“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ худалдан авах ажиллагаандаа тендерийн үнэлгээний хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” систем нэвтрүүлсэн. Энэхүү системийн үр дүнгийн талаар Мэдээллийн технологийн хэлтсийн Мэдээллийн аюулгүй байдлын товчооны дарга А.Ууганжаргалаас тодрууллаа.
-Эрдэнэт үйлдвэр худалдан авах үйл ажиллагаандаа “TenderEval” систем нэвтрүүлж байна. Энэ системийг нэвтрүүлснээр ямар үр дүн гарч вэ?
-Эрдэнэт үйлдвэр 2024 онд 1369 тендер зарласан байдаг. Дунджаар нэг тендерт дөрвөн компани оролцдог. Нэг компани ойролцоогоор 100 хуудас материал манайд илгээдэг. Өөрөөр хэлбэл, нэг тендерт дөрвөн компани оролцоход тендерийг үнэлж байгаа хүн 400 хуудас материалтай танилцана гэсэн үг. 400 хуудсаа цаасаар хэвлээд сканердсан материал дээр ажилладаг. Эдгээр материал нь нэлээн эмх замбараагүй байх жишээтэй.
Ярилцлагын үргэлжлэлийг эндээс үзнэ үү
-Ийнхүү Монголд анх удаа Эрдэнэт үйлдвэр хиймэл оюун ухаанаар тендерийн үнэлгээ явуулдаг болох зорилт тавин ажиллаж байна. Цаашид хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү системийг төрийн болон бусад аж ахуйн нэгж байгууллагуудын тендерийн үнэлгээнд ашиглуулах чиглэлээр хөгжүүлэлт хийгдэж байгаа юм. Уг систем нэвтэрснээр хүнд шийдвэр гаргахад нь туслах, бүх мэдээллийг хялбар аргаар олж авах, хүний оролцоог багасгаж, хөдөлмөр хөнгөвчлөх нөхцөл бүрдэнэ гэж Эрдэнэт үйлдвэрийн Мэдээлэл технологийн товчооны дарга А.Ууганжаргал ярилаа.
















