Т.БАТМӨНХ: Эрдэнэт үйлдвэр “их зогсолт”-ын бэлтгэлээ бүрэн хангасан

Жилийн хамгийн чухал ажил болох “их зогсолт” маргааш эхэлнэ. Үүнтэй холбогдуулан хийгдэх онцлог ажлын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнхтэй ярилцлаа. 

–Жил бүр "их зогсолт" хийх нь ямар ач холбогдолтой байдаг талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 
-Эрдэнэт үйлдвэр нөөцгүй ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийнхээ найдвартай ажиллагааг бүрэн хангахын тулд жилдээ нэг удаа үйлдвэрлэлээ зогсоож их засвар хийдэг. Үүнийгээ бид “их зогсолт” гэж нэрлэдэг. Бид энэ ажилд бүтэн жилийн турш бэлтгэж байж ордог. 2025 оны “их зогсолт”-ын бэлтгэл ажлыг нэгдүгээр сарын 07-ны өдөр Ерөнхий инженер миний бие шийдвэр гаргаж эхлүүлсэн. Гол ажил нь худалдан авалттай холбоотой. Зогсолтын үед шаардагдах сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг урьдчилан худалдан авах шаардлагатай байдаг. Үүний сацуу үйлдвэрийн бүх цех, нэгжүүд цахилгаан, механик, автоматжуулалт, холбоо мэдээлэл, цацрагийн чиглэлүүдээр үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр бэлтгэлээ бүрэн хангасан. 
–Энэ жилийн “их зогсолт”-оор хэр хэмжээний ажил төлөвлөгдөөд байна?
– Бид энэ удаа 591 багц ажил хийхээр төлөвлөсөн. Үүний 490 багц ажлыг зургаадугаар сарын 28-наас 30-ны хооронд 48 цагийн дотор хийх юм. Маргааш буюу 6-р сарын 28-ны 18:00 цагаас үйлдвэрийн ачааллыг зогсооно. Харин үлдсэн 101 багц ажлыг наймдугаар сард буюу Дулааны цахилгаан станцын “их зогсолт”-ын үеэр гүйцэтгэнэ. 
–Ажиллах хүч, гүйцэтгэгч компанийн оролцооны талаар?
-Өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо хүн хүчээ хангасан. Гаднаас дөрвөн компанийн 12 бригад нэмэгдэж ажиллах юм. Ажлын байрууд дээр урьдчилсан хэмжилт, шинжилгээ, багаж хэрэгслийн тохируулга, ХАБЭА-н шалгалтууд бүгд хийгдэж дууссан.
–Энэ жилийн “их зогсолт”-ын онцлог юу вэ?
-Цахилгаан хангамжийн томоохон ажил төлөвлөгдсөн. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахтай холбоотой “Оюут”-ын дэд станц барьж байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Хялганатын А, Б шугам дээр өндөр хүчдэлийн шугам давуулах ажлыг хийнэ. Энэ нь стандарт, мэргэжлийн ур чадвар шаардсан онцлог ажил. Түүнчлэн, байгаль орчинтой холбоотой Ил уурхайн карьераас гардаг хүчиллэг усыг шавхах, үйлдвэрийн усан хангамжийн газар доорх шугам хоолойн оношилгоо, засварын ажлууд зэрэг чухал ажлууд хийгдэнэ. 
–Цаг хугацааны хувьд энэ жил засвар арай эрт эхэлж байна уу?
– Тийм ээ. Өмнөх жилүүдэд сонгуулийн үйл ажиллагаатай давхцаж, долдугаар сарын сүүлчээр “их зогсолт” хийж байсан. Энэ удаад бүтэн сарын өмнө зогсолт хийж байна. 
–Үйлдвэрлэл хэвийн горимд хэзээ шилжих вэ?
– 48 цагийн хугацаанд засварын ажлууд хийгдсэний дараа үзлэг, туршилт, шалгалтууд явагдаад, үйлдвэрээ залгана. Нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжүүд бүтэн жилийн турш доголдолгүй ажиллах ёстой. Тиймээс бүх засварчид, уурхайчид, мэргэжилтнүүд маань амралтын өдрүүдээр үйлдвэрийн найдварт ажиллагааг хангахын төлөө хүчээ нэгтгэж ажиллана. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


МЭДЭГДЭЛ
  • 27/06/2025

Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Эрдэнэт үйлдвэр “их зогсолт”-ын бэлтгэлээ бүрэн хангасан
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %