Б.БОЛОРСҮХ: Бетон зуурмагийн эрэлт нэмэгдэж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Бетон зуурмагийн үйлдвэрийн бүтээгдэхүүн сүүлийн үед эрэлттэй байгаатай холбогдуулан тус цехийн Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсгийн дарга Б.Болорсүхтэй ярилцлаа.


-Барилга засварын цехийн Бетон зуурмагийн үйлдвэр хэзээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ? 
-Манай үйлдвэр 1987 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа, Эрдэнэтийн бетоны ууган үйлдвэрүүдийн нэг. Одоо 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
-Үйлдвэрийн хүчин чадал ямар вэ?
-Цагт 40–50 м³ бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Өмнөх жилүүдэд бид жилд дунджаар 10–12 мянган м³ бетон зуурмаг үйлдвэрлэж, зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн дотоод хэрэгцээг хангаж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх, барилгын компаниудтай хамтран ажиллах чиглэлд анхаарч байна. Үүнтэй уялдан тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх асуудал ч яригдаж байгаа. Манайх үйлдвэрлэлийн нөөц, хүчин чадал хангалттай.
-Бетон зуурмаг үйлдвэрлэхэд цементээс гадна ямар түүхий эд ордог вэ?
-Үндсэн түүхий эд нь цемент, угаасан элс, дайрга. Үүн дээр бетон зуурмагийн чанар, зориулалтаас хамаарсан нэмэлтүүд ордог. Манай үйлдвэр байгуулагдсан цагаасаа Хөтөлийн цементийн үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн. 05-ын угаасан хайрга буюу пигесээ Дарханы “Түшиг-Уул”-аас авч хэрэглэдэг. Дайргын хувьд 10-20, 5-10-ыг Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулж байгаа Дэлт хошуу, ОТК ХХК-аас тохирлын гэрчилгээ, чанарын гэрчилгээний хамт хавсарган авч үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа. Мөн уян налархайжуулагч, хүйтэнд тэсвэрлэлтийн гэсэн хоёр төрлийн нэмэлт хэрэглэдгээрээ онцлог. 
-Танай бүтээгдэхүүн стандартын шаардлага хэр хангаж байна?
-Манай бетон зуурмаг MNS EN 206:2017 стандартыг бүрэн хангадаг. B10–B35 ангийн бетон зуурмагийг тохирлын гэрчилгээний хүрээнд үйлдвэрлэж байна.
Гарсан бүтээгдэхүүнээ өөрийн болон хөндлөнгийн лабораториуд болох Дархан-Уул аймгийн Технологийн их сургуулийн Барилгын материалын лаборатори, Орхон аймгийн ГХБХБГ-ын сорилт шинжилгээний лабораторид тогтмол шинжилгээ хийлгэж баталгаажуулдаг. 
-Танай үйлдвэрийн давуу тал…?
-Юуны өмнө дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Төмөр замаар түүхий эд татах, бараа материал буулгах, ачих зэрэгт хүндрэлгүй. Материалын ханган нийлүүлэлт тогтмол, нөөц талбай хангалттай, тасралтгүй ажиллах нөхцөл бүрдсэн.
Мөн өвлийн улиралд дүүргэгч материалаа халааж, +30–+35 градусын халуун бетон зуурмаг үйлдвэрлэдэг. Энэ нь хүйтний улиралд бетоны бэхжилтийг түргэсгэж, хөлдөлт үүсэхээс сэргийлэх онцгой давуу талтай.
-Сүүлийн үед ямар бүтээн байгуулалтад бүтээгдэхүүнээ нийлүүлэв?
-Баяжуулах үйлдвэрийн Хүдэр бэлтгэх I шатны бутлуурын шинэчлэлийн ажилд нийт 4300 м³ М400 маркийн бетон зуурмаг “ОТК” ХХК-тай хамтран нийлүүлсэн. Үүнээс 1500 м³ бетон зуурмагийг 48 цагийн дотор тасралтгүй үйлдвэрлэж, хугацаанд нь амжилттай нийлүүллээ. Мөн Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэлд 2025 онд 4000 м³, 2026 онд 5000 м³ бетон зуурмаг нийлүүлэх төлөвлөгөөтэй. Одоогоор 36 цагийн дотор 1000 м³ бетон зуурмагийг амжилттай үйлдвэрлээд байна.
-Танай бүтээгдэхүүний үнэ зах зээлийн ханштай нийцэж байна уу?
-2025 оны есдүгээр сард үнийн шинэчлэлт хийж, зах зээлийн ханштай 100 хувь нийцүүлсэн. Өмнө нь бид гадаад борлуулалт хийдэггүй байсан бол одоо гадагшаа болон Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд ижил үнээр бетон зуурмаг нийлүүлж байна. Энэ нь манай үйлдвэрийн хувьд шинэ боломж бөгөөд Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 10 орчим хувийг бүрдүүлдэг томоохон аж ахуйн нэгж учраас бидний бүтээгдэхүүн эх оронч худалдан авалтад бодит хувь нэмэр оруулж байгаа гэж үздэг.
-Ярилцсанд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %