О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА

“Найрамдлын Эрдэнэс” зуслан амрагч хүүхдүүдээ хүлээн авахаар бэлтгэл хангаж байна. Энэ жилийн зуслангийн сургалтын онцлог, бэлтгэл ажлын явц зэрэг асуудлаар “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Арга зүйч-Бүтээмжийн мэргэжилтэн О.Дэлгэрмаагаас тодруулсныг хүргэе.

-“Найрамдлын Эрдэнэс” зуслан зуны амрагч хүүхдүүдээ хүлээн авахаар ажиллаж байна. Бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?

-“Найрамдлын Эрдэнэс” зуслан Эрдэнэт үйлдвэрийн харьяанд үйл ажиллагаа явуулж буйгаараа онцлогтой. Жил бүр зуслан нээгдэхээс өмнө үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, амрагч хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэл хангадаг. Энэ жилийн хувьд Ерөнхий захирлын А/401 тоот тушаалаар Хамтын ажиллагаа, Нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энхээр ахлуулан Захиргаа удирдлага, хүний нөөц, санхүү, худалдан авалт, барилга байгууламж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хоол үйлдвэрлэл гэх мэт 30 гаруй нэгжийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг, түүний цаана 300 аад хүн бэлтгэл ажлыг хангах хүрээнд ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын 6-17 насны 7000 гаруй хүүхэд бий. Тэдэнд амрах эрхийн бичиг олгодог. Түүнчлэн, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааныхаа хүрээнд олон нийтэд нээлттэйгээр амралтын эрхийн бичгийнхээ тодорхой хувийг борлуулдаг. Энэ уламжлалаараа бид хүүхдүүдээ хүлээж авахаар бэлтгэж байна. Холбогдох мэдээлэл, танилцуулгаа олон нийтэд хүргээд эхэлсэн.

-Амрагчид болон зуслангийн ажилчдын эрүүл мэндийн шинжилгээг урьдчилан авч, аюулгүй орчинд амраахад онцгой анхаарахыг Үйлдвэрийн газрын удирдлагууд үүрэг болгосон. Энэ үүрэг даалгавар хэрхэн биелж байна вэ?

- Амрагч хүүхдүүдийн ая тухтай, аюул эрсдэлгүй амрах орчныг бүрдүүлж, урьдчилан сэргийлэх хүрээнд дорвитой өөрчлөлт хийж хэрэгжүүлэх үүрэг чиглэлтэй ажиллаж байгаа. Үүний нэг чухал даалгавар нь хүүхдүүдийн болон ажилчдын эрүүл мэндийн шинжилгээг үнэн зөв ирүүлсэн эсэхэд тавих хяналт шаардлага юм. Энэ ажлыг “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нар хариуцаж байгаа бөгөөд ажлын хэсгийн зүгээс Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд албан хүсэлт хүргүүлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүн дээр хүүхдүүдээ амраахаар бэлдэж байгаа эцэг эхчүүд ч онцгой анхаарч, хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна. Эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн бөгөөд үнэн зөв хамруулсан хүүхдээ зусланд илгээх нь таны болон бусдын хүүхдийн эрүүл, ая тухтай, аюул эрсдэлгүй амрах үндсэн нөхцөл болно.

-Эрүүл ахуй, орчны ариутгал цэвэрлэгээ өндөр түвшинд байх шаардлагатай. Энэ чиглэлийн бэлтгэл хангагдсан уу?

-Зуслангийн ариутгал, эхүүл ахуйн асуудлыг Эрдэнэт сувилал цогцолбор, Хөдөлмөрийн эрүүл ахуйн товчоотой хамтран хэрэгжүүлж байна. Бүрэн ариутгал халдваргүйжүүлэлт хийж энэ чиглэлийн зуслангийн стандартыг мөрдүүлнэ. Мөн ээлж бүрт эрүүл ахуйн товчооны мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж ээлж хоорондын халдваргүйтгэл, ариун цэвэр, эрүүл ахуйн талаас нь хамтран ажиллана. Хариуцаж байгаа бүлгийн багш, зуслангийн ажилтнууд хүүхдүүдийн насны онцлогт тохируулан, тухай бүрд нь цэвэрлэгээ ариутгалыг тогтмол хийнэ.  

-Энэ жилийн зуслангийн өдрүүдийн хөтөлбөрүүд ямар онцлогтой байх бол?

-Манай зуслан Монголын Зуслангийн холбоогоор бүртгэгдсэн гадаад орчны, төрөлжсөн, холимог гэсэн сургалтыг хослуулан 18 жил ажилласан.  Манай зуслангийн хөтөлбөр амрагч хүүхдүүдийг биеэ даах, нийгэмшүүлэх, хөгжүүлэхэд голлон чиглэдэг. Өөрөөр хэлбэл, сургууль болон гэр бүлийн орчинд хараахан эзэмшиж чадаагүй, зарим тохиолдолд сургалтын хөтөлбөрт нь байдаггүй тэр орон зайг нөхөж, ур чадваруудыг олгохыг зорьдог. Энэ хөтөлбөр үр дүнгээ өгч, зусланд амраад ирсэн хүүхдүүд чөлөөтэй ярилцдаг, өөрийгөө нээлттэй ойлгуулж илэрхийлдэг болсон байна гэдгийг эцэг эхчүүд бидэнд олонтоо хэлж байсан. Мөн зусланд амрагч хүүхэд бүрийг судалгаанд хамруулдаг. Багш нарын арга барил, ур чадвар, харилцаа хандлага, хүндрэл бэрхшээл зэрэг олон талаас нь явуулсан судалгаа, санал асуулгаар дамжуулан дүн шинжилгээ хийдэг. Тэр дүгнэлт, судалгаанд суурилан хөтөлбөрийн агуулгадаа шинэчлэл хийгээд явдаг.

-Зуслангийн эрхийн бичгийн үнэ энэ жил хэдээр тогтсон бэ?

-“Найрамдлын Эрдэнэс” зуслан Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг. Монголын Үндэсний Зуслангийн холбооноос хот, хөдөөгийн зуслангийн үнэ тарифын нэгдсэн бодлого барьдаг. Энэ дагуу манай зуслан I-IV ээлж буюу бага насны хүүхдүүд 575 мянган төгрөгөөр, Y-YIII ээлжинд амрах ахлах ангийнхан 598 мянган төгрөгөөр амрах үнэ тогтоож, эрхийн бичгээ борлуулж байна.

-Зусланд ажиллах багш, ажилтнуудаа хэрхэн шалгаруулж авч байгаа вэ?

-“Найрамдлын Эрдэнэс” зуслангийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд мэдлэг, туршлагатай, хүүхдийн төлөө сэтгэлтэй багш нарын хичээл зүтгэл туйлын чухал. Тиймээс урьд нь манай зусланд амжилттай ажиллаж байсан багш нараа сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байгаа. Мөн зусланд туслах багш, хоол үйлдвэрлэл гэх мэт шаардлагатай байгаа орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан.  Энэхүү сонгон шалгаруулалтын зар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын болон Найрамдлын эрдэнэс зуслангийн албан ёсны пэйж хуудсуудад тавигдсан байгаа. Сонирхож байгаа хүмүүсийг энэхүү зарын дагуу анкетаа бүрдүүлэн, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.  

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %