Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан

Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлын нэг болох Баяжуулах үйлдвэрийн Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэлийн явц төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг төслийн багийнхан мэдээллээ. Төслийн ТЭЗҮ-ийг 2023 онд боловсруулан, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, ажлын зураг төслийг 2024 онд Барилгын хөгжлийн төвөөр магадлуулснаар хэрэгжиж эхэлсэн юм. 
Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэлийн төсөл нь Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажил, Өндөр даралтын булт нунтаглагчийн технологийг /HPGR/ Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх ажил бүхий үндсэн хоёр хэсэгтэй. Төслийн гүйцэтгэл ямар хувьтай байгааг Төслийн багийн баяжуулалтын инженер Э.Оюунболдоос тодрууллаа. 

-Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэлийн төслийн нэг хэсэг нь нэгдүгээр шатны бутлуурыг шинэчлэх. Энэ ажлын явц хэрхэн үргэлжилж байна вэ?
-Төслийн тоног төхөөрөмж инженерчлэл, үйлдвэрлэл, нийлүүлэлт зэрэг цогц ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт, тохируулга хийх ажлын гүйцэтгэгчээр “ОремТрейд” ХХК шалгарч, 2023 оны 12 дугаар сараас ажлаа эхлүүлсэн. Харин бутлуурын цогц инженерчлэлийн ажлыг “Metso” компани гүйцэтгэсэн бөгөөд тоног төхөөрөмжүүд бүрэн үйлдвэрлэгдэж дуусаад байна. Үндсэн үйлдвэрлэгчээр Финлянд улсын Metso, Франц улсын Tecman, Хятад улсын Juzhao, Швед улсын Konecranes, Герман улсын Deichman, АНУ-ын Eriez бол цахилгаан тоног төхөөрөмжийг ABB, Hitachi, EH, Schenk, Allgrand компаниуд үйлдвэрлэсэн. Ингэснээр тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 100 хувь төслийн талбайд буугаад байна. 
-Барилга угсралтын ажил ямар явцтай байна вэ?
-Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Эрдэнэт лайт” ХХК ажиллаж байна. Тус компани 2025 оны 6 дугаар сард барилгын ажлыг эхэлсэн. Нэгдүгээр шатны бутлуурыг шинэчлэх төсөл нь үндсэн зургаан барилга байгууламжтай. Эдгээр байгууламжаас өндөр төвөгшил бүхий том бутлалтын хэсгийн барилга нь газар доор зургаан давхар буюу 32 метр, газар дээр 20 метр өндөр байхаар төлөвлөгдсөн. Одоогоор тус барилгын газар шорооны ажлыг бүрэн дуусгаж, бетон суурийн цутгалтыг эхлүүлээд байна. Барилгын суурийн бетон цутгалтыг технологийн картын дагуу ухаалаг усан хөргөлтийн систем ашиглахаар төлөвлөн, холбогдох бэлтгэлийг ханган, цутгалт хийлээ. Үүнийг БНХАУ-ын мэргэжилтнүүд хариуцан ажиллаж, суурийн ажилд 4130 м3 бетоныг 56 цагт тасралтгүй горимоор цутгасан. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд том бутлалтын хэсгийн барилгын 1-р давхарт нийт 966 м³ бетон цутгалтыг 30 цагийн турш тасралтгүй гүйцэтгэснээр нийт барилга угсралтын ажлын гүйцэтгэл 25 хувьтай байна.
-Гадна цахилгаан хангамжийн гүйцэтгэлийн тухайд тодруулъя?
-Гадна цахилгаан хангамжийн гүйцэтгэгч нь “Катод гал” ХХК. Төслийн цахилгаан тэжээлийг татах шугамын тулгуур бэлтгэх ажлын хүрээнд ӨНХ-ийн 4-р шугам болох “Аранжин” дэд станцаас татах 6.3 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын 600×200×3000 хэмжээтэй тулгуурын бэхэлгээ болон тавиур бэлтгэх ажлыг хариуцаж байна. Өнөөдрийн байдлаар, гүйцэтгэл 70 хувиар хэрэгжиж байна. 
-Хүдэр бэлтгэлийн I шугамын төслийн хүрээнд Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил хийгдэж байгаа. Манай улсад анх удаа нэвтрүүлж буй уг технологийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгнө үү?
-Өндөр даралтын булт нунтаглагч тоног төхөөрөмж нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажлын гүйцэтгэгчээр “ФЛСмидт Монголиа” ХХК шалгарч, ажлаа эхлээд, хоёр жил үргэлжилж байна. Дөрөвдүгээр шатны булт нунтаглагчийн цогц инженерчлэлийн ажлыг FLSmidth компани гүйцэтгэж, тоног төхөөрөмжүүд бүрэн үйлдвэрлэгдэж дууссан. Үндсэн үйлдвэрлэгч Дани улсын FLSmidth, АНУ-ын Eriez, Allen-Bradley болон Camfil, цахилгаан тоног төхөөрөмжийг ABB, Hitachi компаниуд үйлдвэрлэсэн. Тоног төхөөрөмжийн 60 хувь нь төслийн талбайд буусан байгаа.
-Бусад ажлууд ч гүйцэтгэл сайтай байна уу? 
-Энэ ажлын Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Бридж констракшн” ХХК ажиллаж, өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх төслийн үндсэн таван барилга байгууламжийг барьж байна. Өндөр даралтын булт нунтаглагчийн хэсгийн барилга нь газар доор 2 давхар буюу 6 метр, газар дээр 36.5 метр өндөр байхаар төлөвлөн гүйцэтгэж байна. Тус барилгын газар шорооны ажлыг бүрэн дуусгаж, бетон суурийн цутгалтыг гүйцэтгэлээ. Одоо Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 15 хувьтай үргэлжилж байна. Төслийн цахилгаан тэжээл татах шугамын тулгуур бэлтгэх ажлын хүрээнд Цахилгаан цехийн РП-1, 2-оос Бутлан тээвэрлэх хэсгийн ЖДБХ хүртэл татах 6.3 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын тавцан, тавиур, тулгуур, хайрцаг, дундын холболтын хайрцаг угсрах ажлыг “Катод гал” ХХК 50 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж байна. Манай төслийн баг Хүдэр бэлтгэх I шугамыг шинэчлэх төслийн ажлыг нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалтаар ханган гүйцэтгэлд нь өдөр тутам захиалагчийн хяналт тавин ажиллаж байгааг энэ дашрамд онцлохыг хүсэж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %