Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Засвар угсралтын цехийн Ерөнхий инженер Т.Атарбаярыг урьж ярилцлаа.
-Юуны өмнө 2024 оны Шилдэг удирдах ажилтан болсонд баяр хүргэе. Ер нь Шилдэг ажилтнаар шалгарахад нөлөөлсөн гол үзүүлэлт юу байв? Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд амжуулсан, хийсэн том ажлын талаар ярина уу?
-Баярлалаа. 2024 оны “Шилдэг удирдах ажилтан” номинацийн эзэн болж ажил хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлсэндээ баяртай байна. Өнгөрсөн он миний хувьд төдийгүй манай цехийн хамт олны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Бид үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 101 хувиар биелүүлэн ажиллалаа. Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн өргөтгөл, шинэчлэлийн ажил болох 3 дугаар ээлжийн хуучин тоног төхөөрөмжүүдийг буулгах, шинээр суурилагдах цэвэрлэгээний болон хөвүүлэн баяжуулах машинуудын угсралт, суурилуулалтын ажил, Ил уурхайн Шинэ тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын агаар сэлгэлтийн системүүдэд шаардлагатай хийц эдлэхүүнийг үйлдвэрлэж, угсрах ажил болон цахилгаан тоноглолын угсралтын ажил, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн IV секцийн хүчин чадлыг жилд 2 сая тонноор нэмэгдүүлэх төсөлт ажлын хүрээнд шинээр суурилагдсан МШЦ-IX тээрмийн давтамж хувиргагч болон хүчний кабель татах, цахилгаан тоноглолын угсралт, суурилуулалтын ажил, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн Молибдены шинэ даралтат шүүлтүүр угсарч суурилуулах, шугам хоолойн холболтын ажлуудыг хийж гүйцэтгэхэд удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан. Энэ утгаараа зөвхөн миний ажил хөдөлмөрийг үнэлээд зогсохгүй, давхар манай хамт олныг шагнаж урамшуулсан гэж ойлгож байна. Мөн үйлдвэрлэлийн чиглэлийн ажлаас гадна цехийн хэмжээнд ISO стандартуудыг хэрэгжүүлэх, мэдлэг түгээх ажлын байрыг шинээр бий болгох, ХАБЭА-н чиглэлээр аян зохион байгуулах, хамт олны сургалт хөгжил, нийгмийн чиглэлээрх олон ажлуудыг цехийн хэмжээнд зохион байгуулахад гар бие оролцон, тодорхой амжилт үзүүлэн ажиллалаа. 
-Том үйлдвэрийн газрын үр ашигт ажилтан бүрийн бүтээмж чухал нөлөөтэй. Бүтээмж, тэр дундаа бүтээмж дагаад инновац, санал санаачилга гэж юуг хэлэх вэ? Өнөөдөр манай үйлдвэрийн хэмжээнд сайн санаачилга гаргах хөдөлгөөн ямар түвшинд байна вэ?
-Байгууллага үйл ажиллагаагаа амжилттай явуулах, урдаа тавьсан зорилго, зорилтоо биелүүлэхийн тулд төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт, сайжруулалт гэсэн циклээр зөв системтэйгээр процесс явагдах ёстой. Энэ том системийн нэг эд эс ажилтан бүрийн бүтээмжтэй ажиллах сэтгэл, сэтгэлгээ, хандлага, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх нь томоохон ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Тэр ч утгаараа үйлдвэрийн газрын хэмжээнд бүтээмж, инновацын ажлыг амжилттай хэрэгжүүлэн, ажилтнуудын санал санаачилгыг дэмжиж ирсэн гэж боддог. Манай цехийн хувьд 2024 онд ажилтнуудын Сайн саналын систем дэх оролцоог 32 хувьд хүргэх зорилго тавьж, энэ зорилтдоо хүрсэн. Үйлдвэрийн газрын хэмжээнд өнгөрсөн хугацаанд импорт орлох олон бүтээгдэхүүнийг шинээр санаачлан эх орондоо үйлдвэрлэх ажил хийгдэж, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патентыг хамт мөр зэрэгцэн ажиллаж буй олон инженерүүд, шинийг санаачлагч нар эзэмшиж байгааг харахад таатай бөгөөд зарим ажилд нь гар бие оролцож явсандаа бахархалтай байдаг.  
-Таны хувьд “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн ажлын хэсгийг ахалдаг. Манлайлал гэж юу вэ, уул уурхайн үйлдвэрт манлайллын гол хүчин зүйл юу вэ?
-Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг болох “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүнээр 2020-2022 онд амжилттай ажилласан. 2023 оноос “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд хөтөлбөрийн үндсэн зорилго болох үйлдвэрийн газрын удирдах ажилтнуудын ажлын бүтээмж, манлайллыг дээшлүүлэх, тэдгээрийн авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, удирдах ажилтнуудын нөөц бэлтгэх ажлыг удирдан зохион байгуулсан байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдлагаар ханган, дэмжлэг туслалцаа үзүүлж буй Төв ажлын хэсэг болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд хамтдаа ажиллаж буй ажлын хэсгийн гишүүддээ талархал илэрхийлье. Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, тухайн дэвшүүлж буй зорилго, зорилтынхоо төлөө бусдыг уриалан дагуулах, бусдыг дэмжих, хөгжүүлэх ур чадвар юм. Манлайлагчдыг хөгжүүлбэл улс орон, байгууллага, хамт олон, хүн бүр үр ашгийг нь хүртэх боломжтой гэж хардаг. 
-Ажил албаны талаар нэлээд ярилаа. Одоо таны хувь хүн талаас сонирхмоор байна. Эрдэнэт үйлдвэртэй хэдий үеэс, яаж холбогдох болсон бэ?
-Дархан хотод өссөн. Хүүхэд байхдаа Эрдэнэт хотод нэг, хоёр удаа ирж байлаа. Сүүлд 1999 онд оюутны үйлдвэрлэлийн уртын дадлагыг Засвар, механикийн заводын Механик цехэд фрезерчин ажлын байранд хийж байсан. Тэр үед Эрдэнэт хот их таалагдаж, сургуулиа төгсөөд ажилд орох хүсэл төрж байсан маань 2003 онд биеллээ олж Эрдэнэтийн иргэн болсон. Ингээд ЗМЗ-ын Механик цехийн Үйлдвэрлэлд бэлтгэх, зохион байгуулах хэсэгт багажийн засварчнаар ажилд орсон. Дараа нь Металл хийцийн хэсэгт мастераар ажиллах болж, тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 22 жил үйлдвэртээ ажиллаж ЗМЗ-д хүний нөөцийн тэргүүлэх инженер, технологич инженер, ЗУЦ-ийн ерөнхий инженерээр ажиллаж байна. 
-Уул уурхайн мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? 
-Би 1979 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Ам бүл 4. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1987 онд Сэлэнгэ аймгийн Баянхараат сумын сургуульд 1-р ангид элсэн орж, улмаар 1997 онд Дархан хотын Технологийн сургуулийн Лицей ангийг 9-10 ангидаа суралцан төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1997 онд Дархан хотын Технологийн сургуульд механикийн чиглэлээр буюу тодруулж хэлбэл Машин үйлдвэрлэлийн технологи инженер мэргэжлээр элсэн орж 2001 онд бакалавр, 2002 онд магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Мөн 2008-2010 онд Үйлдвэрийн газрын хүний нөөцийн бодлогын хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуульд Гагнуурын үйлдвэрлэлийн технологич инженер мэргэжлээр суралцан магистр зэрэгтэйгээр төгссөн. Мэргэшсэн инженер зэрэгтэй. Миний хувьд инженер, тэр дундаа механик инженерээр суралцан төгсөж өдийг хүртэл мэргэжлээрээ ажиллаж байгаадаа таатай байдаг. Ер нь улс орны хөгжил дэвшилд инженерүүдийн үүрэг, оролцоо маш чухал. Тэр ч утгаараа Засгийн газар, Орхон аймгийн зүгээс хөгжлийг хурдасгах “Эрдэнэт шинэ илгээлт” төслийн хүрээнд одоогийн Засвар, механикийн заводыг түшиглэн Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах “Эрдэнэт машин” цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байгаад баяртай байна. 
-Уурхайчны амжилт ололтод ар гэр хамгаас чухал. Гэр бүлээ танилцуулна уу?
-Миний эхнэрийг Бат-Эрдэнийн Мөнхтуяа гэдэг. Одоо үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад ажилладаг, сагсан бөмбөгийн спортын мастер зэрэгтэй. Бид гэр бүл болоод 22 жил болж байна. Хоёр охинтой, том охин маань оюутан, бага нь ЕБС-д сурдаг. 
-Хувь хүний хобби юу вэ?
-Хобби нь тухайн хүний амьдралын хэв маяг, насны байдлаас хамаарч өөрчлөгдөж байдаг гэж ойлгодог. Сүүлийн жилүүдэд кино үзэх, ном унших, подкаст сонсох, завтай үедээ зааланд тоглох дуртай болсон доо. 
-Эрдэнэт үйлдвэрийнхээ ирээдүйн талаар ямар бодол тээж явдаг вэ?
-Эрдэнэт үйлдвэрийнхээ ирээдүйг сайн сайхнаар, өөдрөгөөр хардаг. Яагаад гэвэл, үйлдвэр маань хэдийгээр 47 дахь жилдээ ажиллаж байгаа хэдий ч эрдэс баялгийн судалгаа дахин хийснээр цаашид 55 жил ажиллах боломж бүрдсэн нь олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулах, улмаар олон хүнийг ажлын байраар хангах, эдийн засгийн үр өгөөжөө өгсөөр байна гэдэг том итгэл найдвартай байна. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төсөл, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн үүрэг, оролцоо маш их. Орхон аймагт Үйлдвэрлэл, технологийн паркийн төсөл, тэр дундаа Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал нь Эрдэнэт үйлдвэрийн маань ирээдүй улам сайхан болох дүр зураг харагдаж байна. Энэ том бүтээн байгуулалтын ажил үйлсэд гар бие оролцон, үйлдвэрийнхээ нэг эд, эс болж байгаадаа баяртай байдаг.
-Яг одоо баярлаж, талархаж буйгаа хэнд хандаж хэлэх вэ? Яагаад?
-Мэдээж, төрүүлж өсгөсөн ээж аав, олон жилийг хамтдаа үдэж буй эхнэртээ маш их талархаж байна. Өнгөрсөн бүхий л цаг хугацаанд хамт ажиллаж хөдөлмөрлөж байсан, олон олон ажлын ард хамтдаа гарч байсан ажлын хамтрагч, ажил хөдөлмөрийн талбарын ах эгч, цуг ажиллаж байсан хамт олондоо талархаж байна. Надад олон найз нөхөд бий. Хүнтэй аль болох эвсэг байхыг хичээдэг. Өнгөрсөн он жилүүдэд бүхий л цаг үед хамтдаа байсан ойр дотнын найз нөхөд, андууддаа алдаа, оноо болгонтой минь хамт байж өнөөдрийн намайг бий болоход зөвлөн тусалж, дэмжиж ирсэн та нартаа баярлаж, талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %