Ц.НАРАНЗУЛ: Би тоглоомдоо хайраа шингээж, эзэнд нь жаргал ерөөж урладаг

      Энэ буландаа Дулааны цахилгаан станцын тээрмийн машинч Цэцэгмаагийн Наранзулыг урилаа. Тэрбээр бяцхан үрээ асрах чөлөөтэй байгаа ч, бүтээлчээр сэтгэж, олон зүйлийг амжуулж, өөрийгөө хөгжүүлж яваа бүсгүй юм. 
     -Та өөрийгөө товчхон танилцуулна уу?
     -Би Эрдэнэт хотод төрсөн, өдийг хүртэл уурхайн сайхан хотдоо аж төрж байна. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг Өнгөт металлургийн инженер мэргэжлээр 2008 онд төгссөн. Эрдэнэт үйлдвэрт ээжийгээ залгамжлан ажиллаад, 10 жил болжээ. 
     -Ажлынх нь онцлог юу вэ?
     -Манай станц Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээт дулаан, цахилгаан, халуун ус, уур үйлдвэрлэдэг. Манай хэсэгт нүүрсийг тээрэмд тоос болтол нунтаглаж, цааш шаталтад оруулдаг. Бидний ажил тээрмийн үйл ажиллагааг хянаж, цэвэрлэгээ үйлчилгээ, жижиг засвараа хийнэ, бас томоохон засварт бэлтгэнэ. Ажлын орчин маань дуу чимээ, чийг ихтэйдүү. 
     -Таныг олон хоббитой гэж сонссон. Үүний нэг нь болох тоглоомыг хэзээнээс нэхэж эхлэв?
     -Би дунд сургуульд байхаасаа л оймс, цамц зэргээ нэхээд өмсчихдөг, юм нэхэх дуртай хүүхэд байлаа. Бага хүүгээ таван сартай байхаас Амигүрүми гэх тоглоом нэхэх урлалыг сонирхсон. Эхлээд охиноо хөгжүүлье, гоё зүйл нэхэж сургая гээд онлайн сургалтад орсон. Охин маань ч нэг их сонирхсонгүй. Би тэр даруйдаа тоглоом нэхээд дүүдээ бэлэглэсэн юм. Дүү маань фейсбүүкдээ стори хийнгүүт хүмүүс захиалга өгөөд л эхэлсэн дээ. Ингээд л захиалгад дарагдаад оёж эхэлсэн. 
     -Хүүхдээ харж буй ээжид санхүүгийн “хөөрхөн” боломж бий болох нь. Түүнээс гадна ямар ач холбогдолтой вэ?
     -Схемээ харж тоолоод оёх үед тоо бодож байгаа юм мэт, энд тэндээ алдчих вий гэж хичээсээр янз бүрийн бодол, стресс ор мөргүй арилдаг. Мөн нэхэж буй зүйлдээ төвлөрөх үед өөр рүүгээ өнгийж, бясалгах боломжтой. Ер нь гар урлал хүнийг архаг стрессээс гаргадаг гэдэг нь үнэн. Нэхсэн тоглоомоо хараад ямар их аз жаргалыг мэдэрдэг гээч. Би тоглоомдоо хайраа шингээж, эзэнд нь жаргал ерөөж урладаг даа. 


     -Энэ тоглоомын онцлог юу байдаг вэ?
     -Хүүхдэд хор нөлөөгүй, эко тоглоом. Чанартай сайн утсаар нэхвэл хэлбэрээ алдахгүй, гарын ая сайн даадаг. Угаалгын машинд угааж болдгоороо онцлогтой.
      -Охин нь одоо нэхэж сурсан уу?
      -Хажууд нь юу л хийнэ. Хүүхэд яг дуурайдаг. Охин маань схем уншаад нэхэж эхэлсэн. Үүндээ их урамшиж байгаа. Гар утаснаас хол байж, чөлөөт цагаа зөв өнгөрөөж байгаа. Нэг зүйлийг ч гэсэн сайн хийгээд сурах нь хүүхдийн ирээдүйд хэрэгтэй. 
      -Цаашдын зорилго нь юу байна?
      -Би тоглоом нэхэх гарын авлага, схемтэй ном гаргах бодолтой байгаа. Дунд сургуулийн хөдөлмөрийн хичээлийн хөтөлбөрт орсон ч гарын авлага тараах материал ховор байдаг юм билээ. Бас гэртээ суугаа ээжүүдэд сургалт явуулах санаа байдаг. Ээжүүд хүүхдээ харах чөлөөтэй үедээ өрхийн орлогоо нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломж бий. 
      -Та гар урлалаас гадна өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр юу хийж байна? 
      -Би бага хүүгээ төрүүлээд гэртээ суусныхаа дараагаас янз бүрийн л юм хийж байна даа. Хүү маань одоо хоёр ойтой. Хүн ер нь өөрийгөө сонсож, таньж мэдээд, хүсэл мөрөөдлөө дагавал олон зүйлийг хийж, амжуулдаг юм байна. Би иог, бясалгалаар хичээллэж байна. Өмнө нь хөнгөн атлетик, гүйлтээр хичээллэдэг байсан. Саяхнаас үндэсний сурын харвааг сонирхож, хичээллэж эхэлсэн. Бас ховсын хичээлд ч сууж байна. 
      -Энэ бүхнийг хэрхэн амжуулж байна вэ? Та манай уншигчидтай туршлагаасаа хуваалцаач?
      -Хүүхдээ асарна, гэрээ цэвэрлэнэ, өдөрт 3-4 хоол хийнэ, үүнийхээ зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх цаг заваа ч гаргана. Энэ бүхэнд цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалт их хэрэгтэй. Иог, бясалгал, ховсын хичээлд цахимаар суудаг. Бас гэрийнхний тусламж, дэмжлэг их хэрэгтэй. Миний хань Э.Тайванбаатар Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэгт гагнуурчин хийдэг. Манайх гурван хүүхэдтэй. Хань, бас охин маань намайг юм оёх, сургалтдаа суухад тусалж, бага хүүгээ асрах, гэрийн ажилд туслах зэргээр их дэм болдог. 
       -Иог, бясалгал хийснээр танд ямар өөрчлөлт гарав?
       -Иог хийх нь эрүүл мэндэд сайн. Минийхээр бүсгүйчүүдэд эмэгтэйлэг бие галбирыг бүтээхэд иог тусалдаг гэж боддог. Бас амьсгалаа зөв авахад сургадаг. Амьсгалаа зөв авснаар аливаа асуудлыг шийдэх гарц гаргалгааг олох, хүнд хэцүүг даван туулах хүч өгдөг юм болов уу гэж боддог. Хүн ер нь ирээдүйд санаа зовж, өнгөрсөндөө харамсах биш, одоо цагтаа л төвлөрөх хэрэгтэй санагддаг. Одоо цаг дээрээ төвлөрөхөд бясалгал их тусалдаг. Өнөөдөр би зөв алхам хийвэл миний ирээдүй зөв сайхан л болно гэж төсөөлдөг. 
      Бид гэр бүлээрээ уламжлалт хоол ундаагаа улиралдаа тохируулан хэрэглэж хэвшээд байгаа. Иог, бясалгал, зөв хооллолт, бас далд ухамсартаа эерэг сайныг бий болгосны үр дүнд миний дотор эрхтний үйл ажиллагаа илт сайжирсан нь шинжилгээний дүнгээр нотлогдож байгаа. Бас нөхрийн маань биеийн жин хэвийн байдалд орсон. Хүнд өөрийгөө нөхөн сэргээх асар их хүч, потенциал байдаг гэдэг. Үүнийгээ л зөв ашиглах хэрэгтэй. 
       -Ховсоор хичээллэдэг тань сонирхолтой санагдаж байна. Танай удамд ийм авьяастай хүн бий юу?
       -Манай удамд лам явсан хүмүүс бий. Харин би бүүр багадаа л ээлжнээс буугаад, толгой нь өвдөөд ирсэн ижийнхээ толгойг барьж, илээд л өвчнийг нь намдаачихдаг байлаа. Ер нь гартаа жаахан “юм”-тай гээд л ойр тойрныхон бариулдаг байсан. Одоо бол тухайн хүнийг сүнсэн бие, махан бие дээр нь бариа засал хийж, энерги өгөхөд суралцаж явна. 
      -Сүнсэн биед бариа хийнэ гэдэг нь?
      -Хүнийг ховсод оруулж, далд ухамсарт байгаа мэдээллийг нь засна. Бага насандаа авсан сэтгэлзүйн гэмтэл, урд төрлүүдэд авсан гэмтэл одоогийн амьдралд нөлөөлж буйг нь засаж, эмчилнэ гэсэн үг. Бага насанд авсан сэтгэл зүйн гэмтлээсээ болоод л өнөөдрийн амьдрал нь болж бүтэхгүй шалтаг шалтгаан бий. Тийм учраас тухайн хүнийг өнгөрсөн яг тэр цаг хугацаанд нь ховсод оруулж, гэмтлийг нь засна. 
      -Та энэ чиглэлээр ямар сургалтад сурсан бэ?
      -Би Улаанбаатар хотод “Хөх төрмөс” гэж сургалтын төвд домч, дэмч, сэтгэлзүйн гэмтэл засах ховс, өөртөө ховс хийх сургалт дүүргэсэн. Хүн бүр өөрийн гэсэн өгөгдөл, авьяастай. Би хүмүүсийг далд ухамсрын талаар хичээл сонсож, түүнийгээ сэрээгээсэй гэж боддог. Энэ чиглэлд ялангуяа өсвөр насныханд туслах сан гэсэн бодол өвөртөлж, зорьж буй зүйл бий. 
      -Цаг зав гаргаж, ярилцсан танд баярлалаа. Зорьж буй үйлс бүхэн тань бүтэмжтэй байг ээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
4
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %