П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог

“Аваргууд” булангийн ээлжит зочноор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн Стандарт, эрсдэлийн нэгдсэн удирдлагын албаны Стандарт, чанарын тэргүүлэх мэргэжилтэн П.Баянмөнхийг урилаа. “Чанарын” хэмээн тодотгодог түүний амьдрал, хувь хүний талаас нь ярилцах бодолтой байсан ч асуултгүйгээр ажил мэргэжлийнх нь тухай яриа л өрнөлөө. “Ажилдаа бүхнээ зориулжээ” гэсэн дүгнэлттэй үлдэж, бид ийн ярилцав. 

-Таны ажлын байр өөрчлөгдсөн байна. Хариуцах чиг үүрэг, хийх ажил харин хэвээрээ гэж ойлгож болох уу? 
-Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2025 оны А/14 тушаалаар Чанарын хяналтын хэлтсийн харьяанд байсан Стандарт, чанар итгэмжлэлийн бодлогын чиглэлийн Стандарт, чанарын товчооны мэргэжилтнүүд Дотоод хяналт, мониторингийн хэлтэст шилжсэн. Манай хэлтэс хоёр албатай. Түүний нэг нь Стандарт, эрсдэлийн нэгдсэн удирдлагын алба гэж шинээр байгуулагдсан алба. Энд тэргүүлэх мэргэжилтний чиг үүрэг хүлээн, ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрт менежментийн тогтолцооны 4 стандарт одоо хэрэгжиж байна. Цаашид 6 стандарт шинээр хэрэгжүүлнэ. Ингээд олон улсын менежментийн тогтолцооны 10 стандарт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжих юм. Эдгээр стандартуудыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхгүйгээр тус тусад нь явах юм бол стандартын нийтлэг шаардлага бүрд нэг ижил ажил дахин дахин хийх болдог. Тухайлбал, стандарт тус бүр дээр хүний нөөц, чанар хяналт, ХАБЭА-н дотоод аудит тус тусдаа хийдэг байсан. Үүнийг нэгтгэх шаардлага үүссэн. Энэ бол нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх анхны алхам юм. Одоо бид үйлдвэрийн 46 нэгжид дотоод аудит хийж байгаа. Өмнөх шигээ тус тусдаа хийвэл нийт 73 удаа бүтцийн нэгжүүдээр тойрно гэсэн үг. Тиймээс ажлын давхардлыг арилгах замаар нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. 
-Стандарт гэхээр гадаад үг болоод ч тэр үү шууд буудаггүй л дээ. Энгийнээр хэлбэл юу гэж тайлбарлах бэ? 
-Энгийнээр хэлбэл, стандарт гэдэг бол амьдралын шаардлагаас урган гарч ирсэн шалгуур үзүүлэлтийн хэм хэмжээ гэж тодорхойлдог. Үүнийг тодорхой төрийн байгууллагаас тогтоож, аж ахуйн нэгж, хувь хүн санал санаачилга гарган, стандартын төслийг боловсруулан СХЗГ-ын холбогдох техникийн хороогоор хэлэлцүүлэн үндэсний стандартыг батлуулж болдог. Монгол Улсын үндэсний MNS 1, 2 стандартуудад үндэсний стандартыг хэрхэн боловсруулах, гаднын улсаас яаж шилжүүлж авах гэх зэрэг шаардлагуудыг оруулж өгсөн. Монгол Улсад 7600 гаруй үндэсний стандарт байдгаас 1366 буюу 17-18 хувийг нь Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаандаа ашиглаж, хэрэгжүүлж байгаа. Эдгээрийн дийлэнх нь бүтээгдэхүүний болон тогтолцооны стандартууд байдаг. Мөн стандарт, чанар, итгэмжлэлийн хөтөлбөр 2022-2023 онд хэрэгжлээ. Стандартыг ойлгоно гэвэл, байгууллагын талаар сайн мэдлэгтэй байна гэсэн үг. Хувь хүний мэдлэгээр байгууллагын стандартыг тогтоодоггүй. Сүүлийн гурван жилд бид одоо хэрэгжиж буй болон цаашид хэрэгжих стандартын чиглэлийн мэргэжилтнүүд бэлтгэх сургалт зохион байгуулсан. Үүнд давхардсан тоогоор 10 мянга гаруй ажилтныг 28 цахим ангиар дамжуулан сургасан. Үр дүнд нь манай ажилтнуудын стандартын талаарх мэдлэг ойлголт дээшилсэн гэж үзэж байна. 
-Тэгвэл стандартыг төрийн байгууллагаас гадна хаанаас тогтоож, зохиож болох вэ?
-Тухайн байгууллагын дотооддоо мөрддөг дүрэм журам гэж байдаг. Олон хүн нэгдээд, үүнийг стандарт болгож, хэрэгжүүлж болно. Ер нь таван төрлийн стандарт байдаг. Олон улсын, бүс нутгийн, үндэсний, хотын, байгууллагын гэх мэт. Байгууллагын өөрийн шаардлага бол маш чухал зүйл. Энэ нь үндэсний стандартын шаардлагыг зөрчихгүйгээр зөвхөн байгууллагын онцлогтоо тохирсон байх ёстой. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологит хэрэглэж буй шохойны стандарт байна. MNS 347:2002 барилгын болон технологийн хэрэгцээний шохойны стандарт нь үйлдвэрийн технологи өөрчлөгдөхөөр таарахгүй болж эхэлсэн. Тэгэхээр энэ стандарт зөвхөн манай байгууллагад л хэрэгтэй болдог. Байгууллага өөрийн стандарттай болсноор технологийн материалын зарцуулалт багасна, дагаад үр ашиг нэмэгдэнэ. Иймээс байгууллагын стандарт маш их ач холбогдолтой. Нэг байгууллагын стандартыг хоёроос дээш аж ахуйн нэгж дэмжээд, бид хэрэглэх боломжтой гэж үзвэл үндэсний стандарт болгон хэрэгжүүлэх төсөл боловсруулж болно. Стандарт бол зөвхөн нэг хэрэглэгч биш нийтээрээ дагаж мөрдөх шаардлагатай болдог учраас ийм үйл явцаар бий болдог юм. Олон улсын стандартын байгуулга (ISO)-аас гаргасан 250 мянга гаруй стандарт байдаг. Харин Эрдэнэт үйлдвэр олон улсын стандартыг хэрэгжүүлж буй учрыг ярья. 2017 онд НҮБ-аас тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилт бүхий хөтөлбөрийг баталсан. Үүнийг 244 шалгуур үзүүлэлтээр үнэлэн хэрэгжүүлж байна. Энэхүү тогтвортой хөгжлийн бодлогыг дэмждэг учраас Эрдэнэт үйлдвэрт олон төрлийн олон улсын стандартууд хэрэгжиж байгаа юм. ISO 9001 стандарт гэхэд л хэрэглэгчийн сэтгэл ханамж дээр тулгуурлаж хэрэгждэг. Ер нь бүхий л стандартын хэрэгжилтийн гол үзүүлэлт нь сэтгэл ханамж байх ёстой. 
-Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын утга учир, ач холбогдлыг дэлгэрүүлж ярихгүй юу?
-Тогтвортой хөгжлийн бодлогод үндсэн гурван зүйлийн тулгуур ойлголт байгаа. Хамгийн чухал асуудал бол байгаль орчноо хайрлан хамгаалах. Удаах нь нийгмийн хариуцлага бол гуравдугаарт нь санхүү мөнгөний асуудал багтаж байна. Өмнө нь бид хамгийн эхэнд эдийн засгийн үр ашгаа тавьдаг байсан. Тэгвэл Менежментийн тогтолцооны нэгдсэн стандартаар Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг дэмжих, дээрх гурван зүйлийн тунг нь тааруулж, хэрэглэх шаардлагыг тавьж байгаа юм. Энэ бол тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх гол стандартууд гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, энэ стандартын гол үнэлэгддэг үзүүлэлт нь оршин суугчид, ажилтнуудын сэтгэл ханамж байдаг. Байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд, хүний нөөц гэх зэрэг стандартуудын хэрэгжилтийн эцсийн үр дүнд ажилтнуудын сэтгэл ханамж л өндөр үлдэх ёстой. Үүгээр л үнэлэх шинэ үзэл баримтлал гарч ирж байна. Бид баримтлаад ажиллаж байна. Түүнчлэн, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал, авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартуудыг баталгаажуулж, хэрэгжүүлэхээр зорьж байна. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд итгэмжлэгдсэн 12 лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг хуулийн хэллэгээр тохирлын үнэлгээний байгууллага гэж нэрлэдэг. Учир нь энэ байгууллагууд төрийн өмнөөс ажил, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээгээр бид бүтээгдэхүүнээ баталгаажуулж байна гэсэн үг. Эдгээр хяналтын байгууллага, лабораториуд 17020, 17025 стандартаар итгэмжлэгддэг. Ер нь итгэмжлэх, баталгаажуулах хоёр бол ялгаатай. Итгэмжлэлийг төр хийдэг бол баталгаажуулалтыг тохирлын үнэлгээний байгууллага буюу төрөөс эрх авсан аж ахуйн нэгжүүд хийдэг гэж ойлгож болно. 
Аудит бол хөндлөнгийн байх ёстой. Дотоод аудит гэхээр хяналт шалгалт гэж ойлгох нь түгээмэл байдаг л даа. Дотоод аудит бол “танд би юугаар туслах вэ” гэсэн үндсэн зарчимтай. Хэрвээ үл тохирол гарвал хариуцлага тооцох биш, харин дутагдал зөрчлөө арилгаад, нийцлээ хангаад ажиллахад нь туслах ёстой. Өөрөөр хэлбэл, зааварлах, зөвлөх хэлбэрээр алдаа дутагдлыг арилгахын тулд дотоод аудитыг хийдэг. Ер нь менежментийн тогтолцооны стандартууд дэлхийн олон оронд амжилттай хэрэгжээд буйн учир нь энэ стандартаар “сайн хүн, сайн байгууллага” гэдэг хэм хэмжээг зааж өгч байна. Харин Монголчуудын хувьд хүүхэд хүмүүжүүлэх ардын ухаан, зан үйлд нь “сайн хүн” гэдэг хэмжээс шингэсэн байдаг. Жишээлбэл, хүүхдийн үсний даахийг үргээхдээ том дарга, захирал болоорой гэж огт хэлдэггүй, харин аав ээж, ард олондоо тустай сайн хүн болоорой гэж ерөөдөг. Энэ утгаараа дээрх стандартуудыг хэрэгжүүлснээр тухайн байгууллага нь “сайн байгууллага” болж л төлөвшдөг юм. Тэрнээс биш, том гоё байшин барилга, их мөнгө төгрөгтэй болохыг эхэнд тавьдаггүй. Эцсийн үр дүнгээрээ сайн байгууллага болж чадсан байхад ажилтнуудын сэтгэл ханамж дээшилж, ашиг орлого, эд хөрөнгө дагаад өсөж, арвижна гэдгийг л стандарт хэрэгжүүлж байж, бий болгож чадах юм. Үүнийг нэгтгэж, ажил нэмэхгүйгээр үндсэн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд стандарт, дотоод аудитыг уялдуулж хэрэгжүүлж байна. Одоо нэгдсэн менежментийн тогтолцооны бодлогын баримт бичийг боловсруулан гаргахаар ажиллаж байна. 
-Стандартын чиглэлээр хэдийнээс мэргэшиж эхлэв? Тэр бүр хүмүүс ойлгодоггүй мэт санагддаг л даа...
-Юуны түрүүнд стандарт гэдгээ ойлгох нь чухал. Би Баяжуулагч инженер мэргэжилтэй. Баяжуулах үйлдвэрт тээрмийн машинист, хөвүүлэн баяжуулагчаар ажиллаж байгаад 2002 онд Чанар хяналтын хэлтэс шинээр байгуулагдахад нь тэнд Хяналтын мастераар очсон. Тэр үед Засгийн газрын 146-р тогтоолоор “Чанар болон байгаль орчныг дэмжих үндэсний хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн. Энэ нь тогтолцооны стандартуудыг л дэмжих бодлого байсан. Харин манай Эрдэнэт үйлдвэр 2004 онд зөвхөн үндсэн үйлдвэрлэлдээ чанарын 9001 сертификатыг баталгаажуулж авч байлаа. Ингэж чанар стандарттай холбогдсон доо. 
-Судалж, суралцах гээд үндсэн ажилтайгаа зэрэгцүүлээд мэргэшиж байж..?
-Тэр үед яг стандартын талаар заадаг сургалтын байгууллага гэж байхгүй. Ойлголт ч түгээмэл биш. 1994 оноос манай улсад олон улсын менежментийн тогтолцооны стандарт гэдэг ойлголт арай түлхүү орж ирсэн. Үнэндээ, тэр үеэс бид хэдэн тоо л цээжлээд явдаг байлаа. 9001 гэдэг нэг тоотой. Харин 2015 онд 9001 стандартын тав дахь хувилбар нь гарсан. Үүнээс хойш аж ахуйн нэгжүүд эрчимтэй хэрэгжүүлээд эхэлсэн. Нөгөө талаар хууль, эрх зүйн орчин, хэрэглэгчдийн шаардлага ч тавигдсан. Стандарт хэрэгжүүлэхэд оролцоо хамгийн чухал байдаг. Оролцоогүй том эрдэмтэн байснаас идэвх оролцоо сайтай ажилтан байсан нь илүү өгөөжтэй гэж үздэг. Тиймээс энэ бүхнийг тодорхойлсон, нэгдсэн менежментийн тогтолцоог нутагшуулахыг хичээн ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэрт нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт хэрэгжих үндэс, хүний нөөц бүгд бүрдэж бэлэн болсон гэж хэлмээр байна. 


 

-Олон жилийн уйгагүй хөдөлмөр зүтгэл тань Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны Хөдөлмөрийн аваргын шагналыг танд авчирч гэж бодлоо?
-Юун түрүүнд хамт олны маань хамтын бүтээлийн үр шим гэж хэлнэ. 2022-2024 онд Чанарын хяналтын хэлтсийн Стандарт, чанарын товчооныхон үйлдвэрийн хэмжээнд Чанар стандарт, итгэмжлэлийн хөтөлбөрийг хариуцаж хэрэгжүүлсэн. Үүний үр дүн гэж ойлгож байна. Мөн чанарын хяналт, улсын хэмжээнд буй стандартуудын тоог нэмэхийн төлөө ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрт олон стандарт хэрэгжүүлсний үр дүнд үйлдвэрийн гурван мэргэжилтэн Стандарт, хэмжил зүйн газрын техникийн хороонд ажиллаж байна. Энэ бол маш өндөр нэр төрийн хэрэг юм. 
-Чин хүсэл мөрөөдлөө нэрлээч гэвэл?
-Ганц л зүйл хэлмээр байна. Энх тунх амьдарцгаая. Эрүүл байх хэм хэмжээг хэвшүүлэх л нэн түрүүний хүсэл юм даа. Өвчин гэдэг бол хүний сэтгэлээс үүдэлтэй. Сэтгэл сайн, өмнө хэлсэнчлэн сайн хүн байж чадвал эрүүл саруул амьдарна. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
6
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %