Л.АРЪЯАСҮРЭН: Үзлэгт хамрагдсан ажилчдын 90 орчим хувь нь гуравдугаар шатлалын эмнэлэгт эмчилгээ хийх шаардлагатай байна

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Үзлэг, оношилгооны үеэр тус эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч Л.Аръяасүрэн уулзаж, цөөн хором ярилцлаа. 
-Үзлэг ямар зохион байгуулалтаар явж байгаа вэ? 
-Бид Зүрх судасны тасгийн эрхлэгч, Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч, Уушги судлалын тасгийн эрхлэгч, Зүрхний шигдээс буюу судсан доторх оношилгоо эмчилгээний тасгийн эмч гэсэн бүрэлдэхүүнтэй ирсэн. Өнөөдөр хоёр дахь өдрөө ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн эмч нарын хяналтад байдаг, гуравдугаар шатлалын оношилгоо, эмчилгээ авах зайлшгүй шаардлагатай өвчтөнүүдээ чиглэл чиглэлээр бэлтгэсэн байсан. Өнөөдөр гэхэд 60-аад хүн үзэж, эмчилгээ зөвлөгөө өглөө. 
-Үзлэгээр гуравдугаар шатлалын оношилгоо, эмчилгээ шаардлагатай хэчнээн хүн байна вэ? 
-Үзлэгт хамрагдсан нийт хүмүүсийн 90 орчим хувь нь гуравдугаар шатлал руу шилжүүлж эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай хүмүүс байна. Зүрхний хэм алдалтын эмчилгээ, нарийн мэргэжлийн хагалгаануудыг хотод очоод багийнхантайгаа ярьж байгаад төлөвлөж шийдвэрлэнэ. 
-Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад зүрхний ямар төрлийн өвчлөл зонхилж байна вэ? 
-Бүх ажилчдыг үзлэгт хамруулаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ зүрхний эмчтэй ярилцахад жингийн илүүдлээс үүдэлтэй зүрхний өвчлөл зонхилж байгаа гэсэн. Бас тамхидалт, цус өтгөрөлтэй холбоотой өвчлөл байна. Эрдэнэт үйлдвэр ажилчид руугаа чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай сайн явуулдаг. Түүнээс гадна бассейн, фитнес гээд бүхий л боломжоор хангасан газар. Тиймээс үйлдвэрийн ажилчид цаг заваа гаргаад жингийн асуудалтайгаа тэмцэх хэрэгтэй. Эмч товлолт цагаар үзэж хяналтаа тавьдаг ч зарим ажилчид цагтаа ирдэггүй сул тал байна. Зүрхний өвчлөл даамжрахаас урьдчилан сэргийлэх боломж бий. 
-Эрдэнэтчүүд Улсын гуравдугаар төв эмнэлэгт үзүүлэхээр бол яаж холбогдох вэ? 
-П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт үзүүлэхдээ таван газраас цаг авах боломжтой. Нэгдүгээрт утсаар, хоёрдугаарт И-Монголиа, гуравдугаарт эмнэлгийн лавлах төвөөс, дөрөвдүгээрт биеэр очиж, тавдугаарт 21 аймгийг нэгтгэсэн программд бүртгүүлж цаг авч болно. Энэ программд Орхон аймаг, Д.Оюундэлгэр эмч нэгдсэн байгаа. 
-Баярлалаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %