А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Эрдэнэтийн-Овоо зэс-молибденын ордын баруун хойд, төвийн хэсэгт 2021-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тайланг хэлэлцсэн. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Геологи, маркшейдерийн хэлтсийн дарга А.Ундрахтамираас тодрууллаа.

-Гүйцээх болон ашиглалтын хайгуулын ажлын зорилго, ач холбогдлыг товч танилцуулна уу?

-Ордын нөөцийг тогтмол судалж, шинэчилж байх шаардлагатай байдаг. Илүү нарийвчлалтай мэдээлэл гаргахын тулд ашиглалтын хайгуул хийдэг. Асар их өгөгдөл, олон жилийн судалгааны мэдээлэлд тулгуурлан нөөцийн тооцоолол хийгддэг. Анх Эрдэнэтэд хайгуул эхэлсэн 1969 оноос хойших бүх мэдээллийг ашиглаж нөөцийг дахиж тооцсон.

-Энэ удаагийн нөөцийн тодотгол өмнөх бүртгэл, үнэлгээнээс юугаараа онцлог болсон бэ?

-Бид нөөцөө таван жил тутамд тодотгож ирсэн. Энэ удаа 2021-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр нөөцийг шинэчлэн тооцож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулж, хэлэлцүүллээ. Одоогоор албан ёсны дүгнэлт, шийдвэр гараагүй байна. Эрдэнэтийн-Овоо ордын хувьд олон улсын Жорк код стандартаар хоёр дахь удаагийн, Монгол Улсын холбогдох заавар журмын дагуу тав дахь удаагийн нөөцийн тодотгол танилцуулагдаж байгаагаараа онцлогтой.

-Өмнөх тооцооллоос хэр өөрчлөгдсөн бэ? Нөөц нэмэгдсэн үү, эсвэл ангиллын шилжилт голлон хийгдсэн үү?

-Ангиллын шилжилт ч хийгдсэн, нөөц ч нэмэгдсэн. Энэ удаагийн тодотгол нэлээд онцлогтой. Уул уурхайн үйл ажиллагаанд техник, технологийн шинэчлэл, дэлхийн зах зээлийн үнэ ханш, боловсон хүчний чадавх чухал нөлөөтэй. Үүнтэй уялдуулан бид үйл ажиллагаагаа байнга шинэчилж, төлөвлөж ажилладаг. Энэ удаа зэсийн ордын захын агуулгыг 0.15 хувь болгон бууруулсан. Учир нь Баяжуулах үйлдвэрт өргөтгөл, шинэчлэлийн ажлууд хийгдэж, хүчин чадал нэмэгдсэн. Мөн дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ таатай байгаа нь нөлөөлсөн. Газрын хэвлийн байгалийн баялгийг иж бүрэн ашиглах бодлогын хүрээнд геологийн нөөцийн захын агуулгыг ийнхүү тогтоосон. Гэхдээ геологийн нөөц гэдэг нь газрын хэвлийд байгаа нийт эрдэсжилтийн хэмжээ болохоос бүгдийг нь олборлоно гэсэн үг биш. Техник, эдийн засгийн үндэслэлээр яаж олборловол илүү үр ашигтай байх вэ гэдэг тооцоо гарч ирнэ. Ойролцоогоор 60 хувийг нь л авч чадах болов уу. Үлдсэнийг нь дараа дараагийн техник технологийн дэвшил, түүнтэй уялдсан бодлогууд гарах байх.

-Энэ тодотгол үйлдвэрийн газрын урт хугацааны стратеги, ашиглалтын хугацаанд хэрхэн нөлөөлөх вэ?

-Стратегийн хувьд томоохон өөрчлөлт авчирна гэж үзэж байна. Бид бараг хоёр жилийн турш техник, эдийн засгийн үндэслэлийн хүрээнд судалж, хэлэлцлээ. Эрдэнэт үйлдвэрийг тогтвортой, урт хугацаанд ажиллуулах үндсэн суурь мэдээллийг боловсруулж, бүрдүүлээд байна. Үүний дараа үйл ажиллагааны менежмент, стратегийн чиглэл тодорхой хэмжээнд шинэ шатанд гарна. Нөөц өссөн ч дундаж агуулга буурч байна. Иймд цаашид техник, технологийн дэвшилд түшиглэх, хүний нөөцийг илүү чадваржуулах шаардлага улам нэмэгдэнэ. Хамгийн чухал нь уурхайчин хамт олон урт хугацаанд тогтвортой ажлын байртай байх нөхцөл бүрдэж байна.

-Цаашид хайгуулын ажил хаана илүү төвлөрөх вэ?

- Эрдэнэтийн-Овоо ордын эргэн тойронд 10 гаруй илрэл, орд бий. Одоогоор эрэл, үнэлгээ, хайгуулын ажлууд үргэлжилж байна. Нөөц нь тогтоогдсон Шандын орд, Оюутын орд байна. Цаашид Хужирт, Зөөхий зэрэг төлөвлөсөн талбайд ажлууд хийгдэнэ. Гэхдээ одоо ашиглаж буй орд хамгийн чухал нь. Дахин судлах, бүр нарийвчлан тодотгох хэрэгтэй.

-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %