Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаригийн ээлжит  шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдлаа. Өнгөрсөн долоо хоногт цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах ажил хэвийн үргэлжилж, одоогийн байдлаар 132 иргэн хамрагджээ. Аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид 30 тонн хаягдал тос шилжүүлсэн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээлэв. 
Энэ сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт 100-аас дээш хувиар биелж байна. Уулын цул гаргалт 161 мянган метр куб, хөрс хуулалт 282 мянган метр куб, хүдэр олборлолт 23 мянган тонн, хүдэр боловсруулалт 71 мянган тонноор төлөвлөгөөнөөс давжээ. Хүдэр дэх зэсийн агуулга 0.363, молибденых 0.016 хувьтай байгаа бол технологийн балансаар зэсийн металл авалт 88.65 хувь, молибдены металл авалт 44 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Өнгөрсөн долоо хоногт 22.48 хувийн агуулгатай 5 мянган тонн цэвэр зэс агуулсан 44730 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Молибдены баяжмал үйлдвэрлэл оны эхнээс 159 контейнер үйлдвэрлээд байгаа бөгөөд баяжмал ачилт өнгөрөгч долоо хоногт хэвийн үргэлжлэв. Зэсийн баяжмал ачилтыг 773 вагон ачиж, сарын төлөвлөгөөг давуулж биелүүлэхээр ажиллаж буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээллээ. 
Хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөөг бүтцийн цех нэгжүүд хуваарийн дагуу хэрэгжүүлж буйгаа мэдээлэлдээ танилцуулсан. Баяжуулах үйлдвэр хавар зуны бэлтгэл ажлын хүрээнд нийт 13 ажил төлөвлөснөөс одоогийн байдлаар 46 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Засвар механикийн заводад 35 хувь, Дулааны цахилгаан станцад  25 хувиар тус тус хангагдаж байна.  
Өнгөрсөн долоо хоногт Хүний нөөц, захиргааны хэлтсээс хоёр сонгон шалгаруулалт зохион байгуулсан байна. Мөн Булган аймагт болж буй Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөн болон мягмар гаригт Эрдэнэт үйлдвэрт болох “Эрдэнэс Монгол” компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын бэлтгэл хангаж буйг тус хэлтсээс мэдээлэв. 
Сарын эхний 28 хоногийн байдлаар авч үзэхэд, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт 4 дүгээр сард 100-аас дээш хувиар биелэх боломжтой байгааг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга шуурхайн төгсгөлд онцолж, цаашид хэд хэдэн чиглэлээр ажлын уялдаа холбоог сайжруулан, эрчимжүүлж ажиллахыг анхаарууллаа. Тухайлбал, “Их зогсолт”-ын бэлтгэл хангах, тэдгээрийн хангамж нийлүүлэлтийн ажлыг шуурхайлах, ажлын явцаа цаг алдалгүй мэдээлж байхаар холбогдох бүтцийн нэгжийн удирдлагуудад чиглэл өглөө. Түүнчлэн хавар зуны бэлтгэл ажлыг эрчимжүүлж, төлөвлөгөөний биелэлтэд анхаарч ажиллахыг санууллаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %