Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Шуурхайн эхэнд Дулааны цахилгаан станцын дулааны нарийн хэмжүүр, автоматикийн ахлах мастер Д.Амармөрөнд “Хаягдал усыг дахин боловсруулах” сэдвээр техникийн шинжлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалсан дипломыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.

Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийг хуваарийн дагуу олгож ажилласан байна. Өндөр эрсдэлтэй 13 ажил гүйцэтгэж, бүтцийн нэгжүүдэд зорилтот хяналт шалгалт хийжээ. Мөн 59 ажлын байранд хэмжилт хийж, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн 16 зөрчилд албан шаардлага хүргүүлсэн байна. Нийт 462 ажилтныг ХАБЭА-н сургалтад хамруулсан. Галын дуудлага гараагүй.

Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, дүйцүүлэн хамгаалах хүрээнд Баян-Өндөр ууланд хийсэн нөхөн сэргээлтийн талбайд гарсан зөрчлийг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж, дахин давтахгүй байх арга хэмжээг авч ажиллажээ. Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс, өмнөх шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, оны эхний хоёр сард үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн төлөвлөгөө биелснийг мэдээлэв.

Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх ойрын хугацаанд зохион байгуулагдах спорт, нийгмийн томоохон үйл ажиллагаа, албан ёсны айлчлалын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, гуравдугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд олимпын спортын төрлийн шилдэг тамирчдын тэмцээн буюу Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг 8 бөхийн барилдаан Эрдэнэт хотод анх удаа зохион байгуулагдаж, үндэсний телевизүүдээр шууд дамжуулахаар бэлтгэл хангаж байгааг онцлов. Үүнтэй холбоотойгоор Спорт цогцолборын интернэт, техник, эрчим хүчний найдвартай ажиллагааг бүрэн хангахыг холбогдох нэгжүүдэд чиглэл болгов.

Мөн гуравдугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Эрдэнэт хотод ажиллах, гуравдугаар сарын 07-нд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ойн үйл ажиллагаа зохион байгуулагдах тул бэлтгэл ажлыг нягт хангах шаардлагатайг дурдлаа. Түүнчлэн, Эрдэнэт хотын 50 жилийн ойтой холбогдуулан Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилга, тоног төхөөрөмжийн шинэчлэл, худалдан авалтын ажлыг яаралтай эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолж, хариуцлагатай шийдвэр гарган ажиллахыг анхааруулав.

Шуурхайн төгсгөлд Ерөнхий инженер Т.Батмөнх, Үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаа тогтвортой, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг тэмдэглэж, их зогсолтын бэлтгэл ажлыг эртнээс хангах, үлдсэн тендерүүдийг цаг алдалгүй зарлах үүрэг өглөө. Мөн шинэ техник, технологийн нэвтрүүлэлтийн үр ашгийг бодит тоо, баримтаар тайлбарлаж чаддаг байх, удирдах ажилтнууд хариуцсан чиглэлдээ шийдвэр гаргаж, хариуцлага хүлээдэг байх шаардлагатайг онцолсон юм.

Түүнчлэн, баярын өдрүүдээр хариуцлагатай жижүүрүүд үүргээ сайн гүйцэтгэсэнд талархал илэрхийлж, олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс тавьж буй эргэлзээ, асуултад баримттай, үнэн зөв тайлбар өгч, ил тод нээлттэй ажиллахыг нийт удирдах ажилтнуудад санууллаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %