О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна

Эрдэнэт үйлдвэрийн алсыг харсан хөрөнгө оруулалтын бодлогын үр дүнд тус үйлдвэрийн геологичид Шанд болон Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг хийсэн. Энэ бол тус үйлдвэрт үе шаттай хэрэгжиж буй геологи хайгуулын төсөл хөтөлбөрүүдийн зөвхөн нэг нь юм. Геологчид Эрдэнэтийн-Овоо, түүний эргэн тойронд хэд хэдэн талбайд хайгуулын судалгааны ажлыг эхлүүлээд байна. Энэ удаа бид Эрдэнэтийн-Овоо ордын нөөц болон бусад хайгуулын ажлын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Геологи маркшейдерийн хэлтсийн Геологийн албаны дарга О.Батгэрэлтэй ярилцлаа.    


-Эрдэнэтийн-Овооны нөөцийг дахин тогтоох ажил хийгдэж байна. Одоо ямар шатандаа явж байгаа вэ? 
Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан техник технологийн дэвшил, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, чанарыг нэмэгдүүлэх “Эрдэс баялгийн нөөц өсгөх” төслийн хүрээнд Эрдэнэтийн-Овоо ордын геологийн тогтцын онцлог, судлагдсан байдлын үнэлгээг нэмэгдүүлж, хүдрийн биетийг гүнийн түвшинд судлан нөөц баялгийн хэмжээг 2021 онд шинэчлэн тогтоосон. Ингэхдээ зэсийн 0.20 хувиар захын агуулгаар тооцоолж нөөцийг баталгаажуулсан юм. Энэ тооцооллын дагуу ТЭЗҮ хийгдэх явцад Баяжуулах үйлдвэрт боловсруулах хүдрийн технологийн шинж чанар, бусад нөлөөллийг нарийвчлан судлах зорилгоор ашиглалтын хайгуулын ажлыг 2021-2024 онд гүйцэтгэж, үр дүнг нэгтгэн ордын нөөцийг олон улсын нөөцийн тооцооллын техникийн тайлан болох ЖОРК стандартын дагуу Австрали улсын RPM GLOBAL компани боловсруулсан. Энэхүү тайланг боловсруулснаар олон улсад Эрдэнэтийн-Овоо ордын хүдрийн нөөц ил тод, нээлттэйгээр үнэлэгдэх, нөгөө талаас нөөцийн хэмжээнд үндэслэн хөрөнгө босгох, санхүүгийн чадавхиа дээшлүүлэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тайланг баталгаажуулах эрх бүхий мэргэжилтнүүд гарын үсэг зурснаар баталгааждаг. Жорк тайланг Монгол улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэхэд учир дутагдалтай байдаг. Учир нь манай улс өөрийн стандарттай, үүнд нийцүүлж хөрвүүлэх шаардлага гардаг. Тэгэхээр энэ ажлын хүрээнд бидний 2021-2024 онд гүйцэтгэсэн ашиглалтын хайгуулын үр дүнгээр Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг дахин шинэчлэн тодотгол байдлаар оруулах ажил хийгдэж байна. Тодотгол гэдэг нь өмнөх нөөц дээрээ тухайн онд хийсэн ажлын мэдээллийг нэмж оруулна гэсэн үг. Энэ тооцооллоор Эрдэнэтийн-Овооны нөөцийг баталгаажуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. Нөөцийн тайланг боловсруулахтай холбогдуулан шинжээч томилох тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаал гарсан. Үүний хүрээнд таван шинжээч томилогдон, гэрээ байгуулаад ажиллаж байна. 
-Нөөцийн тодотголоор өмнө тогтоосон нөөцийн хэмжээ нэмэгдэх үү? Ямар өөрчлөлт орох вэ? 
Мэдээж, хэмжээнд өөрчлөлт орж байгаа. Гэхдээ хэмжээ гэхээсээ нөөцийн ангилал буюу үнэмшлийн зэрэг нь нэмэгдэнэ. Яагаад гэвэл, 2021-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын тодорхой хэсгүүдэд ангиллыг ахиулах зорилгоор өрөмдлөгийн торыг нягтаршуулсан. Ингэснээр цаашлаад олборлох явцад гарч буй үр дүн нь бидний  төлөвлөсөн дүнтэй ойрхон очих ёстой. Энэ дагуу нөөцийн ангилал болон хэмжээ нэмэгдэж байгаа. Ордын нөөцийн хэмжээ нэмэгдэх бас нэг суурь хүчин зүйл нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ ханштай уялдуулан зэсийн захын агуулгыг 0.17 хувиар урьдчилан тооцоолсон. Үүнийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаас баталгаажуулна. Ер нь бид зөвлөлийн хуралд зэсийн захын агуулгыг хувилбарт тооцооллоор танилцуулахаар ажиллаж байна. Бидний танилцуулсан хувилбарыг шинжээчдийн дүгнэлт дээр үндэслэн  Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Эрдэнэтийн-Овоо ордын зэсийн агуулгыг хэдэн хувийн захын агуулгатай гэж авахыг тодорхойлж, шийдвэрлэнэ. Үүний үндсэн дээр  нөөц нэмэгдэх боломж бүрдэнэ. Нөөц нэмэгдвэл ашиглалтын жил уртсаад явна. 
-Зэсийн захын агуулгыг аль хувилбараар авах нь Эрдэнэт үйлдвэрт илүү үр өгөөжтэй байх вэ?
Хамгийн бага буюу зэсийн захын агуулгыг 0.17 хувиар тооцсоноор хүдрийн хэмжээ нэмэгдэнэ. Мэдээж, зэсийн өнөөгийн ханш үүнд гол нөлөө үзүүлнэ. ТЭЗҮ боловсруулах ажил гүйцэтгэж буй Монгол улсын “Эс Ар Ди констракшн” ХХК, Австрали улсын “Ар Пи Эм Глобал” компани зэсийн үнийг тооцоолохдоо олон улсын 20 гаруй байгууллагын ойрын 5-10 жилд зэсийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр  ямар төлөв түвшинд байх судалгааны дүн, төсөөлөлд үндэслэн гаргасан. Энэ зэсийн үнэ ханшаас шалтгаалаад нөөцийн хэмжээ хэрхэн хөдлөх вэ гэдгийг бас тодорхойлсон. Магадгүй, зэсийн үнэ 20 мянган доллар хүрч болно. Гэхдээ газар доорх баялаг ундрах биш тодорхой нөхцөлд зэсийн хүдэр, үнэ ханшийн өсөлтийн нөлөөгөөр үр ашиг өсөж нөөцийн хэмжээ нэмэгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. 
-Энэ оны хайгуулын ажлын төлөвлөгөөний биелэлт ямар явцтай байна вэ? 
Бид 2018 оноос Эрдэнэтийн хүдрийн дүүрэгт буюу Эрдэнэтийн овоо бүлэг ордын орчимд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасны эцэст 2022 онд Эрдэнэтийн дүүрэгт хайгуулын зургаан талбайд тусгай зөвшөөрөл авсан. Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлангаа гаргаж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж ажиллалаа. Энэ хугацаанд нийт төлөвлөгөөт хайгуулын ажлын 80 орчим хувийг Эрдэнэтийн Овоо болон Оюутын ордууд дээр гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл Оюутын ордын нарийвчилсан хайгуулын 2023-2025 онуудад хэрэгжсэн төсөл гэж хэлж болно. Одоогоор геологийн судалгаа, хайгуулын үе шатны ажлууд дуусаж, үр дүнгийн тайланг бичих, боловсруулах ажлууд эхлээд байна. Бусад хайгуулын талбайн хувьд геологи хайгуулын ажлууд үргэлжилж байгаа. Энэ оны геологи хайгуулын ажлын төлөвлөгөө 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Өрөмдлөг хээрийн ажлууд дуусаж, тайлангийн боловсруулалт, ирэх оны төлөвлөлт хийгдэж байна.   
-Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэр геологи хайгуулын төсөл хөтөлбөрт том хөрөнгө оруулалт хийсэн. Үр дүнгээ ч өгч байгаа?
Санал нэг байна. 2014 оноос геологи хайгуулын хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдсэн. Үүний үр дүнд стратегийн ордын том талбайг баталгаажуулж, олон суурь судалгааны ажлуудыг хийлээ. Эрдэнэтийн-Овоо ордын гүнийн түвшинд нарийвчлан судлах нэмэлт хайгуулын ажил, хэтийн төлөв бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлүүд авснаар  Оюутын ордын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Хөрөнгө оруулалтын хамгийн том үр дүн гэвэл Эрдэнэтийн Овоо ордын хүдрийн нөөцийг 2021 онд баталгаажуулж байсан бол дахин 2025 онд баталгаажуулахаар ажиллаж байна. Түүнчлэн Оюутын ордын хүдрийн нөөцийг орчин үеийн арга технологиор баталгаажуулах ажил хийгдэж байна. 
-Ирэх онд ямар  төлөвлөгөө зорилт дэвшүүлж байна вэ?
“Эрдэс баялгийн нөөц өсгөх” төслийн хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад болон Эрдэнэтийн овоо ордод ангилал ахиулах нэмэлт геологи, хайгуулын ажлыг үргэлжлүүлэн явуулна. Өөрөөр хэлбэл, Зөөхий, Хужир, Могойн гол гэх мэтчилэн илэрц, хэтийн төлөв бүхий хэсгүүдэд нарийвчилсан хайгуулыг үе шаттай зохион байгуулна. Ер нь хайгуулын ажлын үр дүн бол харьцангуй хугацаа шаарддаг, цаашлаад 10-15 жил шаардагдаж, зардал ч их байдаг. Тиймээс төлөвлөлт маш нарийн, тодорхой байх ёстой.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %