Ж.МӨНХ-ОРГИЛ: Ажлын хувцас олгох, дэргэд нь оёдолчин ажиллах, үзэсгэлэн гарахаас манай цехийн сарын ажил эхэлнэ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн цехүүд үйл ажиллагаагаа сурталчлах сарын аяныг цувралаар зохион байгуулж байна. Өнгөрсөн сард Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид “Аз жаргалаа түгээе” уриан дор олон сайхан үйл ажиллагаа, тоглолт, уулзалт, эвент хийж сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн. Одоо Оёдлын цехийн нэрэмжит сар эхэлж байна. Дөрөвдүгээр сарын турш ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөсөн талаар болон ажлын хувцасны үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн асуудлаар тус цехийн дарга Ж.Мөнх-Оргилтой ярилцлаа. 
        -Цехээ сурталчлах сарын аяны хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ? 
    -Бид зөвхөн дөрөвдүгээр сард гэлтгүй, 2023 оны турш “Чанарыг эрхэмлэе” уриан дор үйл ажиллагаагаа явуулна. Харин цехээ сурталчлах сарын аяны дөрвөн долоо хоногт хэрэгжүүлэх дөрвөн дэд хөтөлбөр, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс агуулахаас ажлын хувцас олгож эхэлнэ. Бид өнгөрсөн сард өндөр бүтээмжтэй ажиллалаа. Агуулахыг хувцсаар дүүргэсэн. Хувцас олгоод эхлэхэд мэргэжлийн оёдолчин дэргэд нь ажиллаж, хувцас засварлах үйлчилгээ үзүүлнэ. Мөн энэ өдөр Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны үүдний хэсэгт ажлын хувцасны үзэсгэлэн дэлгэгдэж, сарын аяны нээлт болно. Эхний долоо хоногт ажилчдын хувцсыг үнэ төлбөргүй оёж, засварлах ажил өрнөнө. 
       -Монгол хүний биеийн онцлогоос хамаараад ажлын хос хувцасны хэмжээ зөрөх тохиолдол элбэг байдаг. Үйлдвэрлэгчийн хувьд үүнийг шийдэх боломжтой юу? 
      -Энэ асуудлаар гомдол, санал их ирдэг. Биеийн хэлбэрийн онцлогоос шалтгаалаад өмд нь таараад, цамц нь таарахгүй байна. 54 размерын цамц, 52 размерын өмд авмаар байна гэх жишээтэй. Бид энэ асуудлыг 2023 оны эхэнд шийдвэрлэсэн. Одоо ажилчид өмд, цамцаа өөрт таарсан хэмжээгээр сонгож авах боломжтой. Үйлдвэр өөрөө Оёдлын цехтэй байхын бас нэгэн онцлог, давуу тал энэ. 
       -Хоёр дахь долоо хоногт ямар ажил өрнөх вэ? 
    -Оёдлын цехийн технологич, Үйлдвэр технологийн албаны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг үйлдвэрийн хэмжээнд ажиллаж, хувцас арчилгаа, гарын доорх материалаар хувцас эсгэх, нөхөх талаар мэдлэг чадвараа хуваалцана. Үүнийгээ бид подкаст хэлбэрээр хүнд хүргэхийг зорьж байна. Харин гурав дахь долоо хоногт үйлдвэрийн газрын бүх цех, нэгжийн “Өглөөний ХАБ” дээр ажлын хувцас гэж юу вэ, даавууны сонголт, түүний онцлогийн талаар мэдлэг ойлголт өгөх үйл ажиллагаа зохион байгуулна. 100 хувь хөвөн даавуун хувцас өмсөхийн давуу болон сул тал, 35, 65 хувийн хөвөн даавуун материалыг хэрхэн таних, холимог материалтай хувцас өмсөхийн давуу болон сөрөг тал юу байдаг талаар мэдээлэл бэлтгэн хүргэнэ. Мөн ажлын хувцсыг гэрийн нөхцөлд хэрхэн арчлах, ямар хэмийн усанд, яаж угаавал зохих талаар зөвлөгөө өгсөн ач холбогдолтой ажил явагдах юм. Сүүлийн долоо хоногт цехээ сурталчлах ажлыг түлхүү зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид саяхан Улаанбаатар, Өмнөговийн чиглэлд томилолтоор ажиллаад ирлээ. Оюутолгой, Таван толгой зэрэг компанийн ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцсыг нийлүүлдэг оёдлын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Тэдэнд ямар давуу тал, сайн туршлага байна, бид ажлаа чанаржуулж, сайжруулахын тулд юу хийж хэрэгжүүлэх, нэвтрүүлэх шаардлагатай байгааг харж, харьцуулсан. Ажлын хувцас биед эвтэйхэн, ажил мэргэжлийн онцлогт тохирсон, размер нь ойлгомжтой, чанартай байх ёстой. Энэ чиглэл рүү бид энэ жил анхаарч ажиллана. Нэгдүгээрт, баялаг бүтээгч уурхайчдаа ажлын хувцсаар таслахгүй байх, хоёрт, загвар, чанарыг нь шинэчлэх чиглэлд түлхүү ажиллахаар зорьж байна. 
       -Танай цех хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ? 
    -Манайх өнгөрсөн жил 30 гаруй төрлийн захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Энэ жил 18 төрлийн 85000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Манайх хөдөлмөр хамгааллын хувцас оёхоос гадна Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн захиалгыг хийж гүйцэтгэдэг. Тухайлбал, сандлын бүрээс, ширээний болон орны бүтээлэг, дулаалгын хаалт, машины бүтээлэг, буйдангийн бүрээс, бээлий, комбинезон гэх мэт. Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах зорилттой ажиллаж байна. 
        -Баяжмалын шуудай үйлдвэрлэл хэр яваа вэ? 
       -Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүн бол баяжмалын уут. Бид энэ жил баяжмалын 160 мянган шуудай үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх боломж бий. 
        -Материалын нөөц бүрдсэн үү? 
       -Баяжмалын шуудайны материалын нөөц гайгүй бүрдсэн. Худалдан авах гэрээгээр 580 орчим тонн материалыг Хятадын үйлдвэрлэгч компаниас шууд татаж авахаар болсон. Өнгөрсөн жил ажлын хувцасны материалын тендерийг эхний улиралд багтаан зарлах нь зүйтэй гэсэн дүгнэлт зөвлөмж гарсан. Үүний дагуу бид хоёрдугаар сард тендер зарлаад гуравдугаар сард нээсэн боловч оролцогч компаниуд шаардлага хангаагүй учраас дахин зарлахаар болсон. Даавуун материал болон хувцасны нөөц бүрдүүлэх тал дээр голчлон анхаарч ажиллаж байгаа боловч биднээс шалтгаалахгүй хойшлох асуудал гарч байгаа. Гэсэн ч бид бэрхшээл зовлон тоочихгүйгээр холбогдох бүтцийн нэгжүүдтэй хамтраад материалын тасалдлыг арилгах тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. 
       -Бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд ямар шинэчлэлт хийж байна? 
     -Өнгөрсөн сараас нэг ээлжийн шугамаа дамжлагын хуваарьт оруулсан. Нэг хүн нэг хувцас оёод суух биш, дамжлагаар хамтарсан бүтээл гарч байгаа юм. Ингэхэд бид 15 хоногийн хугацаанд 1000 хувцас гаргасан. Бүтээмж эрс өсөж байна. Үүний зэрэгцээ чанарт анхаарах шаардлагатай. Удахгүй дахиад нэг хэсгээ дамжлагын шат руу шилжүүлбэл хөдөлмөр хамгааллын хувцасны нөөц бүрдүүлэхэд асуудалгүй болно. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %