Б.ЗОЛЖАРГАЛ: Үйлдвэрийн газрын найман бүтцийн нэгжид Чанарын менежментийн тогтолцооны дотоод аудит хийсэн

       Чанарын хяналтын хэлтсийн стандарт, чанар, итгэмжлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тус хэлтсийн сургагч багш Б.Золжаргалаас тодрууллаа.
      -Үйлдвэрийн хэмжээнд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартын хэрэгжилт хэр ахицтай явж байна вэ?
   -Стандарт чанарын зөвлөлийн хуралдааны анхны шийдвэр Ерөнхий захирлын “Стандарт, чанар итгэмжлэлийн зарим арга хэмжээний тухай” А/01 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд Олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлж, нэгдсэн удирдлагаар хангах, сургалт, дадлага зохион байгуулах, стандартуудын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ЧХХ-ийн орлогч даргын 28/200-28/208 тоот албан бичгээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Мөн бүтцийн нэгжүүдэд Чанарын менежментийн тогтолцоо /ЧМТ/-г хэрэгжүүлэх тухай “Ерөнхий инженерийн 30 дугаар шийдвэр гарснаар MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэх нийгмийн зургаан цех, ХМТАЦ, ДЦС, ГБЦ-ийн үйл ажиллагаа тус стандартын шаардлага хангасан эсэхэд дотоод аудит хийсэн. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирлын “MNS ISO 9001:2015 стандартын сургалт зохион байгуулах тухай” тушаалаар үйлдвэрийн газрын тохирлын үнэлгээний долоон байгууллага, үйлдвэрлэлийн болон нийгмийн 13 цехийн, давхардсан тоогоор нийт 600 ажилтанд “Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага MNS ISO 9001:2016” стандартын Модуль-1, 2, 3 сургалтыг практик ажиллагаатай хослуулан танхимаар амжилттай зохион байгуулсан. Үйлдвэрийн газрын үндсэн цехүүд, ЧХХ-ийн товчоод, лабораториуд, тохирлын үнэлгээний байгууллагуудад олон улсын итгэмжлэлийн үнэлгээний эксперт, тэргүүлэх аудиторуудтай хамтран MNS ISO 9001:2016, MNS ISO/IEC 17020:2013, MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагаар дотоод аудит хийж, ЧХХ-ийн 28/215, 28/216 тоот албан бичгээр үндсэн дөрвөн цехэд холбогдох зөвлөмж хүргүүлж хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан. 
      -Эрдэнэт үйлдвэрийн итгэмжлэгдсэн хяналтын товчоод, сорилтын лабораториудын үйл ажиллагаанд Үндэсний итгэмжлэлийн төв үнэлгээ хийх болсон. Энэ ажлын талаар ярина уу? 
     -Үйлдвэрийн газрын хэмжээнд сорилтын лабораториудыг нэгдсэн бодлогоор хангахын тулд ҮИТ-өөр нэгдсэн байдлаар итгэмжлүүлэх санал боловсруулсан. Ингээд 2021 оны 10-р сарын 8-нд Үндэсний итгэмжлэлийн төвд хандсанаар зөвшилцөлд хүрсэн. Тус ажлын хүрээнд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний 10 сорилтын болон шалгалт тохируулгын лаборатори, хоёр техникийн хяналтын товчоонд MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага”, MNS ISO/IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ, Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартын дагуу давтан болон магадлах аудитыг нэгдсэн байдлаар явуулах, итгэмжлэлийн хугацааг нэгтгэх ажлыг зохион байгуулаад байна. Өнгөрсөн оны зургаадугаар сард ҮИТ-өөс 10 хүний бүрэлдэхүүнтэй аудитын баг Эрдэнэт үйлдвэрт ажилласан. Аудитаар илэрсэн үл тохирлыг залруулах, өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө боловсруулан ҮИТ-д хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
    -Төслийн хүрээнд 2022-2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэх ажлын хөтөлбөр боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх, Стандарт чанарын зөвлөлд тайлагнасан. Ажлын ямар үр дүн гарч байна вэ? 
     -2022 оны 2-р сарын 18-нд үйлдвэрийн газрын алсын хараа, эрхэм зорилго, 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Үйлдвэрийн газрын тогтвортой хөгжлийн бодлого”-ыг удирдамж болгон таван зорилго, долоон зорилт, 114 арга хэмжээ бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022-2024 оны чанар, стандарт, итгэмжлэлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулсан. Чанар, стандарт, итгэмжлэлийн гурван жилийн хөтөлбөрийн 2022 оны эхний хагас жилийн төлөвлөгөөнд 39 ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс 37 үйл ажиллагааг зохион байгуулж, биелэлт 95 хувьтай байна.
      -Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран сургалт семинарыг тусгай төлөвлөгөөний дагуу зохистой хэлбэрээр зохион байгуулсан. Энэ талаар..?
    -Ерөнхий захирлын А/233 дугаар тушаалаар 2022 оны 5-р сарын 9-нөөс 13-нд ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, санал санаачилгыг дэмжиж, менежментийн эерэг хандлага бий болгоход чиглэсэн Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартын манлайлал, оролцоог идэвхжүүлэх “Манлайлал ба монгол ухаан” сэдэвт сургалтад 20 бүтцийн нэгжийн, давхардсан тоогоор нийт 300 гаруй ажилтан хамрагдсан. Мөн оны 6-р сард Олон улсын стандартын академи, ХНЗХ-тэй хамтран Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 22000:2018, Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001:2021, Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO 37001:2017 стандартыг танилцуулах сургалтад давхардсан тоогоор 2000 гаруй ажилтан хамрагдсан.
     -Стратеги, хөгжлийн газрын 130/73 тоот албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Обзервстар” ХХК-ийн хооронд байгуулсан “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх” 5/037-22 дугаартай гэрээт ажлыг ЧХХ-т шилжүүлсэн талаар тодруулна уу?
     -Өнгөрсөн оны 7-р сарын 5-ны 28/265 тоот албан бичгийн дагуу Стратеги, төлөвлөлтийн газраас уг төсөлтэй холбоотой мэдээлэл, баримт бичгийг хүлээн авсан. 2022 оны 7-р сарын 8-нд Чанарын менежментийн тогтолцооны хамрах хүрээг өргөтгөж, нийт 44 бүтцийн нэгжийг хамруулах талаар “Обзервстар” ХХК-тай зөвшилцөлд хүрч төслийн ажил албан ёсоор эхэлж, уг ажлыг эзэнжүүлсэн нь давуу тал болсон. Төсөл хэрэгжүүлэгчтэй хамтарч ажиллан явцыг удирдлагад танилцуулж, шуурхай зөвлөгөөн болон ЧХХ-ийн орлогч даргын 28/297 тоот албан бичгээр ЧМТ-ны ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу зөрүүний шинжилгээнд хамрагдах бүтцийн нэгжүүдэд холбогдох мэдээллийг хүргүүлсэн. 2022 оны 8-р сарын 11-нд үйлдвэрийн газрын Ерөнхий инженерийн “Зөрүү шинжилгээний аудит хийх тухай” 104 тоот шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу “Обзервстар” ХХК-ийн зөвлөхүүд ирж аудит хийсэн. 2022 оны 8-р сарын 24-нд үйлдвэрийн газрын удирдлага болон бүтцийн нэгжийн дарга нарт ЧМТ-ны ISO 9001:2015 стандартын зөрүүний шинжилгээний 110 хуудас аудитын тайланг “Обзервстар” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Отгонбат танилцуулснаар төслийг Ерөнхий инженер Т.Батмөнх, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа нар удирдах болсон. Ингээд энэ оны 4-р сар хүртэлх төслийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гарч, төсөл хэрэгжүүлэх бүтцийн нэгжүүдэд танилцуулж “Обзервстар” ХХК-тай хамтран ажиллаж байна. Цухас дурдахад: 
     -Ерөнхий захирлын 2022 оны 8-р сарын 31-ний “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх тухай” А/558 тоот тушаалаар төслийн хамрах хүрээ, төслийн үндсэн багийн чиг үүрэг, хэрэгжүүлэх ажлын болон сургалтын төлөвлөгөө батлуулж, үндсэн багийн гишүүдийг мэдээллээр хангах зорилгоор “Google classroom”, “PMS”, “Skillup” платформыг ашиглаж байна. Төслийн хүрээнд бэлтгэж буй 20 сургагч багш долоо хоногт хоёр цаг хариуцсан бүтцийн нэгжийн ТҮБ-т төслийн мэдээлэл, зөвлөмжийг дамжуулах, онлайн гүүглэ платформд хяналт тавьснаар сургалт мэдээ мэдээллийг шуурхай авч зөвлөх багш нар болон багийн гишүүдийн уялдааг сайжруулан өгсөн даалгаврын биелэлтийг хянан ажиллаж байна. Төслийн хугацаанд 44 бүтцийн нэгжид 15 төрлийн даалгавар өгсөн. Одоогоор 70 хувьтай явж байна. Даалгавруудыг гүйцэтгэхтэй холбоотой стандартын сургалтад 168 цаг төлөвлөснөөс 136 цаг, зөвлөх үйлчилгээний 326 цагийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Сургалтад ажиллагсдын 70 хувь нь хамрагдсан. 
     -“Чанарын менежментийн тогтолцоо 9001:2015” олон улсын стандартыг хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэл хэдэн хувьтай явж байна вэ? 
     -Эхлүүлэх шат – Төслийн нийт ажлын 50 хувь, гүйцэтгэл 100 хувь,
      -Төлөвлөлтийн үе шат – Төслийн нийт ажлын 30 хувь, гүйцэтгэл 80 хувь,
      -Үнэлгээ ба сайжруулалт – Төслийн нийт ажлын 10 хувь, гүйцэтгэл 42 хувь,
    -Хаалт, хүлээлгэн өгөх – Төслийн нийт ажлын 10 хувь, гүйцэтгэлгүй байна. Төслийн хүрээнд бэлтгэгдэж буй 20 сургагч багш энэ оны гуравдугаар сарын 1-2-нд үйлдвэрийн газрын найман бүтцийн нэгжид Чанарын менежментийн тогтолцооны дотоод аудит хийсэн. Уг тайлангаас харахад төсөл 80 хувьтай явж байна. 
     -Төслөө хэзээ хүлээлгэн өгөх вэ?
   -Чанарын менежментийн тогтолцооны хүрээнд шаардлагатай 11 журмын төслийг боловсруулж хэлэлцүүлэх, батлах ажил үлдээд байна. Энэ журмууд эцэслэн батлагдсанаар төслийн гүйцэтгэл 95 хувьд хүрнэ. Стандарт хэмжил зүйн газраар хөндлөнгийн баталгаажуулалт хийлгэснээр төсөл бүрэн хэрэгжинэ.
     -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %