С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ

Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг дэлхий нийтээр “Усны өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн тухайд ус тойрсон тулгамдаж буй асуудлыг олон нийтийн анхааралд дахин хүргэх зорилгоор “Ус ба тэгш байдал” уриан дор тэмдэглэж, олон чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулж буйг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн Үйлдвэр техникийн товчооны дарга С.Цогсогбаяр онцолж байна.

-Дэлхийн усны өдрийн энэ жилийн уриа өвөрмөц байна. Усны асуудал дэлхийн хүн төрөлхтөнд хамааралтай учраас тулгамдаж буй асуудлыг энэ удаа онцлон, хөндөж байх шиг..?
-Дэлхий даяар “Усны өдөр”-ийг 33 дахь жилдээ тэмдэглэж байна. Усны тулгамдсан асуудлууд, тэдгээрээс алийг нь ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байгаа эсэхээс шалтгаалаад тухайн жилийн усны өдрийн сэдэв, уриаг тодорхойлдог. Энэ жил “Ус ба тэгш байдал” сэдвийн хүрээнд усны асуудлаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байгаа болон усны талаарх шийдвэр, мэдээллүүд хүн бүрд тэгш хүртээмжтэй хүрдэг үү, гэх зэрэг чиглэлд анхаарлаа хандуулж байна. Энэ өдрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех нь ус хангамж, ариутгал татуургын тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаа эрхэлдгийн хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Хот сууриныг зохицуулах хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу тэмдэглэн өнгөрүүлдэг. “Усны өдөр”-ийг угтаж зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженерээр батлуулж, уг төлөвлөгөөний дагуу цуврал ажлууд хийгдэж байна. 
-Тухайлбал, ямар ажил, үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?
“Усны өдөр”- ийн хамгийн чухал ач холбогдол нь хүн бүхэнд “цэнхэр алт” хэмээгддэг усны үнэ цэнийг ойлгуулах, сануулах, сурталчлан түгээхэд оршдог. Энэ ажлыг бид үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албатай хамтран, өргөн хүрээнд хийдэг уламжлалтай. Энэ жилийн 3 дугаар сарын 11-нд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Сэлэнгэ голын сав газрын захиргаатай хамтран, Төвийн бүсийн ус ашиглагч томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын дунд сургалт, уулзалт зохион байгуулсан. Мөн Орхон аймгийн Байгаль орчны газрын санаачилгаар 2018 оноос тогтмол зохион байгуулж ирсэн волейболын тэмцээнийг өнгөрсөн жилийн ялагч “Ачит – Ихт” компанийн хамт олон зохион байгуулж, энэ жилийн тэмцээний шилжин явах цомын эзнээр “Эрдэнэт ус, ДТС”  ОНӨХК-ийн баг тамирчид тодорлоо. Усны өдөрт зориулсан энэхүү тэмцээнд ус ашиглагч 14 нэгж байгууллага оролцсоноороо онцлог болсон. 
Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ус ба тэгш байдал” сэдвээр рийл, видео контентын уралдаан зарласан. Уралдааны ялагчийг “Усны өдөр”-өөр тодруулж, шагнал гардуулна. 
Энэ удаагийн “Усны өдөр”-ийн онцлог гэвэл, сэдэв нь хүйсийн тэнцвэрт байдалд чиглэсэн учраас 3 дугаар сарын 08-нд тэмдэглэдэг “Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-тэй уялдуулсан. Өрх айл, гэр бүлийн өдөр тутмын усны хэрэглээний шийдвэрийг эмэгтэйчүүд  илүүтэй гаргадаг. Усыг хэрхэн хэрэглэх, зөөх, хэмнэх гэх зэргээр усны шийдвэрт эмэгтэйчүүд түлхүү оролцдог хэр нь, усны бодлого тодорхойлох түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой тэр бүр хүрдэггүй. Ийм учраас тэдний дуу хоолойгоо хүргэх, эрхээ хамгаалах өдөр гэдэг утгаар нь “Усны өдөр”-ийн зарим үйл ажиллагааг холбож, чиглүүлсэн юм. Түүнчлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт Байгаль орчин, Ус цаг уурын шинжилгээний газрууд, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сав газрын захиргаад, ус эзэмшигч томоохон аж ахуйн нэгжүүдийн хамтарсан уулзалт хэлэлцүүлэг болох юм. Үүнд бид оролцохоор бэлтгэл хангаж байна. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %