Эрдэнэт үйлдвэрийн Спортын их наадмыг 45 дахь удаагаа уухайлан нээлээ

Эрдэнэт үйлдвэрийн 45-р спартакиадын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Хангарди палас”-т болж, цех нэгжүүдийн нэрийн хуудас болсон спортын алдартнууд, баг тамирчид нэгэн дор цуглалаа. Энэ удаагийн спартакиадад Эрдэнэт үйлдвэрийн 31 бүтцийн нэгжийн 18 хамтарсан багийн давхардсан тоогоор 2100 гаруй тамирчин 388 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж байна. 
Нээлтийн үйл ажиллагааны эхэнд М.Отгон даргатай, Б.Нямдэлгэр арга зүйчтэй, Эрдэнэт үйлдвэрийн спартакиадын 32 удаагийн аварга Баяжуулах үйлдвэрийн баг тамирчид шилжин явах “Алтан цом”-ыг хүндэтгэн залж, танхимд байрлууллаа. Нээлтийн ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин, Ил уурхайн дарга Д.Нямдорж, Геологи маркшейдерийн хэлтсийн дарга А.Ундрахтамир, Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү нарын хүндэт зочид оролцов. Спартакиадын тамирчдыг төлөөлж, Спорт цогцолборын Биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйч Э.Сүлд-Эрдэнэ мэдүүлэг өгсөн юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат спартакиадыг албан ёсоор нээж хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэр 7000 гаруй ажилтантай. Өнөөдөр 45-р спартакиадад 2100 гаруй тамирчин оролцож байгаа нь нийт уурхайчдын 30 хувийг хамарч байгааг онцлоод, тамирчдад спортын өндөр амжилт хүслээ.       


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын далбааг Азийн аварга шалгаруулах 57 дахь удаагийн тэмцээний хошой мөнгөн медальт, бодибилдинг, фитнесийн спортын Олон улсын хэмжээний мастер Цахилгаан цехийн ажилтан О.Уянга, гараар таталтын спортын Монгол Улсын аварга, цомын мөнгөн медальт, насан хүрэгчдийн -84 кг-ийн жингийн дэлхийн аварга Баяжуулах үйлдвэрийн ажилтан Ч.Баасандорж, гараар таталтын спортын Дэлхийн аварга, үндэсний бөхийн спортын аймгийн арслан, чөлөөт бөхийн спортын мастер Ил уурхайн ажилтан Т.Чулуунгэрэл, Алтай таван богдоос уулын цанаар буусан анхны тамирчин, хөнгөн атлетикийн дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчин, Азийн аварга, спортын мастер Баяжуулах үйлдвэрийн ажилтан Б.Отгончимэг, 2017, 2018, 2024 оны гүйлтийн цанын Улсын аварга, 2025 онд Итали Улсад зохион байгуулагдсан өвлийн олимпын мөнгөн медальт “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын ажилтан А.Идэр, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Уурхайчдын спортын Их наадмын алт, мөнгөн медальт, спортын мастер, Дулааны цахилгаан станцын ажилтан Ч.Чинхүсэл нар хүндэтгэл залж мандуулав. 
Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд гадаа талбайд зохион байгуулагдсан спортын тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулсан юм. Эрдэнэт үйлдвэрийн 45-р спартакиадын Хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 17 цехийн 150 тамирчин оролцсоноос Тэргүүн байрыг Баяжуулах үйлдвэр, хоёрдугаар байрыг Автотээврийн цех, гуравдугаар байрыг Засвар, механикийн завод эзэлжээ. 


Уртын харайлтын төрөлд:
Эмэгтэй
1-р байр- БҮ. Б.Отгончимэг
2-р байр- Дотоодын цэрэг, 12-р цэцэрлэг, Ган бөөрөнцөг. С.Хажидмаа
3-р байр- ЗМЗ.С.Билгүүн. 
Эрэгтэй
1-р байр- БҮ. Ө.Түвшинжаргал
2-р байр- СААЖЦ, Ган бөөрөнцөг. Л.Өлзийбат
3-р байр- АТЦ. Х.Билгүүн. 


Хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний 100 м гүйлтийн төрөлд: 
Эмэгтэй 
1-р байр- БҮ. Б.Отгончимэг
2-р байр- ХМТАЦ. Б.Бямбацогт
3-р байр- АТЦ. Г.Саранцэцэг. 
Эрэгтэй 
1-р байр- ДЦС. Н.Мөнхбат
2-р байр- ЗМЗ. У.Цэнджав
3-р байр-УХЦ, СШХ. Д.Доржнямбуу. 


400 м гүйлтийн төрөлд: 
Эмэгтэй
1-р байр- Дотоодын цэрэг, 12-р цэцэрлэг, Гэрээт Цагдаа. С.Хажидмаа. 
2-р байр- АТЦ. Г.Саранцэцэг
3-р байр- БҮ. Бямбасүрэн 
Эрэгтэй
1-р байр- ДЦС. Н.Мөнхбат  
2-р байр- Эрдэнэт медикал, Онцгой. Ш.Гантулга 
3-р байр- БҮ. Б.Мөнхсайхан 


4*100м буухиа төрөлд:
Эмэгтэй
1-р байр - БҮ
2-р байр - Автотээврийн цех
3-р байр - ЭСЦ, ЧХХ
Эрэгтэй
1-р байр - Онцгой, Эрдэнэт медикал
2-р байр - ЗМЗ
3-р байр - БҮ

Бөөрөнцөг шидэлтийн төрөлд: 
Эмэгтэй
1-р байр- ЗМЗ. М.Мөнхсүрэн  
2-р байр- ЧХХ, Эрдэнэт сувилал. Б.Сайнбилэг
3-р байр- БҮ. Л.Мөнгөнзаяа
Эрэгтэй
1-р байр- ТЛТ, ЗТХ. Н.Мөнхбаяр  
2-р байр- СААЖЦ, Ган бөөрөнцөг. Л.Өлзийбат 
3-р байр- БҮ. Б.Батцоож

Модон бөмбөгийн төрөлд: 
Ганцаарчилсан эрэгтэй 
1-р байр- ЗМЗ. О.Бямбагэрэл  
2-р байр- ЗМЗ. Б.Алтанхүү
3-р байр- ЗУЦ, Оёдол. Г.Дагва-Очир 
Ганцаарчилсан эмэгтэй: 
1-р байр- ДЦС. Э.Ганцэцэг  
2-р байр- ТЛТ. Р.Хишигжаргал
3-р байр- БҮ. Л.Одонтунгалаг 

Холимог хос: 
1-р байр- Дотоодын цэрэг, 12-р цэцэрлэг. Ц.Амарсанаа, Б.Баасансүрэн   
2-р байр- ТЛТ, ИЗТХ. Т.Баттулга, О.Отгонгэрэл
3-р байр- АТЦ. Г.Ган-Эрдэнэ, Б.Дөлгөөн 

Хөл бөмбөгийн тэмцээнд: 
1-р байр- Авто тээврийн цех 
2-р байр- Засвар, механикийн завод 
3-р байр- Ил уурхай, 19 сургууль 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %