С.БЯМБАЦОГТ: Товчхон хэлэхэд, Эрдэнэт үйлдвэр маш сайн байна

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа төрийн өмчит 16 компани оны эхний хагас жилийн бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажлаа тайлагнаж дууслаа. Хэлэлцүүлгийн өмнөх завсарлагаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогттой уулзаж, Эрдэнэт үйлдвэрийн тайлан мэдээлэлд ямар үнэлэлт дүгнэлт өгч буй талаар тодруулсан юм.

 

-Эрдэнэт үйлдвэрийн хагас жилийн тайланг сонслоо. Өчигдөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Товчхон хэлэхэд, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа үнэхээр сайн байна. Үйлдвэрийн газрынхаа бодлого тодорхойлох, төлөвлөх, сайн төлөвлөснөө зохион байгуулж, хэрэгжүүлэх, ажлынхаа үр дүнг тооцож, хяналт тавих тал дээр маш сайн ажиллаж байна гэж би дүгнэлээ. Эрдэнэт үйлдвэр жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг байсан бол 40 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүрч, сүүлийн хоёр жилийн дотор 30 орчим хувиар хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна. Мөн төсөвт орох орлого, татвар, төлбөр, хураамжаа нэмэгдүүлсэн. Хэдийгээр хүдрийн агуулга буурч байгаа ч борлуулалтын орлогоо бууруулахгүй, хүдэр боловсруулалтаа бууруулахгүй ажиллаж чадаж байна. Өмнө нь 26 сая тонн хүдэр боловсруулдаг байхад 7000 хүн ажилладаг байсан бол өнөөдөр 40 сая тонн хүдэр боловсруулж байхад мөн 7000 орчим хүн ажиллаж байгаа. Энэ хэмжээгээр хөдөлмөрийн бүтээмж бас нэмэгдсэн гэсэн үг. Эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтээс харахад Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа сайн байна.

-Худалдан авалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан нэвтрүүлж, хүний ашиг сонирхол, нөлөө орохгүй болгож чадсан нь том дэвшил. Энэ бол Монгол Улсад төдийгүй дэлхийд сайн жишээ болж хэлэгдэхүйц жишиг болсон байна.  

-Мөн үйл ажиллагааны тайлангаа илэрхийлж байгаа байдал нь бусад компаниудаас хамаагүй илүү. Төлөвлөдөг, хэрэгжүүлдэг, хяналт тавьж, тайлагнаж чаддаг нь харагдлаа.

-Ажлаа тайлагнахын зэрэгцээ мөн тулгамдсан асуудлаа танилцуулсан. Монгол Улсын сайдын хувьд ямар асуудалд анхаарлаа хандуулж, дэмжлэг үзүүлж ажиллах вэ?

-Эрчим хүчний үнэ тарифын асуудал байна. Эрдэнэт үйлдвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг хэрнээ, буцаагаад цахилгааны маш өндөр төлбөр төлдөг. Үүнийг бид анхаарах ёстой. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хэтэрхий их ачаа үүрч байгаа. Олон нийтийн ажилд оролцож байна. Энэ нь үйлдвэрийн газрын санхүүг сулруулдаг юм байна. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ган бөөрөнцгийн бэлдэц хэт өндөр үнээр авдаг. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Хоёулаа л ашгийн төлөө ажиллаж байгаа төрийн өмчит компани. Засгийн газрын өмнө хүлээсэн үүрэгтэй. Гэтэл нэгнийхээ өмнөөс нөгөө нь илүү ачаа үүрдэг бол шударга биш. Тийм болохоор энэ мэт анхаарах асуудлууд байнаа л гэж харж байна.

-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %