“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 56 үзүүлэлтээр худалдан авах ажиллагаа, түүний гүйцэтгэлийн судалгаа, шинжилгээг хийж, үр дүнг үндэслэн, сайжруулалт, оновчлолын арга хэмжээг авч ажиллаж байна.
Худалдан авах ажиллагааны үр дүнг тогтмол хэмжиж, үнэлэх хэд хэдэн шалтгааныг судлаачид онцолж байна.
Нэгдүгээрт, хэмжилт нь худалдан авах ажиллагааны зорилтууд цаг хугацааны явцад хэр сайн биелж байгааг үнэлэх боломжийг олгоно
Хоёрдугаарт, үнэлгээ нь хувь хүний хүчин чармайлт болон худалдан авах ажиллагааны хэлтсийн үйл ажиллагааг үнэлэх боломжийг олгоно.
Гуравдугаарт, байгууллага өөрсдийн худалдан авах ажиллагааны үр дүнд дүн шинжилгээ хийснээр түүнийг сайжруулах боломжтой болно. Үр дүнг хэмжсэнээр илүү сайн шийдвэр гаргах, нийлүүлэлтийн хэлхээн дэх харилцаа холбоог сайжруулах боломжтой.
Үр дүнг хэмжих бас нэг шалтгаан бол Худалдан авах ажиллагааны хэлтсийг компанийн стратегийг дагаж мөрдөхөд чиглүүлэх явдал. Худалдан авах ажиллагааны стратеги болон бизнесийн стратегийн хоорондын уялдаа холбоог гаргахаас илүү компанийн өрсөлдөх чадварын тэргүүлэх чиглэлийг бий болгохын тулд түүний бодит гүйцэтгэлийг хэмжиж, хянах нь тэргүүлэх ач холбогдолтой болохыг судлаачид онцолж байна.
Байгууллагын үр ашиг, нийлүүлэлтийн хэлхээний удирдлагын үйл ажиллагааны үр дүнг хэмжих системийн хооронд нягт корреляци байгааг судалсан байна. Мичиганы их сургуулийн хийсэн судалгаагаар, байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг ач холбогдлын түвшнээр нь эрэмбэлж үзэхэд үр дүнгийн үнэлгээний систем хоёрт эрэмбэлэгдэж, судалгааны хамгийн чухал 3 сэдэвт оржээ.
“Шилэн тендер ба ашиг сонирхол”
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















