П.СУВДАА: Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Орхон аймагт ажиллалаа

“Эрдэнэт медикал” эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч захирал П.Сувдаагаас Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төрөлжсөн мэргэшлийн эмч нарын баг, “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон “Эрдэнэт медикал” эмнэлгийнхэнтэй хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар тодрууллаа. 


-П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-тэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ямар чиглэлээр хамтран ажиллаж байна вэ?
-2021 онд Эрдэнэт үйлдвэр Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг УГТЭ-т түргэн шуурхай, чирэгдэлгүй хүлээн авч, шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, шаардлагатай оношилгоо, шинжилгээнд хамрагдахад орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд УГТЭ-ийн эмч нарын баг гурван чиглэлээр ажиллалаа. Энэ нь үйлдвэрийн ажилчид болон орон нутгийн иргэд, үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо хийх замаар эрүүл мэндийн асуудлыг оршин суугаа газарт нь хүлээгдэл, чирэгдэлгүй шийдвэрлэх, орон нутгийн эмнэлгийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж, мэдлэг ур чадварыг нь тасралтгүй сайжруулах дэмжлэгт удирдлагаар хангахад чиглэгдсэн. Төрөлжсөн мэргэшлийн эмч нарын багийг УГТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч С.Дариймаа ахалж ажиллалаа. Энэ багт уушги болон зүрх судлалын эмч Д.Жавзан-Орлом, Л.Арьяасүрэн, Ц.Батзаяа нар багтаж хамтран ажилласан байгаа.
-Ямар чиглэлээр үзлэг хийсэн бэ?
-Зүрх судас, уушги, мэдрэлийн чиглэлээр зорилтот 163 хүнд эмнэлгийн үзлэг хийлээ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн эмч нарын хяналтад байдаг, лавлагаа шатлалын эмнэлгийн үзлэг, оношилгоо, эмчилгээг авах зайлшгүй шаардлагатай хүмүүсийг сонгосон. Манай эмнэлэгт уушгины эмгэгтэй хүмүүсийн үзлэг нь, “Эрдэнэт” сувиллын цогцолборт зүрх судасны эмгэг болон мэдрэлийн өвчний үзлэг явагдлаа. Энэ үеэр “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлгийн удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзалт, ярилцлага хийсэн. Энэ ярилцлагаар тусламж үйлчилгээний төрөл хүрээг өргөжүүлэх, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо хийх талаар ярилцлаа. Манай хоёр байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байрны дадлага сургалт зохион байгуулсан. Ер нь сүүлийн үеийн эмнэлзүйн удирдамж, эмчилгээнд өөрчлөлтүүд гарч байгаа. Эмч нарын хүсэлтээр сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт арга барил, шинэ технологийн талаар мэдээлэл солилцсон нь энэ удаагийн үзлэг, ажлын байрны дадлага сургалтын онцлог юм. 
-Танай эмнэлэг ард иргэдэд хэдэн төрлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна вэ? 
-“Эрдэнэт медикал” эмнэлэг, Эрүүл мэндийн даатгалаар хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, өндөр өртөгт оношилгоо, шинжилгээ, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг зэрэг үзлэгээр хангайн бүсийн болон аймгийн ард иргэдэд үйлчилж байна. Өнгөрсөн оны таван сараас өнөөг хүртэл эрт илрүүлэг үзлэгт 3000 орчим хүнийг хамруулан үзлэг оношилгоог хийгээд байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 7516 хүн 2022 оны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэг дөрөвдүгээр сарын 17-оос эхлэхээр бэлтгэл ажил хангагдаад явж байна. Энэ онд нийт 9000 хүнийг эмнэлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Манай эмнэлэг өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай. Одоогоор бүрэн хүчин чадалдаа арай хүрч ажиллахгүй байгаа. Энэ нь эмнэлгийн зарим тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарсан, хил гаалийн нөхцөлөөс шалтгаалаад сэлбэг, материал ирэхгүй удааширсан зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Үүнээс үүдэлтэй хүмүүсийн хүлээлт их байна. 
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %