С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно

-Үндэсний чанарын өдрүүдээр ямар үйл явдлууд өрнөх вэ..? 
-Бид “Чанарыг өөр өнцгөөс сэтгэе” уриан дор ойлголтоо өөрчилж, чанарыг шинээр сэтгэж, бүтээмжээ дээшлүүлэх уриалгад нэгдэх өдрүүд болно, гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн дарга С.Ганцогт онцоллоо. Жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаргийг дэлхий нийтээр “Чанарын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг анх Европын чанарын байгууллага, Японы инженер эрдэмтдийн холбоо, Америкийн чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн орнуудын чанарын байгууллага хамтран санаачилж НҮБ-аас дэмжсэнээр дэлхий дахинд 1989 оноос тэмдэглэж эхэлжээ. 
-“Дэлхийн Чанарын өдөр”-ийн зорилго, ач холбогдлын талаар эхлээд тодруулъя. Яагаад энэ асуудлыг тусгай өдөр болгон тэмдэглэх болсон юм бол?
-Зах зээлийн эдийн засгийн гол үзүүлэлт нь чанар. Чанар дээрээ тулгуурлан шударга өрсөлдөөн бий болгож, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд нийлүүлэх нь улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлдэг болохыг дэлхий нийт хэдийнээ хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ үүднээс дэлхий нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт анхаарал хандуулж, бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд чанарын менежмент чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ. 
Энэ өдөр салбар салбарын байгууллагууд нэгдэж бизнесийн үйл ажиллагаа, ололт амжилт, шилдэг туршлагаа харилцан солилцох, сурталчлах, чанарын удирдлагын талаарх мэдлэгээ дээшлүүлэн, тогтвортой өсөлтийг хангах, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, улмаар чанарын асуудлаарх бүхий л үйл ажиллагааг идэвхжүүлэн түгээн дэлгэрүүлж чанарын асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулан, жил бүр нийгэмд хандсан уриалга гаргадаг. Ингэснээр улс орнууд энэхүү тэмдэглэлт өдрийг “чанараар амьсгалж” өнгөрүүлдгээрээ өндөр ач холбогдолтой. 
Манай Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орж, Монгол Улсын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэгдэн, чанарын өрсөлдөөнд өөрийн эрхгүй татагдан орсноор “Чанарын өдөр”-ийг тэмдэглэх хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тавигдсан гэж хэлж болно.
Үндэсний хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанар, тэдгээрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхыг нэмэгдүүлэх, чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар “Чанарын болон байгаль орчны менежмент”-ийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг 2002 онд батлан, “Дэлхийн Чанарын өдөр”, “Үндэсний чанарын долоо хоногийг тэмдэглэдэг болоод байна.
Өнгөрсөн жил энэ өдрийг олон улсад “Чанар: Нийцлээс гүйцэтгэл рүү” уриан дор тэмдэглэсэн бол энэ онд “Чанарыг өөр өнцгөөс (өөрөөр) сэтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. 
-“Чанарыг өөр өнцгөөс сэтгэе” чанарын долоо хоногт ямар үйл ажиллагаа, ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байна вэ? 
-Юуны түрүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүнийг экспортод гаргах, үүний тулд үйлдвэрлэлийн технологийн шат дамжлага бүрд хяналт тавин ажилладаг хэлтсийн хувьд үйлдвэрлэлийн бусад цех, бүтцийн нэгжүүдийн хамтын ажиллагаа, уялдаа ойлголцол, гүйцэтгэж буй үүрэг бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлөх ач холбогдлыг энэ удаагийн “Чанарын долоо хоног”-оор онцлохыг зорино. 
Чанарын хяналтын хэлтэс нь үйл ажиллагаандаа ISO/IEC 17020, ISO/IEC 17025 стандартыг хэрэгжүүлэн, үйлдвэрлэлийн технологийн түүхий эд, бараа материал, үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүний чанарт хяналт тавих, технологийн процессын үйл ажиллагааг шинжилгээний үр дүнгээр шуурхай хангах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үндсэн чиг үүргийнхээ дагуу хамтын ажиллагаатай байгууллагуудын үйл ажиллагаа, үйл явцыг олон нийтэд таниулах, улмаар бидний гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа, гаргаж байгаа лабораторийн шинжилгээний үр дүнгүүд ямар ач холбогдолтой, хариуцлагатай ажил болохыг таниулан сурталчлах мэдээлэл өгнө. Мөн гаднаас нийлүүлэгдэж байгаа бараа, материалын чанарт хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т чанаргүй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдсэнээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа улмаар эцсийн бүтээгдэхүүний чанарт нөлөөлж гарч болохуйц алдагдал, үр дагавар, эрсдэлийг бий болгох шалтгаан, нөхцөлийг ойлгуулж, нөгөө талаар “чанар” гэдэг ойлголтыг өөр өнцгөөр харж, сэтгэх боломж, санаачилгыг нээж, идэвхжүүлэх зэргээр танин мэдэхүйн өргөн далайцтай арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Энэ ажлын хүрээнд хамтран ажиллаж буй бүтцийн нэгжийн үйл ажиллагаатай уялдуулан тодорхой сэдвээр жижиг хэмжээний цуврал хэлэлцүүлгүүдийг хийж байна. Өөрөөр хэлбэл, манай үйлдвэрт зохион байгуулдаг “1000 инженерийн зөвлөгөөн”-ийн хэлбэрийг өөрчлөн, нүсэр биш аргаар 1000 ажилтны дуу хоолой, санал бодлыг сонсож, нэгтгэж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна. Цуврал хэлэлцүүлгээс гарсан үр дүн, ажилтнуудаас гарсан санал, санаачилгыг багцалсан асуудал болгон үйлдвэрийн удирдлагад уламжлахаар бэлдэж байна. 
-Олон нийт, ажилтнуудад чиглэсэн төрөл бүрийн хөтөлбөрүүд бас хэрэгжүүлэх нь, тодруулбал?
-Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001, Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц, Менежментийн тогтолцооны ISO 9001, ISO 45001, ISO 30400 багц стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд Чанарын хяналтын хэлтэс нь эдгээр стандартаас гадна “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага ISO/IEC 17025”, “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” ISO/ IEC 17020” шаардлагын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг. Эдгээр стандартыг нэвтрүүлсний үр дүн, ач холбогдлыг олон нийтэд таниулан, сурталчилна. 
Стандартын ойлголттой зэрэгцүүлэн ажилтнуудын хандлага, харилцааг эерэг рүү өөрчлөх уриалга бүхий ажлуудыг зохион байгуулж байна. Үүний хүрээнд гэр бүлийн өдөрлөг, хүүхдүүдийн амжилт бүтээлийг дэмжих зорилготой урамшууллын сан байгуулах, бүтээмжийг үнэлэх, санал санаачилгыг хэрэгжүүлэх, ажил мэргэжил, ур чадварын уралдаан зарлах, мэргэжлийн онцлогийг сурталчлах зэрэг ажилтнуудын ажил, амьдралын чанарт чиглэсэн ажлуудыг хийж байна. 
Ажилтнуудын санал санаачилгыг дэмжсэнээр тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, нөгөө талаар ажлын байранд үүсдэг стресс ядаргааны эсрэг сарын аяныг өрнүүлж, мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажлын байранд урьж, ажлын байрны стрессийг багасгахын тулд ажилтнуудын сэтгэл зүйг засах, эрч хүч өгөх, бүтээмжийг дээшлүүлэх сургалт зөвлөгөөг цувралаар өгч байна.
-Байгууллагаа хэрхэн сурталчлах вэ? Чанарын хяналтын хэлтсийн үйл ажиллагаа зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүнийг шинжлэх ажлаар хязгаарлагдахгүй нь мэдээж..?
-Бид Чанарын хяналтын хэлтсийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, шинжилгээний үйл явц, үр дүн, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан мэдээлэх, ойлголт өгөх зорилгоор нийгэмд чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хийх зорилтыг дэвшүүлсэн.
 Энэ ажлын хүрээнд лабораториудаа түшиглэн нүүрсний шинжилгээг хийж, түүний агаар хөрсний бохирдолд үзүүлж буй нөлөө, нүүрсний илчлэгээс хамаарсан гал түймрээс сэргийлэх талаар зөвлөмж хүргэх, ундны усны шинжилгээг хийж, усны хадгалалт хамгаалалтын горимыг барих талаар зөвлөмж хүргэх, Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хоол хүнсний дээжид эрүүл ахуйн шинжилгээг гүйцэтгэж эрүүл хооллолтын ач холбогдлыг таниулах, хөрсний дээжид шинжилгээ хийж хүнсний ногоо тариалах, хэрэглэгчдэд хөрсний шинж чанарын талаарх мэдээлэл өгөх, нийтийн тээврийн хэрэгслийн тос, тосолгооны материалд чанарын шинжилгээг гүйцэтгэж тос, тосолгооны материалыг солих норм стандартыг баримтлахын ач холбогдлыг ойлгуулах зэрэг мэргэжил, арга зүйн зөвлөмжийг нийтэд хүргэх, чанар стандартыг ойлгуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Орхон аймгийн ард иргэд, олон нийтийн “чанар”-ын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхийн тулд туршлагатай ахмад инженер, мэргэжилтэн, судлаачдыг урьж, уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. 
Мөн Чанарын хяналтын хэлтсийн Хэмжил зүйн товчоог түшиглэн Орхон аймгийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тоног төхөөрөмжийн хэмжих хэрэгслийг баталгаажуулах, шалгалт тохируулгыг хийх, тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийг баталгаажуулах нь ямар чухал, үр өгөөжтэй болохыг таниулж ажиллана. 
-Улс орны хөгжил дэвшлийн суурь үндэс нь чанараас эхэлдэг гэж та өмнө хэлсэн. Бүх үйл ажиллагаа, ажил хөдөлмөр, тэрчлэн хувь хүний хандлага харилцаа ч чанартай байж дэвжин урагшилна. Энэ утгаараа “Чанарын өдөр” үндэсний чанарын долоо хоног чухал сэдэл, санаа болдог болов уу?
-Тиймээ. Хамгийн чухал нь “чанар” гэдгийг л бид ойлгох ёстой юм. Чанарыг олон талаас ойлгож болно. Бизнес, бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд энэ нь “хэрэглэгчийн хүлээлт, шаардлагад нийцсэн байдлаар илэрхийлэгддэг бол хувь хүн ба нийгмийн хүрээнд амьдралын чанар, хүний чанар, боловсролын чанар гэсэн байдлаар илэрхийлэгддэг. 
Байгууллагын хувьд ажилтнуудын дуу хоолой, үзэл бодлыг сонсож, түүний үндсэн дээр шийдвэр гарган, зөвлөн тусалж, хамтын бүтээмжийг дээшлүүлж, үр ашгийг нэмэгдүүлдэг арга барилыг нэвтрүүлэх, чанарын тухай ойлголт, стандартыг хүн бүр баримтлан мөрдөн ажилласнаар ажлыг хөнгөвчлөх, амьдралын баталгааг дээшлүүлэх, хяналт гэдэг нь шалгалт биш тасралтгүй сайжруулах зөвлөх үйлчилгээ гэдгийг ойлгуулан таниулах хэлбэрээр үндэсний чанарын долоо хоног өрнөх юм. Нийгэм, олон нийтийн хүрээнд “чанар”-ыг бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээнд бус нийгмийн соёл, хувь хүний хандлага, бүтээлч сэтгэлгээнээс “чанар” хамаарна гэсэн талаас олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор энэ бүх үйл ажиллагааг олон нийтэд дэлгэн танилцуулж, хүргэхээр зорьсон юм. 
Дахин тодотгоход, чанарыг өөрөөр харж, сэтгэж, хандлагыг өөрчлөхийг олон нийтэд уриалж байна.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %