Засвар механикийн заводад ачааны вагоны эд анги үйлдвэрлэнэ

 

    Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Эрдэнэт үйлдвэрийн  Засвар механикийн заводын үйл ажиллагаатай танилцах үеэр тус заводад ачааны вагон үйлдвэрлэх боломж байгаа талаар ярилцжээ. 
    Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Ачааны загвар вагон угсрах цех”-ийг Зүүнхараагийн вагон депод нээж, монгол инженерүүдийн угсарсан ачааны вагоны түрүүчийг  саяхан хүлээн авсан байна. Энэ ажлыг Зам тээврийн хөгжлийн яам, Монголын төмөр зам хувь нийлүүлсэн компани, хувийн хэвшил хамтран анх удаа хэрэгжүүлжээ.
    Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм. Импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа тухай  инженер техникийн ажилчид онцлов.
     Манай улс  дээрх орнуудаас  79,5-100 мянган ам.долларын өртөгөөр  ачааны вагон худалдан авдаг. Тэгвэл манайд угсарч буй тус вагон нь 120 орчим сая төгрөгөөр босчээ. 
     Харин Ачааны загвар вагон угсрах төслийн хоёр дахь үе шат буюу вагоны эд ангийг дотооддоо үйлдвэрлэх боломж Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводад бий гэсэн дүгнэлтийг салбарын яам, төмөр замын мэргэжлийн байгууллагууд, тус заводын мэргэжилтнүүд гаргав. 
    Нэг ачааны вагон нийт 130 орчим эд ангиудаас бүрддэг. Техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэнээр эдгээр эд ангиудын 90 гаруй хувийг үйлдвэрлэх боломжтой болно гэдгийг Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн ярив. Эхний ээлжинд заводын инженерүүд 40 гаруй багц эд ангийг авч, зураг төсөл, хийцийн судалгааны ажлыг эхлүүлэхээр болсон байна. Үүний дараа ачааны вагон үйлдвэрлэх төсөл боловсруулан, Зүүнхараагийн депотой хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.  
     Манай улсад нийт 6000 гаруй ачааны вагон ашигладаг бөгөөд тавь орчим хувь нь ашиглалтын хугацаа хэтэрчээ. Цаашид  дахин 10 мянга гаруй ачааны вагоны хэрэгцээ байгаа аж. 
 
        
 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %