Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан

Ус хангамжийн цехийн дарга Б.Баянбатаас хэрэгжүүлж буй ажлынх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Та цехийнхээ энэ онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн талаар ярина уу?
-Манай цех Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хэрэглэгчдийг усаар хангадаг. Мөн аймгийн нийт хэрэглэгчдийн болон үйлдвэрийн ахуйн бохир усыг татан зайлуулж цэвэрлэдэг. Түүнчлэн, үйлдвэрийн газрыг эргэлтийн усаар болон үйлдвэрлэлийн зориулалтын хийгээр хангах үйл ажиллагаа явуулдаг. Манай хамт олон энэ онд цехийнхээ үйлдвэрлэлийн чиглэлээр төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд нь бүрэн хийж байна. Мөн үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар, бусад төлөвлөгөөт ажлуудаа цаг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж байгаа. Энэ оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18 ажил хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 97 хувийн биелэлттэй явна. Мөн Эрдэнэт хотыг цэвэр усаар хангах 500-гийн диаметртэй төв шугам, 400-гийн хос шугамыг гаднын гүйцэтгэгч компани хэсэгчлэн солих ажил дээр хяналт тавин ажиллаж байна. Үүнээс гадна Эрдэнэт хотын усан хангамжийн төв шугамын ашиглалтын найдвартай ажиллагааг хангах чиглэлээр тодорхой ажлууд хийлээ. Ингэснээр Эрдэнэт хот руу ус түгээж байгаа төв шугамуудын ашиглалтын хэвийн найдвартай ажиллагаа сайжирч, засвар үйлчилгээний зардал буурах эерэг үзүүлэлт гарч байна. Манай цех дээр технологийн нормчлогдсон материалын тухай асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн үндсэн технологийн материал болох аюултай, хортой бодисууд ашигладаг. Эдгээр бодисуудын худалдан авалтад анхаарч, технологийн нормчилсон материалыг тасалдуулахгүй байх, аюулгүй зөв ашиглах тал дээр тодорхой зорилт тавин ажиллаж байна. 
-Энэ талаараа жаахан тодруулахгүй юу?
-Тэгэхээр, шатах, тэсрэх, дэлбэрэх аюултай, технологийн материалыг зөв зохистой хадгалан хамгаалж, ашиглах, орчныг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийсэн. Мөн шингэн хлорыг нэг эх үүсвэрээс худалдан авах, түүнийг хэрхэн зөв ашиглах чиглэлээр ажил хийгдэж байна. Тухайлбал, шингэн хлор хадгалах байрны орчныг камержуулж байна. Ингэснээр буруу зөрүү үйлдэл гаргахгүй байж, зөрчил дутагдал давтагдах эрсдэлийг бууруулан, хяналт эрс сайжирна.
-Менежментийн тогтолцооны стандартууд танай цехэд хэрхэн хэрэгжиж байна?
-Өнгөрсөн таван сард манай цех дээр үйлдвэрийн нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын дотоод аудит хийгдсэн. Манайх нэлээн өндөр үнэлгээ авсан байгаа. Эдгээр стандартуудыг цех дээрээ хэрэгжүүлэх, холбогдох баримт материалыг бүрдүүлэхэд анхаарч байна. Мөн үйлдвэрийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний менежментийн тогтолцооны ISO 50001 стандарт хэрэгжиж байгааг та бүхэн мэднэ. Эрчим хүчний хэлтэс манай цехийг удирдлага зохион байгуулалтаар ханган, уг стандартыг хэрэгжүүлж байна. Яагаад гэвэл манай цех Эрдэнэт үйлдвэрийн хувьд цахилгаан эрчим хүчний зарцуулалт нэлээн өндөртэй. Тиймээс цахилгаан эрчим хүчнийхээ зардлыг бууруулах, зөв зохистой ашиглах, эрчим хүчний менежментийн тогтолцооны стандартыг үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлэхэд манай цех голлох байр суурь эзэлдэг. Мөн Хүний нөөцийн ISO 30400, ISO 30500 багц стандартын хэрэгжилт Эрдэнэт үйлдвэрт хэрхэн яваа, энэ нь Ус хангамжийн цехэд хэр явж буй талаар ажилчдадаа мэдлэг, ойлголт өгч ажиллалаа. Хүний нөөцийн бодлогын чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа. Мөн дэвшин ажилласан шинэ залуу инженер техникийн ажилтнуудад бичиг хэргийн албан хэрэг хөтлөлт, бүтээмжийн санал санаачилгыг хэрхэн гаргах талаар манай мэргэжилтнүүд тайлбар хийлээ. Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн ням гаргийг Нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтнуудын өдөр болгон тэмдэглэдэг. Нэг талаас ажил мэргэжлийн чиглэлээр манай цехийн ажилтнууд үүнд хамрагдаж явдаг. Нөгөө талаас, сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрт олон стандартууд хэрэгжиж байна. Тэр дундаас Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30401 стандартын хэрэгжилтийн хүрээнд цехийнхээ инженер техникийн ажилтнуудын дунд мэдлэг солилцох өдөрлөгийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ажилтны өдөрт зориулж ажил мэргэжлийн уралдаан зарласан. Нийтийн аж ахуйн үйлчилгээ гэдэгт олон чиглэл хамаардаг. Үсчин, ахуйн үйлчилгээ, усан хангамж, ариутгах татуурга гэх мэт. Бидний ажил мэргэжлийн зэрэг цол, салбарын бодлого чиглэлүүд ч нийтийн аж ахуйн чиглэлээр явж байна. 
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд танай цехийн ажилтнууд чамгүй мод тарьсан гэл үү?
-Эргэлтийн ус хангамжийн хэсгийнхээ Ногоон төгөлд 600-аад мод тарьсан. Энэ ажлыг ХАБЭА-н товчооны дарга Б.Батсүх, Байгаль орчны инженер С.Баярцэцэг, Б.Амарсайхан даргатай хэсгийн хамт олон гардан зохион байгуулж хийсэн. Мөн энэ завшааныг ашиглаад “Мэдлэг түгээх өдөрлөг”-ийг зохион байгуулсан Цэвэр ус хангамжийн хэсгийн дарга П.Гансүх, Хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Энхтайван, Үйлдвэр техникийн товчооны дарга С.Цогсогбаяр, Эргэлтийн ус хангамжийн хэсгийн дарга Б.Амарсайхан болон бүтээмжийн мэргэжилтэн, бусад инженер техникийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %