Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо 2025 оныг эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, энэ хүрээнд уурхайчин бүсгүйчүүдийн нийтлэг эрх ашиг сонирхолд нийцсэн, манлайллыг хөгжүүлсэн, гэр бүл, хүүхдэд чиглэсэн олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний нэг нь эмэгтэй ажилчдын мэргэжлийн ур чадвар болон хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх, сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, ирээдүйн манлайлагч, чадварлаг боловсон хүчин бэлтгэх “Менторшип-2025” хөтөлбөр юм. Зургаан сарын хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн нээлт өнөөдөр “Сүлд” танхимд болж, шалгарсан оролцогчид өөрийн сонгосон менторуудтайгаа гэрээ үзэглэж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэв.
Энэхүү үйл ажиллагааг нээж, Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн Х.Оюунтунгалаг хэлсэн үгэндээ, Менторшип бол зөвхөн мэдлэг хуваалцах үйл явц биш. Энэ бол итгэлцэл, харилцан суралцах, хамтдаа өсөн дэвжих гайхалтай боломж юм” хэмээн онцолсон.
“Менторшип-2025” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн эмэгтэйчүүд “Миний манлайллын үзэл баримтлал ба ирээдүйн төлөвлөлт” сэдвээр эссэ бичиж материалаа бүрдүүлсэн бөгөөд Чанар хяналтын хэлтсийн лаборант А.Оюундарь, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн хөвүүлэн баяжуулагч Ш.Шинэцэцэг, Баяжуулах үйлдвэийн барилга ашиглалтын хяналтын инженер Г.Наранцэцэг, Ил уурхайн цахилгаанчин Ц.Хоролсүрэн, Орос цэцэрлэгийн сургалтын арга зүйч Л.Тунгалаг, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн М.Энхчимэг нар шалгарч, хөгжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ментороо сонгосон байна.
Мөн Эмэгтэйчүүдийн холбоо “Уурхайчин эмэгтэйчүүдийн хөгжил” төслийн уралдаанд шалгарсан шилдэг төслийн эздэд цом, төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн хамт энэ үеэр олгосон юм. Эмэгтэйчүүдийн шилдэг төслөөр ХАБЭА-н хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтарсан “Аз жаргалтай ажиллая”, Эрдэнэт” сувиллын цогцолборын “Эрүүл ээж”, “Эрүүл өвдөг”, Баяжуулах үйлдвэрийн “Ажил амьдралын тэнцвэр”, Аж ахуй, үйлчилгээний цехийн “Хамтын урлан”, Эрдэнэт медикал эмнэлгийн “Эрүүл жил-Эрүүл бие” төсөл сонгогдож, үйл ажиллагаагаа эхлэх эрхээ авлаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ “MEНTOРШИП-2025” ХӨТӨЛБӨР, ШИЛДЭГ ТӨСЛИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0