“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”

Айл өрх, албан газрын дулаан, тав тухтай амьдралын цаана сантехникчдийн хөдөлмөр чимээгүйхэн оршиж байдаг. Тэдний нэг нь Монголын Сантехникчдийн хөгжлийн нийгэмлэгээс зохион байгуулсан Улсын ур чадварын уралдаанд түрүүлж, “Алтан газов” цомын эзэн болсон Аж ахуй, үйлчилгээний цехийн сантехникийн засварчин Е.Эрдэнэбулган юм. Түүний мэргэжлийн замнал, амжилтын талаар цөөн хором ярилцлаа.

-Сантехникчдийн Улсын уралдаанд “Алтан газов” цом хүртсэнд баяр хүргэе! Энэ мэргэжлийг хэзээнээс эзэмшсэн бэ?
-Баярлалаа. Би 2005 онд тухайн үеийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, одоогийн Политехникийн коллежид элсэн суралцсанаар сантехникч мэргэжил эзэмшсэн. Аав маань цахилгаанчин, гагнуурчин, сантехникч гэсэн гурван мэргэжлээс сонгохыг зөвлөсөн юм. Ингээд аавынхаа зөвлөгөөг дагаж энэ мэргэжлийг сонгож, 2007 онд сургуулиа төгссөн.
-Сургуулиа төгсөөд шууд мэргэжлээрээ ажилласан уу?
-Төгсөөд хэсэг хугацаанд аавынхаа малыг маллаж, гурван жил орчим хөдөө ажилласан. Дараа нь “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компанид засварчин, сантехникчээр ажилласан. Харин 2021 оны арваннэгдүгээр сард Эрдэнэт үйлдвэрт сонгон шалгаруулалтаар орж, одоог хүртэл ажиллаж байна.
-Таны мэргэжлийн онцлог, үнэ цэн юу вэ?
-Сантехникч бол айл өрх бүрийн амьдралтай шууд холбоотой мэргэжил. Дулаан, халуун, хүйтэн ус, бохирын систем гээд хүний өдөр тутмын амьдралын суурь хэрэгцээг хангадаг. Айл гэр, албан газрыг тав тухтай, дулаан байлгахын төлөө ажилладаг, нийгэмд зайлшгүй хэрэгтэй мэргэжил гэж боддог.
-“Алтан газов” тэмцээнийхээ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Энэ бол Монголын Сантехникчдийн хөгжлийн нийгэмлэгээс зохион байгуулдаг улсын хэмжээний ур чадварын уралдаан. Энэ жил 52 байгууллагын 96 сантехникч гурван насны ангиллаар өрсөлдсөн. Би 36–45 насны ангилалд оролцож, цомын эзнээр шалгарлаа.
-Тэмцээн ямар хэлбэрээр зохион байгуулагдсан бэ?
-Онол болон практик гэсэн хоёр хэсэгтэй. Практик даалгаварт ган болон пепси трубаг угсрах, монтаж хийх ажил багтсан. Ур чадвар, сэтгэлгээ шаардсан, нэлээд өрсөлдөөнтэй тэмцээн болсон.
-Таны амжилтад багш нарын нөлөө хэр байсан бэ?
-Маш их. Миний багш нар болох Эрдэнэжаргал, Бямбатогтох нар минь мэргэжлийн суурийг сайн тавьж өгсөн. Багш маань өмнө нь мөнгөн медаль хүртэж байсан бол шавь нь 2024 онд алтан медаль авсан. Харин би 2026 онд “Алтан газов” цом хүртлээ. Мөн Соёл, урлагийн цогцолборын сантехникч Т.Шижирбаатар мөнгөн медаль хүртэж, Засвар, механикийн заводын сантехникч Г.Энхбаяр шагналт байрт шалгарсан.
-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Би мэргэжлээрээ 15 дахь жилдээ ажиллаж байна. Цаашид илүү ихийг сурч, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, мэргэжлээрээ бахархаж ажиллана. Сантехник бол барилгын амин судас, шөрмөс. Тиймээс энэ мэргэжлийг эзэмшсэн хүн чин сэтгэлээсээ, хариуцлагатай ажиллах ёстой гэж боддог.
-Танд ажлын өндөр амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %