Ц.ШИНЭДОРЖ: Дундын овоолго үүсгэж ашиглавал хүдрийн агуулгыг тогтвортой түвшинд барьж ажиллана

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн Үйлдвэр техникийн товчооны дарга Ц.Шинэдоржоос тус цехийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт хийгээд хэрэгжиж буй төслийн талаар тодрууллаа.


-Манай цехийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд өнөөдрийн байдлаар 105-117 хувийн биелэлттэй явж байна. Уулын цул гаргалт, хүдэр олборлолтын төлөвлөгөө 100-аас дээш хувиар биелсэн. Өрөмдлөг 117 хувийн гүйцэтгэлтэй үйлдвэрлэлийн төлөвлөгөө давж биелж явна. Тайлант хугацаанд үйлдвэрлэлийн зардал төлөвлөснөөс 6.6 хувиар буурсан. Энэ нь өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад 29.9 хувиар өссөн байна. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг гүйцэтгэдэг, экскаваторын болон өрмийн машин, тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байна. Өртөг зардал бууруулахаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 1м3 уулын цулын нэгжийн өртгийг төлөвлөснөөс 7.9 хувиар, нэг тн хүдрийн өртгийг 8.2 хувиар тус тус бууруулаад байна. Харин өмнөх оны мөн үеэс 1м3 уулын цулын нэгжийн өртөг 27.1 хувиар, 1 тн хүдрийн өртөг 29.5 хувиар өссөн нь үйлдвэрлэлийн тоо хэмжээ, импортын бараа материалын үнэ, технологийн тээврийн өртөг болон бусад зардлууд өссөнтэй холбоотой.
-Танай цехийн хувьд хэрэгцээтэй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлт ямар байна вэ?
-Ер нь цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалаад үйлдвэрийн хэмжээнд хэрэгцээтэй бараа материал, сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлт удаашралтай байгаа. Дэлхийн зах зээл дээрх урьд өмнө нь байгаагүй инфляцын өсөлт, цар тахлаас үүдэлтэй хилийн боомтын сөрөг хүчин зүйлс, цаг хугацаанаас шалтгаалж тээвэрлэлт, хадгалалтын зардал өссөн, техник тоног төхөөрөмж, материал сэлбэг хэрэгслийн үнийн өсөлт зэргээс шалтгаалсан хүндрэлүүд гарсан. 
Гэсэн ч Ил уурхайн үндсэн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл болон нормчлогдсон материалууд, тэсэлгээний бодисуудын хангалт хэвийн явж байна. Цаашид бид захиалагч ханган нийлүүлэгч байгууллагууд болон Худалдан авах ажиллагааны газартай хамтран асуудлыг оновчтой шийднэ. Энэ оны эхний улиралд Komatsu WA470 маркийн дугуйт ачигч, Komatsu GD825A автогрейдерээр тоног төхөөрөмжөө нэмсэн. Эдгээр техникүүд Ил уурхайн зам ашиглалтын ажилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Ойрын үед нэг шинэ экскаватор авах ёстой. Тендер зарлагдсан. 
-Ил уурхайд хэрэгжиж буй төслүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу? Танай цехийн хэмжээнд хэрэгжих төслүүд хэдэн хувийн гүйцэтгэлтэй явна?
-Манай цехийн хэмжээнд гурван төслийн ажил явагдаж байгаа. Нэгдүгээрт, цехийн гадаад цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх ажил хийгдэнэ. Уг төслийн ажил энэ онд дуусах ёстой. Удирдлагын хэсгийн үндсэн тоног төхөөрөмжийг суурилуулах ажил дутуу байгаа. Эдгээр тоног төхөөрөмж хил дээр ирсэн. Үүнийг суурилуулбал цахилгаан хангамжийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Тэгэхээр мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэхэд цахилгаан хангамжийн асуудлыг шийдсэн байх шаардлагатай. Хоёрдугаарт, мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажлын гэрээг сунгах ажил явагдаж байна. Мөчлөгт урсгалт тээврийн технологийн тоног төхөөрөмжүүд ХБНГУ-д үйлдвэрлэгдэн ирж байгаа. Гүйцэтгэгч талын өгсөн мэдээллээр Бутлуурын байгууламж, Туузан дамжуургын тоног төхөөрөмж 100 хувь үйлдвэрлэгдэж дууссан. Харин тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн явц удаашралтай байна. Ил уурхайн 8-р овоолго дээр бараа, материал хураах түр агуулахтай болсон. 2023 оны 3-р сарын 1-ний байдлаар төслийн талбайд 76 вагон төмөр хийц ачаа ирээд байна. Мөн овор хэмжээ ихтэй 35 автомашин ачаа ирэхээс БНХАУ-ын хил дээр 21 автомашин ачаа, төслийн талбайд 14 автомашин ачаа ирээд байна. Бутлуур, конвейер хоослогч, тоосгүйжүүлэх систем, чулуу бутлагч, тэжээгч конвейер, конвейерын роликууд 100 хувь ачилтад бэлэн байгаа. Одоогоор бутлуурын суурийн ажил хийгдэж байна. Төсөл хэрэгжих талбайн газар шорооны ажил бүрэн дууссан. Гуравдугаарт, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих ажил байгаа. Энэ төслийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилга угсралтын ажил 80, технологийн тоног төхөөрөмжийн угсралт 90, төслийн нийт гүйцэтгэл 85 хувьтай явна. Гэвч үнийн өсөлттэй холбоотой асуудал хөндөгдсөн. Мөн нэмэлтээр таван ажил хийх болсон. Эдгээр ажлыг техникийн зөвлөгөөний хурлаар хэлэлцэж зохих шийдвэр гарсан байгаа. Барилга хөгжлийн төв болон зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудаас энэ таван ажлын зураг төсөл, дагалдах материалуудыг гаргуулсан. Үйлдвэрийн зүгээс судалж гэрээ сунгах ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч байгууллага энэ оны 7-р сарын 30 хүртэл сунгах хүсэлт гаргасан. Манай үйлдвэр буюу захиалагч тал 6-р сарын 30 хүртэл сунгах боломжтой гэж үзсэн. Ингээд дундын хувилбар болох 6-р сарын 30-нд Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Эдгээр гурван төсөл түлхүүр гардуулах нөхцөлтэй хийгдсэн. Ийм болохоор гүйцэтгэгч байгууллага боловсон хүчин, техник, программ хангамжийн асуудлаа хариуцан ажиллана. Манай Ил уурхайн зүгээс шаардлагатай боловсон хүчний туслалцааг цаг тухайд нь үзүүлэх, том оврын техникээр туслах, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж хамтран ажиллана. 
-Одоогийн байдлаар Ил уурхайд Майкромайн, Геобанк, Питрам программууд ашиглаж байгаа. Эдгээр программуудыг ашиглах хугацаа дууссан гэж сонслоо. Цаашид энэ программуудыг дахин ашиглах уу?
-Манай цехийн нэг тулгамдсан асуудал энэ. Ил уурхайн хүдэр олборлолт, нийлүүлэлт, бүртгэл, өөрөө буулгагч автомашинууд, экскаваторуудын байршил, ачилт, тээвэрлэлтийн дундаж зайг тодорхойлох, тайлан тооцоо хийхэд эдгээр программыг ашигладаг. Питрам системийг уурхайн ажилд олон жил ашиглаж байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн онцлог нөхцөлд нийцүүлж нутагшуулсан систем. Энэ системүүдийн лицензийн хугацаа дууссан. Тендер зарлаж лицензийг сунгах ажлыг явуулна. Одоогоор оролцогч байгууллага байхгүй хүлээлтийн байдалтай байна. Саяхан Авто тээврийн байгууллага, Мэдээлэл технологийн хэлтэс, Ил уурхай, Техникийн хэлтэс, Үйлдвэрлэлийн бодлогын газар хамтран хуралдаж зохих шийдвэр гаргасан. Үүнд: Манай үйлдвэрийн зүгээс Питрам программын Австралид байдаг толгой компани руу хүсэлтээ хүргүүлж тендерийн шалгаруулалтад оролцохыг урьсан. Хэрвээ энэ компани тендерт оролцохгүй одоо ашиглаж байгаа Питрам систем ашиглагдахгүй болох тохиолдолд түүнтэй дүйцэх хэмжээний программ хангамжийн асуудлыг Ил уурхайн зүгээс судалж шаардлагатай техникийн тодорхойлолтыг боловсруулж удирдлагад танилцуулах ажлыг зохион байгуулахаар болсон. Бид яг одоо хэд хэдэн программ дээр ажиллаж, судалгаа хийж байна. 
-Энэ онд өөр ямар ажил хийхээр төлөвлөөд байна?
-2023 онд Ил уурхайн диспетчерийн байр байгаа газар дундын овоолго үүсгэн байгуулна. Одоогийн байдлаар диспетчерийн байр 1430 метрт байгаа. Үүнийг бид зөөвөрлөн өөр газар байрлуулна. Газар сонголтоо хийсэн. Одоогоор техникийн болон дэд бүтцийн ажил хийгдэж байна. Эдгээр ажлыг 6-р сарын 1 гэхэд хийж дуусна. Хэрвээ бид дундын овоолгоо амжилттай үүсгэж ашиглаж чадвал хүдрийн агуулгын дундажлалыг тогтвортой түвшинд барьж ажиллах боломжтой. Баяжуулах үйлдвэртэй хүдрийн агуулга, исэлдэлт бусад технологийн асуудлуудыг зөв шийдвэрлэж хамтран ажиллахад таатай нөхцөл бүрдэнэ. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %