П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн Зохицуулагч менежер, 50 жилийн ойн ажлын хэсгийн дарга П.Ганзоригтой уулзаж, түүхт ойн хүрээнд цехэд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тодрууллаа.
-Та цехийн түүхэн замналын талаар товч мэдээлэл өгнө үү?
-Манай цех 50 жилийн түүхэнд дөрвөн удаа бүтцийн өөрчлөлт хийсэн байдаг. Анх 1975 оны нэгдүгээр сард С.Лхаажавыг Эрдэнэт үйлдвэрийн Ашиглалтын өмнөх захиргааны даргаар  томилон, Захиргаа, аж ахуйн хэлтэс нэртэйгээр анх байгуулагдсан. Үүний дараа Захиргаа, аж ахуйн цех, Үйлчилгээ, аж ахуйн алба гэх зэрэг бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин 2019 онд Ерөнхий захирлын А/244 тоот тушаалаар орон сууцны хэсэгтэй нэгдэн Аж ахуй, үйлчилгээний цех болон өргөжиж, таван хэсэг, 129 ажилтантайгаар ажиллаж байна. Манай хамт олон уурхайчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор үйлдвэрийн газрын барилга байгууламж, орон сууцны гадаад болон дотоод орчныг тохижуулж, байгаль экологид ээлтэй орчин бүрдүүлэн ажилладаг. Мөн инженерийн шугам сүлжээ, цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажилчдын хувцас, гутлыг угааж цэвэрлэх, сэлбэн засварлах ажлыг тогтмол гүйцэтгэж, олон улсын 7 стандарт, Монгол Улсын 4 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
-Түүхт ойн хүрээнд ямар бүтээлч ажил хийв?
-Бид 50 жилийнхээ ойд зориулан үйлдвэрийн газрын нийт ажилтнуудыг эрүүл, аюулгүй орчинд ажиллуулах зорилгоор 50 бүтээлч ажил зохион байгууллаа. 
Жишээ нь:
-Ерөнхий захиргааны I байрнаас нэгдүгээр пост хүртэлх явган хүний замд гэрэлтүүлэг тавьсан.
Мэдлэг түгээх ажлын байр тохижуулж, техникийн ажилчдын өрөөнд агааржуулалт хийсэн. Ерөнхий захиргааны II байранд тэргэнцэртэй иргэдэд зориулсан нэвтрэх гарц, ариун цэврийн өрөө байгуулсан. QR уншигч суурилуулж, гаднын зочдод хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн. Эх хүүхдийн болон уулзалтын өрөөг “Ариадна” клубын хамт олонтой хамтран тохижуулсан. “Зүрхэн арк” буюу Хайрын төгөл, ариун цэврийн 16 өрөөг цэцэгжүүлж эко орчин бий болгосон. Захиргааны III, IV байранд цехийн алдрын булан байрлуулж, цэцгийн мандлуудыг шинээр хийсэн. Мөн цехийн залуучуудын холбоо сайн үйлсийн аян зохион байгуулж, эмэгтэйчүүдийн холбоо ажлын байранд эрүүл мэндийн булан байгуулсан. Хойд бүсийн үйлчилгээний ажилчдын ур чадварын уралдаан, үйлдвэрийн хэмжээнд сантехникийн ажилчдын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа. Ахмад ажилчид, үе үеийн удирдлагуудыг оролцуулсан “подкаст” ярилцлага хийж олон нийтэд цехээ сурталчиллаа.
-Цехийн дунд ямар тэмцээн, уралдаан зохион байгуулсан бэ?
-Түүхт ойн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг волейболын тэмцээнээ зургаа дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Мөн үйлчилгээний ажилчдын ур чадварын “АМУ-2025” уралдаан болон сантехникийн ажилчдын анхдугаар уралдааныг зохион байгуулж, ажилчдын ур чадварыг сорьсон өрсөлдөөнтэй тэмцээн боллоо.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Цехийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан удирдлагууд, бүтцийн нэгжийн дарга нар, нийт ажилчдадаа түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Манай хамт олон ирэх жилүүдэд ч уурхайчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, бүтээлч ажлыг үргэлжлүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах болно.
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %