"Эрдэнэтийн-Овоо 60" Үйлдвэрлэл-Эрдэм шинжилгээний хурал Улаанбаатарт эхэллээ

     “Эрдэнэтийн-Овоо 60” үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ШУТИС-ын Эрдэм шинжилгээний инновацийн төвийн "Оюу" танхимд эхэллээ. Эрдэнэтийн-Овоо ордыг нээн илрүүлсний 60 жилийн ой, Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойд зориулан тус эрдэм шинжилгээний бага хурлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэн, ШУТИС, Үндэсний геологийн алба, Уул уурхайн судалгааны байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм. “Эрдэнэтийн-Овоо 60” Эрдэм шинжилгээний бага хурал геологич, маркшейдер, судлаач инженерүүдийн Эрдэнэтийн-Овоо тойрсон ордын геологийн судалгаа, гарал үүсэл, ашиглалт, хайгуул зэрэг сэдвээр танхимд илтгэл сонсож, хэлэлцүүлэн 11-р сарын 2, 3-ны өдөр Орхон аймагт “Эрдэнэтийн-Овоо”-ны бүлэг ордтой танилцах хээрийн судалгаагаар үргэлжилнэ.

     “Эрдэнэтийн-Овоо 60” үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ, Япон улсын судлаачид, ШУТИС, МУИС, ШУА-ын Геологийн хүрээлэнгийн судлаачид, Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газар, Геологи, хайгуулын экспедици, Геологи, маркшейдерийн хэлтэс, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Ил уурхайн Геологийн товчооны инженерүүд илтгэл тавьсан.

     Тэртээ 60 жилийн өмнө, 1963 онд нээн илрүүлсэн Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглаж эхэлснээс хойш өнгөрсөн 45 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулан Монгол Улсад Геологийн шинжлэх ухаан, Геологийн салбарын үнэ цэнтэй чухал судлагдахуун болсоор байна.

 Эрдэнэтийн ил уурхай жилээс жилд гүнзгийрэхийн хэрээр олборлож байгаа хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа. Эрдэнэт үйлдвэр геологийн нөөцөө өсгөх, хайгуул судалгааны ажилд жил бүр 15-20 тэрбум төгрөг зарцуулж байна.

     Сүүлийн жилүүдэд Эрдэнэтийн зэс, молибдены ордын стратегийн хил хязгаарын хүрээнд Геологийн судалгааг мэргэжлийн байгууллага судлаачтай хамтран явуулж, Оюутын хэсэгт нарийвчилсан хайгуулыг эхлүүлээд байна. Эрдэнэтийн хүдрийн дүүрэг, ордын судлагдсан байдлын өнөөгийн түвшинд дүгнэлт хийж, цаашдын чиглэлээ тодорхойлох нь эрдэм шинжилгээний хурлын зорилго юм.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ПҮРВЭЭ: Энэ онд 30 мянган тонн баяжмал Биржээр арилжаална
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %