“Миний эх орон” ангиараа унших шүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбороос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Миний эх орон” ангиараа уран унших 11 дэх удаагийн уралдааны сүүлчийн шатны шалгаруулалт өнөөдөр амжилттай болж, шилдгүүд тодорлоо. 
Өмнө жилүүдэд Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг байсан бол энэ удаа хүрээгээ тэлж, хойд бүсийн хэмжээнд буюу Булган, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 23 сургуулийн 33 бүлгийн 1000 гаруй сурагч шүлгийн сонголт, уран уншлага, сэтгэмж авьяасаараа өрсөлдсөн юм.
Хоёр үе шаттай явагдсан уг уралдааны сүүлчийн шатанд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Эрдмийн далай” сургуулийн Монгол Улсын Зөвлөх багш Н.Цолмонгийн 3б анги, Сэлэнгэ аймгийн V сургуулийн Б.Ууганзаяа багштай хамт олон, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн Д.Тэгшбаяр багштай 310 анги, Эрдэнэт хотын III сургуулийн Н.Жавзанпагма багштай 3в анги, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Б.Нарантуяа багштай 3б зэрэг долоон анги шалгарчээ. Үүнээс Орхон аймгийн Ерөнхий боловсролын XIV сургуулийн Э.Мөнхтуул багштай 3б ангийн сурагчид тэргүүн байрт шалгарч, өргөмжлөл нэг сая төгрөгийн шагнал хүртлээ. Харин дэд байрт Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Эрдмийн далай” сургуулийн Монгол Улсын Зөвлөх багш Н.Цолмонгоор удирдуулсан 3б анги, гутгаар байрт Орхон аймгийн I сургуулийн Х.Отгонтөгс багштай 3а анги тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов. Сүүлчийн шатанд шалгарсан бусад ангиуд тусгай байрын шагнал хүртлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %