Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан авах арга хэмжээний тухай Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын А/372 тоот тушаал гарсан байна.
Уг тушаалаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн бүс, обьектод явуулах, компанийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг Сонгуулийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3.3 дахь хэсэгт зааснаас бусад аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хоригложээ. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг компанийн Тэргүүн дэд, дэд захирлууд, бүтцийн нэгжийн дарга нарт үүрэг болгож, биелэлтэд хяналт тавих үүргийг Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамд тус тус даалгасан байна.