Б.ГАНСҮХ: Хиймэл оюуны үнэлгээ ажлын бүтээмжийг долоо дахин нэмэгдүүлсэн

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ худалдан авах ажиллагаандаа тендерийн үнэлгээний хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval v1.0, v2.0” систем нэвтрүүлсэн Монгол Улсын анхны үйлдвэр. Худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ашигласнаар ямар үр дүнд хүрсэн, одоо хэрхэн хөгжүүлж буй талаар Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гансүхтэй ярилцлаа.

-Монголд жишиг болж буй энэ санаачилга юунаас үүдэлтэй вэ? 
-Би 2022 онд Үнэлгээний хороонд ажилладаг байсан юм. Үндсэн ажлынхаа зэрэгцээ 20 орчим Үнэлгээний хороонд ажиллахад асуудалтай тулгардаг байсан л даа. Тухайн үед нэг Үнэлгээний хороонд ойролцоогоор зургаан компани орно. Нэг компаниас 100-150 хуудас материал ирнэ. Зургаан компаниар тооцоход 900-аад хуудас материал шүү дээ. Нэг өдрийн дотор унших, хянах боломжгүй. Санамсаргүй алдаа гарахыг үгүйсгэхгүй. Нөгөөтээгүүр, тухайн компаниас материалууд хэдий цахимаар ирдэг ч PDF хэлбэртэй, маш замбараагүй. Санхүүгийн тайлан, аудитын тайлан нь олддоггүй байсан. Мөн 2-3 цагийн хурлын тэмдэглэлийг цаасан дээр буулгахад цаг их орно. Түүнээс гадна, Эрдэнэт үйлдвэрийн 51 объектод тархан байрладаг долоон хүний гарын үсэг цуглуулах процесс явдал ихтэй. Үүнийг шийдэхийн тулд тендерийн үнэлгээ, хурлын протокол дээр хиймэл оюун ашиглах, тоон гарын үсэг нэвтрүүлэх шаардлагатай юм байна гэсэн санаа төрсөн. Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын тендерийн сонгон шалгаруулалтад жилд 4500-5000 оролцогч буюу хуулийн этгээд оролцдог. Эндээс 1300 орчим нь гэрээ байгуулна. Бусад нь гомдогсод гэсэн үг. Тэгэхээр үл итгэлцэл үүснэ, хуулийн байгууллагад хандана. Үүнээс болж худалдан авалт хойшилж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Иймээс үйлдвэрийн газрын удирдлагууд нэн түрүүнд нээлттэй, шударга, ил тод байх зарчим баримтлах үүднээс худалдан авах ажиллагаандаа шударга үнэлгээний хиймэл оюуны систем нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.
-Төслийн хэрэгжүүлэлт хэрхэн өрнөсөн бэ? 
-Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноос хойш Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэн ажилласан. Энэ таван жилийн хугацаанд үүссэн “дата”-г бид цэгцэлж, хиймэл оюуны модель суулгах ажлыг эхлэхэд багагүй хүндрэлтэй учирсан. Дата маань нэг форматгүй, стандарт бус, цаасан суурьтай. Шаардлага хангахгүй өгөгдлүүд ч маш их гарсан. Гүйцэтгэгч компаниар “Чимэгэ системс” ХХК-ийг сонгож, оюуны өмчөөр баталгаажсан хиймэл оюуны технологиудыг ашигласан. 2023 оны 6-р сараас бид “Чимэгэ” компанитай хамтарч ажиллаад, 2024 оны 6-р сар хүртэл хиймэл оюуны эхний моделио суулгаж хөгжүүлсэн. Бүтэн жилийн хугацаанд 1080 тендерийн 4500 оролцогчийн материал дээр туршилт хийсэн. 
-Туршилтын үр дүн хэрхэн гарсан бэ? 
-Тендерийн үнэлгээний гүйцэтгэл 94-95 хувьтай. Үнэлгээ хийхэд 1,5-2,5 цаг зарцуулсан. Ингээд бид v2.0 буюу хоёр дахь том моделийг нэмэлтээр хөгжүүлж сайжруулаад, өнгөрсөн долдугаар сарын 07-ноос ашиглаж эхэллээ. Үнэлгээний гүйцэтгэл 97,1 хувьтай байна. Үнэлэх хугацаа 30 минутаас нэг цаг байна. Өмнөхөөсөө илүү найдвартай, илүү ухаалаг болсон. Баримт бичиг боловсруулалтын хугацаа 80 хувиар багассан, ажлын бүтээмж долоо дахин нэмэгдсэн тоон үзүүлэлтүүд гарч байгаа. Одоо бид өдөр бүр хөгжүүлэлт, сайжруулалтаа хийгээд явж байна. 
-“TenderEval v1.0, v2.0” систем нэвтрүүлснээр ямар боломжуудыг нээсэн бэ? 
-Ажилтан, албан хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гаднын нөлөөлөл, авлига, ашиг сонирхолд өртөхгүй, түргэн шуурхай, бүтээмжтэй ажиллах шударга орчин бүрдүүлсэн гэж хэлж болно. Хүний оролцоогүй, шударга, үр дүнтэй худалдан авалт хийгдэж байгаа. Мөн цаг хэмнэнэ, зардал бууруулна. 
-Стратегийн ач холбогдлын хувьд..? 
-Ил тод, шударга засаглалын чухал хэрэгсэл болно. Хиймэл оюуны систем бол авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга худалдан авалтын орчин бүрдүүлэх үндэсний шийдэл юм. Мөн технологид үндэслэсэн тендерийн үнэлгээний шинэ соёл болно. Өөрөөр хэлбэл, төрийн худалдан авах ажиллагааны шинэ стандарт болох болов уу. Дараагийн дугаарт, тендерт оролцогч талуудын хоорондын итгэлийг системийн түвшинд хангана. Төр-иргэн, бизнесийн итгэлцлийг сэргээх механизм болно гэдэгт итгэлтэй байна. 
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %