Б.ЭРДЭНЭСЭНГЭ: Бүх ажлаа бүрэн гүйцэд, чин сэтгэлээсээ хийхийг хичээдэг

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны Шилдэг залуу ажилтнаар тодорсон Ган бөөрөнцгийн цехийн индукцийн зуухны операторч Баянмөнхийн Эрдэнэсэнгийг ярилцлагынхаа хойморт урилаа. Тэдний ээлж өнгөрсөн онд 5000 гаруй тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэжээ. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 20 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн юм. Багийн энэ амжилтад операторч Б.Эрдэнэсэнгэ голлох үүрэг гүйцэтгэснийг журмын нөхөд нь хүлээн зөвшөөрч шилдэгт тодорхойлсон нь ийнхүү шалгарсан. Тэрээр цувих машины булны хөргөлтийн усны шугамыг сайжруулах санал гарган, зэвэрдэггүй ган хоолойгоор жигд нүх гаргаж байрлалыг нь оновчтой өөрчилснөөр булны хөргөлт сайжирч, эдэлгээ уртассан байна. Булны үйлдвэрлэгчийн нормыг ийнхүү нэмэгдүүлснээр 120 орчим сая төгрөг хэмнэх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн индукцийн халаах зуухны доогуур байрлуулсан цахилгааны кабель дээр нимгэн лист төмрөөр хаалт хамгаалалт хийснээр халуун төмрийн хаг, ган бөөрөнцөг унаж кабель шатаах эрсдэлийг бууруулсан. Түүнээс гадна амраах зуухнаас гарах хэсгийн чиглүүлэгчийг солих санаачилга гарган хэрэгжүүлснээр халуун ган бөөрөнцөгт түлэгдэх ХЭМАБ-ын эрсдэлийг бууруулж, цехийн дуу чимээг багасгасан гээд түүний бүтээмж инновацын чиглэлээр хийсэн ажил, үр дүнг бичвэл нэлээд зай эзлэх. Харин Эрдэнэтчүүд Б.Эрдэнэсэнгийг волейболын I зэрэгтэй тамирчин гэдгээр нь андахгүй. Түүнийг шөнийн ээлжээс буугаад амарч байх үед нь цөөн хором ярилцлаа. 


-Урд шөнө бүтээмж өндөр байв уу. Хэчнээн тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэв? 
-Сайн байлаа. Бид одоогоор 80-ын голчтой “шаар” үйлдвэрлэж байгаа. Нэг гараандаа дунджаар 50-65 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэдэг. Урд шөнө 60 гаруй тонныг үйлдвэрлэлээ. 
-Сүүлийн жилүүдэд танай бүтээгдэхүүний чанар эрс сайжирч байгаа нь туршилт, судалгаагаар тогтоогдсон. Энэ юутай холбоотой вэ? 
-Технологийн шинэчлэлтэй холбоотой. Манай лаборант, технологич инженер хоёр чанарын судалгааг Чанарын хяналтын хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтарч маш сайн хийдэг. Үүний үр дүн. Ер нь ган бөөрөнцөг чанартай гарах нь бэлдцээс эхлээд үйлдвэрлэлийн технологийн горим, тохиргоо, дамжлага гээд бүх зүйлээс хамаардаг. 
-Индукцийн зуухны операторчийн ур чадвараас илүү хамаардаг болов уу гэж бодсон ..?
-Цувилтын үйл явцыг удирддаг гол хүн болохоор шууд хамаарна гээд хэлчихэд буруудахгүй л дээ. Технологийн горим барих, температур, хугацаа тохируулах гээд маш нарийн мэдрэмж шаардсан ажил. Дадлага туршлага маш чухал. Анх тоног төхөөрөмжүүд зүгшрээгүй, бид ч бүрэн сайн чадваржаагүй байхад асуудал гардаг л байсан. Одоо тэр бүхэн ард хоцорсон. Жилээс жилд сайжирч байна. 
-Эрдэнэт үйлдвэрт хэзээ ажилд орсон бэ? 
-2018 оны наймдугаар сард. Одоо тав дахь жилдээ ажиллаж байна. Би эхлээд гэрээт ажилтны сонгон шалгаруулалтад орсон. Тухайн үед Ган бөөрөнцгийн цехэд зургаан хүнийг гэрээгээр ажилд авсан юм. Намайг “Хангарди”-ийн гэрээт тамирчин байсан болохоор давхар гэрээтэй хүн болохгүй гээд аваагүй. Дараа нь үндсэн ажлын байрны сонгон шалгаруулалтад дахин орсон. Ер нь Эрдэнэт үйлдвэрт ажилд орохын тулд үндсэн мэргэжлээсээ гадна өөрийгөө их хөгжүүлсэн. Засварчин, цахилгаанчнаар суралцаж үнэмлэхтэй болж амжсан маань их хэрэг болсон гэх үү дээ. Гэхдээ тэр сонгон шалгаруулалтад гуравт жагсаад бас орж чадаагүй. Нөөцөд бүртгэж авлаа гэсэн. Тэгээд банкны теллерээр ажилд ороод удаагүй байхад үйлдвэрээс дуудаад Ган бөөрөнцгийн цехийн засварчнаар ажилд авсан. 
-Ингэхэд хаана, ямар чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн бэ? 
-“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг ашигт малтмал, баяжуулалтын технологич мэргэжлээр төгссөн. Сургалт эрхэлсэн захирлынхаа хөөрхөн охинд дурлаад, араас нь гүйсээр байгаад аваад суучихсан. /Сурв.инээв/ Ханиа зөв сонгосон маань ирээдүйн амьдрал, амжилтын минь эхлэл болсон доо. 
-Шилдэг залуу ажилтнаар шалгарснаа анх яаж мэдсэн бэ? 
-Өглөөний гараанаас буугаад гэртээ амарч байхад манай хүний нөөцийн мэргэжилтэн утасдаж хэлсэн. Итгэж өгөхгүй, тэгсэн хэр нь сэтгэл догдлоод уйлчихсан. Огшоод явчихдаг юм билээ. Өмнөх жилийн Шилдэг залуу ажилтнаар манай ангийн залуу, Хуулийн хэлтсийн Б.Лхагважав шалгарсан юм. Тэгэхэд телевизээр үзээд, амжилтуудыг нь сонсоод бахархаж, ийм шилдэг ажилтан болчих юм сан гэсэн хүсэл төрж байсан. Гэхдээ болно гэж үнэндээ төсөөлөөгүй. 
-Шагналаа гардах мөчид юу бодогдсон бэ? 
-Би эмээ, өвөөгийн хүүхэд л дээ. Өдий зэрэгтэй явахад тэдний маань олгосон хүмүүжил нөлөөлсөн. Тийм болохоор хамгийн түрүүнд өвөө, эмээ, аав, ээж, ажилд анх ороход тусалж дэмжиж байсан технологич инженер М.Дорж, цехийн дарга А.Отгончулуун, багш Ө.Отгонбаяр нартаа сэтгэлдээ талархсан. Шагнал гардуулах ёслол дээр эхнэр маань ирсэн л дээ. Миний ар талыг дааж, амжилт гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн болохоор хайр хүрмээр харагдсан. Аав, ээж маань маш их баярласан болов уу. Утсаар ярихад аав уйлаад байгаа бололтой байсан. Хүүгийн хувьд аав, ээжийгээ баярлуулах мэдрэмж хамгийн сайхан. 
-Шилдэг залуу ажилтан болоход юу нөлөөлсөн гэж боддог вэ? 
-Намайг анх засварчнаар ажилд ороход манай цех нүүрс хийжүүлэх зуухтай байсан. Удалгүй би нүүрс хийжүүлэх зуухны машинч болсон юм. Жилийн дараа манайд технологийн шинэчлэл хийгдэхэд цувих шугамын оператор болсон. Үйлдвэрлэлийн технологийн шилжилт, хөгжлийн үе таарсан нь их азтай. Дэлхийн дэвшилтэт индукцийн технологи гэдгийг бүгд мэдэхгүй, нэг гараанаас шинээр суралцсан нь надад давуу талыг бий болгосон гэж боддог. Шинэ технологийг Монголын хөрсөнд нутагшуулсан хамт олноороо, тэдний нэг байгаагаараа бахархдаг. 


 

-Залуу хүний хувьд ажилдаа ямар зарчим баримталдаг вэ? 
-Хандлага зөв байж, аливааг өөр өнцгөөс харахыг зорьдог. Хүнд гай болохгүй юмсан гэсэн амьдралын философитой. Бүх ажлаа бүрэн гүйцэт, чин сэтгэлээсээ хийхийг хичээдэг дээ. 
-Хүмүүсийн ямар зан чанар таалагддаг, мөн ямар үйлдэлд дургүй вэ? 
-Нэгнийхээ ачааллыг хуваалцаж байгаа хүмүүс гоё харагддаг. “Нүд хуурахгүй”, аливаад чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс таалагддаг. Ажлаас, хариуцлагаас зугтдаг, хувийн зохион байгуулалт муутай байх зэрэг нь бухимдал төрүүлдэг. 
-Эрч хүч шавхагдах үед юунаас сэргэлт авдаг вэ? 
-Таван цаг унтаад сэрэхэд сайхан амралт болно. Ээлжийн ажилтай хүний онцлог байж мэдэх юм. Тэгээд зааландаа хөлсөө гаргаж эрч хүчээ сэлбэдэг дээ. 
-Хэзээнээс спорт сонирхох болсон бэ? 
-Манай аав биеийн тамирын багш болохоор бүр багаасаа спортод дурласан. Харин оюутан байхаасаа тууштай тоглосон гэж хэлж болно. Ер нь волейбол, сагс, хөл бөмбөг гээд багийн спортод илүү сонирхолтой. 
-Багийн спорт чамд юу өгсөн бэ? 
-Багаар ажиллах чадвар, хүндлэл, хүлээцтэй, тууштай байдал, дэг журамтай байхад сургасан. Олон сайхан найз нөхөдтэй болгосон. 
-Өөрийн тань ойрын болон хэтийн зорилго юу вэ? 
-Боломж олдвол эзэмшсэн мэргэжлээрээ өөрийгөө сорих хүсэл зорилго бий. Мөн гадаад хэлний түвшингээ дээшлүүлэх, мастераа амрах үед орлон ажилладаг болохоор манлайлах, удирдах ур чадварт суралцах гээд өөрийгөө бүхий л талаар хөгжүүлэхийг зорьдог. Харин хэтийн зорилго маань их энгийн. Амьдрал дээр хүн бүрд үлгэр дуурайлал авдаг гэр бүл, ах эгч нар байдаг шүү дээ. Тэднийхээ хэмжээнд хүрчихсэн, залуус хараад бахархмаар гэр бүл, ажилтан байхсан гэж хүсдэг. Санхүүгийн хувьд ч тэр. 
-Амралтын цагаа бидэнд зориулсанд баярлалаа. Амжилт ерөөе.         

Инээд алдсан энэ залууг зэрвэс харвал ахлах ангийн сурагч гэж андуурмаар. Гэтэл зууны манлай үйлдвэрийн шилдэг ажилтан, халамжит хань, хөөрхөн хүү, охин хоёрын аав байх нь. Хүүхдүүд нь хүнийг даган дуурайх бага насандаа яваа болохоор үг, үйлдлээрээ аль болох зөв үлгэрлэхийг хичээдэг гэсэн. Ийм нэгэн зөв зүгийн залуутай ярилцахад ирж яваа цаг гэрэлтэй санагдана. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
7
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %