Урамшууллын хэмжээг 20 хүртэл хувиар нэмлээ

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэг хоёрдугаар байрны удирдах шатны ажилтнууд өглөө бүр цахим зөвлөгөөн зохион байгуулж өмнөх өдрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт ажлуудаа хэлэлцэж тухайн өдрийн ажлаа төлөвлөн зөвлөлдөг. Энэ сарын 20-нд болсон үйлдвэрийн цахим зөвлөгөөнийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч  Д.Эрдэнэцогт удирдаж явууллаа. Зөвлөгөөн уламжлал ёсоор Үйлдвэр техникийн газрын мэдээллээр эхэллээ. Үйлдвэр техникийн газрын дарга П.Батболор үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт үзүүлэлтүүд жигд биелсэн амжилттай байгаа тухай мэдээллийг өглөө. 
     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд эрчим хүчний систем болон үйлдвэрлэлийн бүхий л үндсэн тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байна. Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн ажлын хэсэг, их зогсолтын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийнхэн хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа тухай үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат мэдээллээ. Ерөнхий механикийн хэлтэс, ХАБЭАБОХХ, Чанар хяналтын хэлтэс болон үндсэн дөрвөн цехийн удирдлагууд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцын тухай мэдээлсэн юм. Хүдрийн агуулга хэвийн явагдаж технологийн горимд болон   хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 5673 ам доллар тонн байна гэж Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн дарга Н.Энхбаатар мэдээллээ. 
     Эрдэнэт үйлдвэрийн удирдах шатны шуурхай зөвлөгөөн өнгөрөгч даваа гаригт болж, шуурхай зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллаж байгааг Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор мэдээлж, үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагаа, эрх ашгийн үүднээс боловсон хүчний зарим өөрчлөлт хийсэн тухай үйлдвэрийн удирдлагуудад танилцуулсан юм.
     2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах тушаалын төсөл бэлэн болсон байна. Бизнес төлөвлөгөөний хугацаа шахуу байгааг үйлдвэрийн удирдлагуудад анхааруулж есдүгээр сарын 11-н гэхэд эхний мэдээллүүд нэгтгэн гарсан байхаар зохион байгуулж,  аравдугаар сарын 15-нд 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг эцсийн байдлаар гаргаж арван нэгдүгээр сард Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн Эдийн засгийн хэлтсээс мэдээллээ. Энэ сарын 22-нд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран үйлдвэрлэлийн өртөг, зардлын арга зүйн тухай сургалтыг үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн эдийн засагчдын дунд  зохион байгуулахаар болжээ. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр  үйлдвэрийн нийгмийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна. Зуны улирал эхэлж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан их засвар хийгдэж байгаатай газар дээр нь үзэж танилцжээ. 
     Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагаанд техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа чухал гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд техник технологийн хангамжийн асуудал хүндрэлтэй байгаатай уялдуулан хангамжийн асуудалд анхаарал тавин оролцохыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэцогтод үүрэг болголоо. Түүнчлэн хангамжтай холбоотой хурал, зөвлөгөөнд Ерөнхий захирал өглөө бүр өөрийн биеэр хамтран оролцож, хангамжийн асуудлыг онцгойлон авч ажиллахаар боллоо. 
     Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын үндсэн цалинг тавдугаар сарын нэгнээс 10 хувиар нэмсэн, үндсэн цалин ажилчдын орлого нэмэгдсэн бодит үзүүлэлт гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон хэлж, ажилчдын үр ашгийг нэмэгдүүлэх тэдний бүтээлч санаачилгыг нэмэгдүүлэх, өртөг зардлаа бууруулах, орлогоо нэмэгдүүлэхэд бүрэн гүйцэт хөшүүрэг болж хараахан чадахгүй байна гэж дүгнэжээ. Иймээс Эдийн засгийн хэлтсээс явуулсан судалгаа шинжилгээтэй Ерөнхий захирал танилцсан байна. Судалгаанаас харахад Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд нийт үндсэн цалингийн сангийн ес орчим хувь нь ажилчдыг урамшуулах чиглэлд зориулагддаг байна. Энэ нь хангалттай хөшүүрэг болж чадахгүй байна гэж үзэн ирэх долоо дугаар сарын нэгнээс цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг болох ажлын үр дүнгийн урамшууллын сангийн хэмжээг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх тушаалыг гаргалаа. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үйлдвэрийн ажилчдын цалин хөлс урамшууллыг нэмэгдүүлэн  ажиллаж байгаагийн тод жишээ болж байна.
     Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон улсын их баяр наадамтай холбогдуулан үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах тушаалын төсөл гарсан байна. Цахим шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн их зогсолтын бэлтгэл ажил, түүнд хэрэгцээтэй хангамжийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллахыг үйлдвэрийн цех нэгжүүдийн удирдлагуудад санууллаа. 
 
 
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %