Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг

Соёл, урлагийн цогцолборын ахмад ажилтан, МУСТА, бүжгийн багш Дашнямын Доржпүрэвтэй “Уурхайчдын соёл, урлагт-60 жил” Хүндэтгэлийн нэгдсэн үйл ажиллагааных нь өмнө уулзаж ярилцлаа.
-Таны хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх гэж байна. Тоглолтынхоо талаар та эхлээд ярина уу?
-Баярлалаа. Юуны түрүүнд дурсамж тоглолт гэдгийг хэлье. Би Налайхын уурхайд бүжгийн багшаар найман жил ажилласан. Дараа нь Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордонд 23 жил ажилласан түүхтэй. Юу хэлэх гээд байна гэхээр насаараа уурхайчидтай, тэдний ар гэр, үр хүүхдүүдтэй ажиллалаа. Энэ талаараа дурсамжийн ном бичсэн. “Дурсамж дүүрэн он жилүүд” номын нээлт болно. Шинэ номоо хүмүүст өгнө. Энэ номд хөдөлмөрийн алдартнууд, шавь нарын маань тухай дурсамж, миний бичсэн шүүмж, шүлэг орсон. “Миний амьдрал, уран бүтээл-60 жилд” гэрэл зургийн үзэсгэлэн гарна. “Бүжгийн урлагт-60 жил” сэдэвт хүндэтгэлийн тайлан тоглолт тоглоно. Миний шүлэг, Ш.Ламжав багшийн ая, Ш.Отгонбилэг агсанд зориулсан дуу дуулагдана. “Мөнгөн мод” шагналын эзэн, МУГЖ Д.Цэрэндарьзав гэж миний төрсөн ганц дүү оролцоно. Энэ хүний шүлгээр бүтсэн Дэвсэг хайрханы тухай дууг Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин, МУСТА А.Дэлгэрмагнай дуулна. Миний дэглэсэн бүжгүүдийг бүжиглэнэ. Энэхүү ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг Олон улсын бүжгийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл, Соёл, урлагийн цогцолбор хамтран зохион байгуулах юм.


 

-Та “Уурхайчин” соёлын ордны бүжгийн багшаар ажиллаж байсан гэгээн дурсамжаасаа хуваалцана уу?
-1979 оны хавар Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордон ашиглалтад орж, нээлтийн концертод нь хотоос багш нар урьж тоглуулсан юм билээ. Дараа нь боловсон хүчин хэрэгтэй болсон. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв зөвлөлөөс Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордонд бүжгийн багш хэрэгтэй байгааг дуулгасан л даа. Дарга нь Чулуунбаатар гэж хүн байлаа. Тэгэхэд би Налайхын соёлын ордонд ажиллаж байсан юм. Эрдэнэтэд ирэхэд “Уурхайчин” соёлын ордны орлогч даргаар Тодын Дашцэрэн, Соёл, олон түмний секторын эрхлэгчээр Очирын Уранчимэг, Хүүхдийн секторын эрхлэгчээр Даваадоржийн Сувдаа, хөгжмийн багшаар Лампирэнгийн Ооёо нар ажиллаж байлаа. Ингэж бид соёлын ордны хөдөлгөгч хүч болж, урлаг, уран сайхны ажлыг явуулж эхэлсэн. Дараа нь Хүүхэлдэйн театрын Ц.Хүрэлбаатар нэмэгдсэн. Анх багтай хүүхэлдэй хийсэн. Түүн дээр нь би бүжиг тавьдаг байлаа. Хүүхэлдэйн театрын суурь “Уурхайчин” соёлын ордноос эхтэй. Энд тусгай өрөө тасалгаа тохижуулж, үйл ажиллагаагаа явуулах болсон. Улмаар өргөжиж, Хүүхэлдэйн театр баригдан ашиглалтад орсон юм. Тухайн үед цех, хэлтсийн дарга нар оросууд байлаа. Орлогч нар нь монгол. Соёлын ордонд зохион байгуулдаг арга хэмжээнүүд бүгд орос, монгол хэл дээр явна. Нам, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас их ач холбогдол өгдөг болохоор хүмүүс соёл, урлагийн ажилд их идэвхтэй оролцоно. Соёлын ордон орос, монголгүй, хүнээр пиг дүүрнэ. Одоо энэ ордонд ирдэг орос хүн бараг алга. Тухайн үед арга зүйч багш нар цөөхөн байсан болохоор ажлын ачаалал их. Би хүртэл зарим арга хэмжээг хөтөлнө. Ямар нэгэн урлаг, уран сайхны ажилд инженер, техникийн ажилчид их идэвхтэй оролцоно. Тухайлбал, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал байсан Д.Байгал, Ил уурхайн ерөнхий инженер Б.Баатарчулуун, орчуулагч Д.Баяраа, Белазын жолооч Д.Туяахүү, Д.Жигмэдцэрэн, өрмийн машинч М.Түмэнтөр нар байна. М.Түмэнтөр мэргэжлийн контрбасс. Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөөд өрмийн машинч болсон хүн. Л.Ооёо бид хоёрын найз. Энэ сайхан ордонд ах нь 23 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан даа. 
-Ямар амжилт гаргаж байсан бэ?
-Бүх ард түмний урлагийн наадамд оролцож явлаа. Энэ нэр хүндтэй наадмаас миний “Хотон” бүжиг мөнгөн медаль хүртсэн. Улаантолгойн Түвшинжаргал гэж дуулдаг хүүхэн алтан медаль авч байлаа. Ажилчдын урлаг, спортын наадам гэж явагдана. Энд идэвхтэй оролцоно. Хялганатаас Оогоо гэж хүн ирж дуулдаг байсан. Эстрад улс төрийн дууны CUMO хамтлаг байгуулагдсан. Тус хамтлаг улсын хэмжээнд эхний гурван байрт шалгардаг байлаа. 
-Та 60 гаруй жил мэргэжлийн байгууллагад ажиллахдаа юу хийж бүтээснээ товч ярихгүй юу?
-Ах нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уран сайханчид, Эрдэнэт хотын хүүхэд, залуучууд төдийгүй ахмадуудыг бүжгийн урлагт дур сонирхолтой болгох, тэдний авьяас билгийг нээн илрүүлж, хөгжүүлэх, бүжгээр дамжуулан соёл урлагийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэснээрээ бахархдаг. Тэтгэвэртээ гарчхаад 20 гаруй жил, одоо ч Орхон аймаг, Эрдэнэт хотод бүжгийн урлагийг хөгжүүлэхийн төлөө өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулж, ахмад уран бүтээлчдийн “Мөнгөн сор” чуулга, “Аялгуу” хамтлагт өөрөө бүжиг дэглэж, бүжиглэж, зааж сургасаар явна. Өнгөрсөн хугацаанд “Хотон”, “Хатад”, “Нөхөрлөл” зэрэг 100 гаруй бүжиг дэглэж тавьсан. Ардын авьяастан 300 гаруй бүжигчин бэлтгэсэн байна. “Эрдэнэтийн Бал” цэнгээнт бүжгийн наадамд 17 удаа хамтлаг бүжигчдийг бэлтгэн оролцуулж 5 удаа тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн. “Мөнгөн сор” хамтлагт бүжгийн багш, бүжиг дэглэгчээр ажиллахдаа “Жалам хар”-д гоцлол бүжигчнээр тоглож байлаа. “Товшуурт”, “Орос”, “Харилцаа”, “Ар буриад”, “Ахмад дайчдын бүжиг” зэргийг дэглэж, Улаанбаатар болон Дундговь аймагт айлчлан тоглолт хийж явсан. “Жаахан шарга” жүжгийн панз Дэндэв, “Харийн хүн”-ийн хужаа Даугий, “Сэтгэлийн сэв”-ийн Дорлиг, “Буутай хүн”-ийн Совд, зохиолч Л.Давааням, найруулагч Сугар нарын “Өнөр бүл” жүжгийн хазгар Нямаагийн дүрд тус тус тоглосон. Сүүлд Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн худалдаачин, Оросын зохиолч Ванпыловын “ Төлөөлөгч” жүжгийн бригадын дарга, зохиолч найруулагч Б.Дашзэвэгийн “Хүний мөс” жүжгийн Хайсан, “Алиа Тогмод” хүүхдийн жүжгийн лам багшийн дүрд тоглосон байх жишээтэй. Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордонд тавигдсан орчуулгын жүжиг, найруулагч Намхайн “Мария” жүжгийн Сергей, Зохиолч найруулагч Ц.Мандахын “Шинэ үе Пепсиг сонгож байна” уран сайхны киноны сайхан сэтгэлт өвгөн Доржийн дүрийг бүтээсэн.


-Таны үеийн болон орчин цагийн бүжгийн дэг, сургуулийн хувьд ямар ялгаа байна вэ?
-Бидний үед нийтийн бүжгийн дугуйлан хичээллэдэг байсан. Заавал сурах 10 бүжиг заана. Вальс, Хүмүүн төрөлхтөн, Задгай цагаан гэх мэт. Эвлэлийн төв хорооноос заавал сурах 10 бүжиг гээд гаргачихна. Ажилчдын дунд нийтийн, цэнгээнт бүжгийн дугуйлан хичээллэнэ. Хүүхдийн бүжгийн дугуйлан хичээллэнэ. Одоогийн “Эрдэнэтийн бал” цэнгээнт бүжиг маань эндээс үүсэлтэй. Сүүлдээ жил бүр Д.Ганчулуун багш удирдан зохион байгуулдаг болсон. Одоо мэргэжлийн бүжигчидтэй. Урлагийн наадам дөхөөд ирэхээр цехүүд рүү нэг бүжигчин явуулаад л бэлтгэдэг болсон байгаа. Сүүлийн үед төгөлдөр хуур, шанзны гэх мэт төрөлжсөн дугуйлангуудыг гэрээт багш нар хичээллүүлж байна. Уран сайханчдын дунд бүжгийн дугуйлан хичээллэж байгаа юм алга. 
-Бүжгээр хичээллэхийн ач холбогдол юу вэ?
-Би 80 хүрчхээд эрүүл саруул яваагаа бүжгээр хичээллэсний ач тус гэж боддог. Хөдөлгөөн гэдэг маш чухал. Бүжиглэж, хөдөлснөөрөө хүн эрүүл аж төрдөг. Хамгийн гол нь бүжгийг бие халаалттай, зөв хийх ёстой. Урлаг хүмүүст гоо сайхны таашаал өгдөг. Үүн дотроо бүжиг хүнд гоо сайхны таашаалыг илүү өгдөг болохоор бие бялдрын тэгш хүмүүжил олгодог. Бүжгээр хичээллэсэн хүн хаана ч биеэ зөв авч явдаг. Жигд хөдөлгөөн хийдэг болохоор бие эрүүл байдаг. Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг.
-Та, залууст хандаж юу хэлэх вэ?
-Үнэнч шударга хөдөлмөрлөх хэрэгтэй. Уйгагүй хичээл зүтгэлийн хүчинд хүн амжилтад хүрдэг. Боловсролтой залуус яаж ийж байгаад сонгуульд нэр дэвшээд, зөөлөн суудалд суухыг санаархах болж. Аливаа хүн өөрийн сонирхсон мэргэжлээрээ ямар ч хөдөлмөрийг голохгүй хийх хэрэгтэй. Хүн хөдөлмөрлөснөөр сайн сайхан амьдарна. Улс эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулна. Залуустаа хандаж ийм л үг хэлье.
-Баярлалаа. Танд урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %