БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ШИЛЖИН ЯВАХ ЦОМОО ХАДГАЛАН ҮЛДЛЭЭ

Эрдэнэт үйлдвэрийн 45-р спартакиад зуны спортын 14 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр өндөрлөлөө. Үйлдвэрийн газрын 31 бүтцийн нэгжийн 18 багийн, давхардсан тоогоор 2100 гаруй тамирчин, 388 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн юм. Үүнээс М.Отгон даргатай, Б.Нямдэлгэр арга зүйчтэй, Эрдэнэт үйлдвэрийн спартакиадын 32 удаагийн аварга Баяжуулах үйлдвэрийн баг тамирчид 44 оноогоор ялалт байгуулж, шилжин явах “Алтан цом”-оо үргэлжлүүлэн хадгалахаар боллоо. 

45-р спартакиадын нийлбэр дүнгээр дэд байрт Засвар, механикийн завод, гутгаар байрт Авто тээврийн цехийн баг тамирчид шалгарч, спортлог хамт олон болохоо дахин батлав.  

Эрдэнэт үйлдвэрийн 45-р спартакиадын хаалтын үйл ажиллагааны өмнө волейбол, сагсан бөмбөгийн шувтаргын гал гарсан тоглолтууд болж, ойрхон зөрүүтэй оноогоор аваргууд тодорсон юм. Волейболын тэмцээний эрэгтэйчүүдээс У.Эрдэнэ-Очир ахлагчтай Баяжуулах үйлдвэрийн баг тамирчид аваргын алтан медаль хүртсэн бол Г.Гантулга ахлагчтай Засвар, механикийн заводын баг мөнгө, Д.Өлзийбат ахлагчтай Цахилгаан цех, Ган бөөрөнцгийн цех, СААЖЦ-ын хамтарсан баг хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдээс тэргүүн байрт Б.Эрдэнэчимэг ахлагчтай баяжуулагчдын баг шалгарч, А.Анхзаяа ахлагчтай Засвар, механикийн завод, Д.Уранчимэг ахлагчтай Чанарын хяналтын хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтарсан багийнхан удааллаа. 

Харин залуусын эв нэгдэл, техник ур чадвар, хурд хүчийг бүрэн шалгадаг сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Ч.Чинхүсэл ахлагчтай Дулааны цахилгаан станцын баг тамирчид аваргын алтан медаль хүртсэн бол Г.Гантулга ахлагчтай Засвар, механикин завод мөнгө, Ч.Эрдэнэбулган ахлагчтай Цахилгаан цех, Ил уурхай, 19-р сургуулийн хамтарсан багийн тамирчид хүрэл медалийн тавцанд зогсов. Эмэгтэйчүүдээс П.Бямбасүрэн ахлагчтай Баяжуулагч бүсгүйчүүд алтан медалиар энгэрээ гоёсон бол Б.Батням ахлагчтай Онцгой байдал, Хойд бүсийн хавдрын эмчилгээ, оношилгооны дэд төвийн хамтарсан баг мөнгөн медаль, Б.Үнэнсэтгэл ахлагчтай Авто тээврийн цехийн баг тамирчид хүрэл медалийн эзэд болов. 

Энэ үеэр 45-р спартакиадын шилдэг багаар тодорсон Баяжуулах үйлдвэр, Засвар, механикийн заводын дарга нартай уулзаж, баярласан сэтгэгдлийг нь хуваалцлаа.   

Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: 

-Манай цех нийлбэр дүнгээрээ тэргүүн байр эзэллээ. Манайхан эрэгтэй, эмэгтэй волейбол, эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг, ганцаарчилсан төрлүүдэд шатар, даам гээд олон төрөлд манлайллаа. Өмнө нь спартакиад бүтэн жилийн хугацаанд үргэлжилж сунжирдаг байсан бол өнгөрсөн жилээс 14 хоногт спортын наадам хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа нь онцлогтой. Манай спортлог, ажилсаг залуус маань өнгөрсөн жилийнхээ амжилтыг бататгаж, шилжин явах цомоо хоёр дахь жилдээ хадгалахаар авч үлдэж байгаад баяртай байна. Ирэх жил дахин түрүүлж, цомоо үүрд хадгалахыг мэдээж хүсэж байна. Ингээд цехийн хамт олондоо, баяжуулагчдадаа эрүүл энх, спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн спартакиадыг амжилттай зохион байгуулсан Спорт цогцолборын хамт олонд, үйлдвэрийн газрын удирдлагуудад мөн талархсанаа илэрхийлье. 

Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: 

-Өрсөлдөөнтэй, сайхан зохион байгуулалттай тэмцээн болж өндөрлөлөө. Эрдэнэт үйлдвэрийн 45-р спартакиад 14 төрлөөр явагдсан. Манай Засвар, механикийн завод хоёр алт, найман мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар, нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд 45 спартакиад явагдсан гэж ойлгож байгаа. Түүнээс Засвар, механикийн завод 19 удаагийн спартакиадын аварга баг. Дараа жил бид даагаа нэхэхийн төлөө өрсөлдөнө. Эрдэнэт үйлдвэрээс олимп, тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон тамирчин төрж гарсан. Энэ том амжилтуудын эх үндэс нь нийтийн биеийн тамир өндөр түвшинд хөгжсөнтэй холбоотой. Эрдэнэт үйлдвэрийн спартакиад бүс, улсын аваргын тэмцээний чансаатай явагддаг. Эндээс олон сайн тамирчин төрнө гэдэгт итгэлтэй байна. Нийт баг тамирчдадаа спортын улам их амжилт хүсэн ерөөе, гэв. 

Шагнал гардуулах ёслолын төгсгөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт үйдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү “Хангарди" паласын хойморт залсан спартакиадын шилжин явах цомыг Баяжуулах үйлдвэрийн баг тамирчдад хүндэтгэлтэйгээр буцаан гардуулж, нийт баг тамирчдад баяр хүргэж, хөгжөөн дэмжигчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлснээр хаалтын үйл ажиллагаа ёслол төгөлдөр өндөрлөлөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %