Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ

Эрчим хүч хэмнэх чиглэлээр өнгөрсөн онд үр дүнтэй ажиллан байгаль орчинд ээлтэй, тогтортой хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйлсэд шинэлэг санаачилга хэрэгжүүлж, үнэтэй хувь нэмэр оруулсанд нь Эрчим хүчний зохицуулах хорооноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал гардуулав. Хэр хэмжээний хэмнэлт хэрхэн гаргаж ажилласан талаар Эрчим хүчний хэлтсийн дарга-Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболдтой цөөн хором ярилцлаа.  

-Эрчим хүчний зохицуулах хороо жил бүр хэмнэлт сайн хэрэгжүүлсэн газарт талархал гардуулдаг уу?  
-Юуны өмнө 2024 оны эрчим хүч хэмнэлтийн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж ажилласан үйлдвэрийн хамт олондоо талархал илэрхийлье. Эрчим хүчний зохицуулах хороо жил бүр үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зөвлөгөөн зохион байгуулж, тухайн жилд эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээрх арга хэмжээг хангалттай сайн хэрэгжүүлж ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлдэг уламжлалтай. 2024 оны эрчим хүчний хэмнэлтийн чиглэлийн үйл ажиллагааг дүгнэх зөвлөгөөн тавдугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. 
-Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын эрчим хүчний хамгийн том хэрэглэгчийн хувьд Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажилладаг вэ? 
-Жил бүр эрчим хүч хэмнэлтийн төлөвлөгөөг цех болгоноор гаргуулан, манай хэлтэс нэгтгээд, чухал гэсэн ажлуудаа оруулаад, үйлдвэрийн газрын нэгдсэн төлөвлөгөө гаргаж, Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлдэг. Мөн төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг ханган, биелэлтийг нь жил бүр дүгнээд, тайлангаа Эрчим хүчний зохицуулах хороонд хуульд заасан хугацаанд хүргээд явдаг. 2024 оны хувьд тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд 1.4 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч хэмнэсэн, 3 тарифын системийг ашиглан сэлгэн залгалтын цагийг оновчилох замаар 5.4 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний зардал хэмнэсэн. Мөн ISO50001 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд 120 гаруй ажилтнуудыг сургалтанд хамруулсан.
-Шинэчлэл хийхдээ эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжүүд сонгож байна гэсэн үг үү? 
-Тийм. Орчин үеийн тоног төхөөрөмжийн гол үзүүлэлт нь эрчим хүчний хэмнэлт байдаг. Түүнээс гадна зардал гаргахгүйгээр шинэ санал санаачилга, технологийн шийдлүүд хийх замаар буюу, жишээлбэл схемийн өөрчлөлтүүд зэргээр эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
-Эрчим хүчний хэмнэлтийг хэдэн арга замаар хэрэгжүүлж байна вэ? 
-Тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, шинэ технологи нэвтрүүлэх, горим тохируулга хийх, үйлдвэрийн холбогдох голлох ажилчдыг эрчим хүч хэмнэлтийн сургалтад хамруулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх гээд олон чиглэлд үйл ажиллагаа амжилттай явуулдаг. Өмнө нь дурьдсан авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс гадна өнгөрсөн онд 1174,5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэхээр төлөвлөснөөс 1152,5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэж, төлөвлөснөөс 22 сая кВт/ц цахилгаан эрчим хүчийг хэмнэсэн. Эдгээр ажлыг маань үнэлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос талархал илэрхийллээ. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %