О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм

“Хүнээ сургаж хөгжүүлэх үйл явц нь зардал биш, хамгийн оновчтой хөрөнгө оруулалт юм...” Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлсэн Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн гол утга учир, эрхэм зорилгыг тус хөтөлбөрийн санаачлагч, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, Менежментийн ухааны доктор О.Отгонбаяр ингэж тодорхойлсон. Түүнтэй хөтөлбөрийн үр өгөөж, ирээдүйн чиг хандлагын талаар ярилцлаа. 

-Одоогоос дөрвөн жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг санаачлан эхлүүлж байлаа. Ажилтнуудын үеийн онцлогт чиглэсэн эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх шалтгаан, хэрэгцээ шаардлага юу байв? 
-Эрдэнэт үйлдвэр Монголын уул уурхайн салбарт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж өгсөн том уурхай. Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглан 40 гаруй жил ажиллахдаа Монголын эдийн засагт том хувь нэмэр оруулснаас гадна уул уурхайн салбарын мэргэжлийн хүний нөөцийг 50 жил бэлтгэж байгаа томоохон оюуны уурхай юм. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр хөгжлийн бодлоготойгоо уялдуулан хүний нөөцийн бодлого, чиглэлээ хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл эдүгээ үйлдвэрийн хүний нөөцийн бүрэлдэхүүнд бүхэл бүтэн нэгэн үе солигдсон цаг үе ирээд байна. Үүнтэй холбоотойгоор бид дэлхийд тэргүүлэх үйлдвэрийн хувьд хүний нөөцийн үйл ажиллагаагаа үйлдвэрийнхээ Алсын хараа, Эрхэм зорилгод нийцүүлэн Олон улсын түвшинд шинэчлэх шаардлага тавигдсан. Энэ дагуу хүний нөөцийн бодлого, стратеги, дүрэм журмын шинэчлэлийн хүрээнд хийж буй олон ажлын нэг нь Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр юм. Үйлдвэрийн хүний нөөцийн 70 гаруй хувийг эзэлж байгаа залуу болон шинээр ажилд орсон ажилтнууд, мэргэжлийн өндөр ур чадвартай, олон жилийн дадлага туршлагатай ажилтнууд, анхан шатны удирдах ажилтнуудад зориулсан Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулан, дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна. Үйлдвэрийн газарт санаачлан хэрэгжүүлсэн Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрт “Бодь Шид” сэтгэл судлалын мэргэжлийн байгууллагатай хамтран Эрдэнэт үйлдвэрийн 1200 гаруй ажилтны дунд хийсэн сэтгэл зүй, социологийн судалгааг хийж, мэргэжлийн судлаачдын дүгнэлт дээр суурилан, хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон юм. Менежментийн сэтгэл судлал талаас байгууллагад түгээмэл хэрэглэдэг ерөнхий суурь судалгаанууд байдаг. Өндөр хөгжилтэй орнуудын томоохон компаниуд олон улсад хэрэглэдэг, хүлээн зөвшөөрөгдсөн тестүүдээр судалгаа авч, түүнд тулгуурлан бодлого боловсруулдаг. Ийм тестүүдийн нэг болох ажилтны сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох тестийг төрийн өмчит компаниуд дундаас анх удаа Эрдэнэт үйлдвэр хэрэглэж, ажилтны сэтгэл зүйн суурь үзүүлэлтүүдийг үйлдвэрийн газрын хүний нөөцийн бодлого боловсруулахад ашигласан нь ихээхэн ач холбогдолтой ажил болсон. “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”, “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”, “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”, “Залгамж” хөтөлбөр тус бүр өөр өөрийн онцлогтой. Ингэхдээ жил бүр бодлого, зорилго, зорилтоо ахиулан шинэчилж, тасралтгүй сайжруулалтыг хэрэгжүүлж байгааг онцлон хэлмээр байна.
-Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүд ажилтнуудын үеийн онцлогт тохирсон агуулга, хэлбэрээр хэрэгжиж ирсэн тухай та ярилаа. Тухайлбал, анхан шатны удирдах ажилтнуудад чиглэсэн “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн гол зорилго юу байв? Өнгөрсөн хугацааны тайлангаа дүгнэн хэлэлцэж буй энэ цаг үед үүргээ хэр амжилттай гүйцэтгэсэн байна вэ?
-“Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн гол зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн удирдах буюу түлхүүр ажилтнуудын нөөцийг бэлтгэх шаардлага үүсэж буйтай уялдаж хэрэгжсэн гэж хэлж болно. Яагаад гэвэл, үйлдвэрт олон жил ажилласан, дадлага туршлагатай удирдах ажилтнуудын 50-аас дээш хувь нь ойрын таван жилд өндөр насны тэтгэвэрт гарах хэрэгцээ, нөхцөл бүрдсэн учраас үүнд бэлэн байх үүднээс дөрвөн жилийн өмнө эл хөтөлбөрийг санаачилсан. Хөтөлбөрт 100 залуу удирдах ажилтан хамрагдан, бэлтгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд, тэр тусмаа уул уурхайн компаниудын түвшинд мэргэжлийн удирдах ажилтныг 3-4 жил тасралтгүй бэлтгэсэн анхны хөтөлбөр нь бидний хэрэгжүүлж буй Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр болж байгаа. Бид хөтөлбөрийн оролцогчдоо сонгохдоо нийт ажиллагсад, хамт олон, удирдах ажилтнуудын санал асуулгад тулгуурласан. Тухайн ажилтны өөрийн хүсэл сонирхлоос гадна хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн эсэх шалгуураар голчлон сонгож, тусгай хөтөлбөрөөр удирдах болон багаар ажиллах ур чадвар, төслийн менежмент, стратегийн менежмент, ажилтнуудынхаа сэтгэл зүйг ойлгож, мэдрэх ур чадвар зэрэг манлайллын мэдлэг, ур чадварт сургаж бэлтгэснээрээ энэхүү хөтөлбөр онцлогтой. 
-Эхний түлхүүр ажилтнуудын нөөц нь эдгээр 100 ажилтан гэж ойлгож байна. Дараагийн удирдах ажилтны нөөц болох манлайлал, авьяас чадварт суралцаж, мэдлэг чадвараа ахиулах боломжтой олон ажилтнууд бий. Тэгэхээр хөтөлбөрийн үр дүнг юу гэж тодорхойлох вэ?
-Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлого, стратегийн баримт бичгүүдийг боловсруулсан нь бидний хийсэн томоохон ажил байлаа. Тодорхой шинжилгээ судалгаанд тулгуурласан, энэ түвшинд ажилладаг хүмүүсийн санал бодлыг өргөн хүрээтэй тусгасан, цаашид хэрэгжих боломжтой, өөрөөр хэлбэл манлайлал, залгамжлал, судалгаа шинжилгээний чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулдаг томоохон судалгааны байгууллагууд, судлаачдын хамтын бүтээл болгож, манлайлал, авьяас, ур чадвар, залгамжлалын бодлогын баримт бичгүүдийг боловсруулж чадсан нь энэ хөтөлбөрийн үйл ажиллагааны том үр дүн байв. Мөн хүн удирдах, хамт олон, баг удирдаж ажиллана гэдэг нь мэргэжлийн, нарийн өндөр мэдлэг боловсролоос гадна хүнтэй харилцах, тэднийг амжилттай ажиллаж хөдөлмөрлөх, нэг зорилгод хүргэж чадахуйц авьяас, манлайллыг хэлнэ. Тэгэхээр хөтөлбөр оролцогчдодоо удирдах ур чадварын оношилгоог хийж, ямар ур чадварыг нь нэмж хөгжүүлэх шаардлагатай вэ, гэдгийг тодорхойлон хүн тус бүрд тохирсон хөгжлийн төлөвлөгөөг тусгайлан гаргаж, сургасан. Энэ хугацаанд оролцогчдоос маань 17 ажилтан цехийн дарга болон бусад удирдах албан тушаалд дэвшин ажиллаж байна. Түүнчлэн, зөвхөн Эрдэнэт үйлдвэрээр хязгаарлагдахгүй, “Эрдэнэс Монгол” нэгдэл зэрэг уул уурхайн салбарын хэмжээнд мэргэжлийн удирдах ажилтны нөөц болон бэлтгэгдэж буйг хэлмээр байна. Удирдах ажилтнуудад нэн хэрэгцээтэй байгаа гадаад хэлний мэдлэг ахиулах сургалтуудыг энэ хөтөлбөрөөр үе шаттай өгч буй нь өндөр үр дүнгээ өгсөн. Энэ бүхэн хөтөлбөрийн явцад гарсан бодитой үр дүн юм. 
-Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
-Эрдэнэт үйлдвэрт олон улсын хүний нөөцийн багц стандарт хэрэгжүүлж байна. Стандарт нэвтрүүлнэ гэдэг нь жил ирэх бүрд хүний нөөцийн үйл ажиллагааг ахисан түвшинд сайжруулна гэсэн үг. Тасралтгүй сайжруулалт нь тогтолцоо болон үйл ажиллагаанд хийгдэх ёстой. Тэгэхээр эдгээр хөтөлбөрүүд маань цаашид өөр өөрийн онцлог, арга зам, үе шаттайгаар үргэлжилнэ. Сүүлийн 2 жил шинэ болон залуу ажилтны хөтөлбөрийг тухайн бүтцийн нэгжийн удирдах бүрэлдэхүүн өөрсдөө нэгж дээрээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн олон жилийн дадлага туршлагатай ажилтнууд дээрээ түшиглэн хэрэгжүүлдэг “Залгамж” хөтөлбөрийнхөө үнэ цэнийг хадгалахын тулд багш шавийн гэрээ, шинэ залуу ажилтнуудыг сургаж дадлагажуулах, өвлүүлэх зорилтуудаа хэрэгжүүлнэ. Манлайлал, авьяас чадварын хөтөлбөрт оролцсон залуу удирдах ажилтнууд маань өнгөрсөн хугацааны ажлын тайлан, үр дүнгээ хэлэлцээд, ажлын байрандаа сурсан мэдсэн зүйлсээ хамт олондоо зориулан ажиллана. Мэдээж, хөтөлбөрийн сонгон шалгаруулалтаар дараагийн оролцогчдоо сонгоод, үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
-Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр бүр тус тусдаа ажлын хэсэг, хэрэгжүүлэгч багтай ажилласан. Оролцогчдоо сургаж, хөгжүүлэхийн хэрээр өөрсдөө бас зэрэг суралцаж, хөгжиж байгаа нь үнэ цэнтэй гэж ажлын хэсгийн нэгэн гишүүн ярьж байсан л даа. Та үүнтэй санал нийлэх байх?
-Хүний хөгжил бол урт хугацаанд тасралтгүй үргэлжилдэг үйл явц. Энэхүү тасралтгүй үргэлжлэх ёстой хүний хөгжлийн үйл ажиллагааг цаг ямагт дэмжин ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Хөгжлийн хөтөлбөрийн ажлын хэсэгт хүний нөөцийн мэргэжилтнүүдээс гадна бүтцийн нэгжийн дарга, удирдлага, тэргүүлэх мэргэжилтэн, ахмад удирдах ажилтнууд гээд олон талын төлөөллүүд ажилладаг. Тэдний хүчээр манай үйлдвэрт Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад баярлаж явдгаа хэлье. Бусдыг хөгжүүлэх үйлсэд өөрийн үнэ цэн, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллах нь өөрөө хөгжих маш том боломж гэдэгтэй үргэлж санал нийлдэг. Судалгаа, эрдмийн ажлын явцад бид олон улсын туршлага, судалгааны байгууллагын судлаачдын бүтээл, мөн хүний нөөцийн хөгжлийн онолын судалгаа хийсэн. Эндээс харахад олон улсад байгууллагууд нь ажилтнуудынхаа хөгжлийн төлөө маш олон ажил санаачлан хэрэгжүүлсэн сайн туршлага олон байна. Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр маань мөн эрдмийн ажлын минь судалгаа, шинжилгээний үр дүн юм.  “Хүний нөөцийн хөгжлийн орчин үеийн шинэ хандлага болох хүсэл, авьяас, сонирхлыг чухалчилсан, бие хүний онцлогт тохирсон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой” гэж судлаачид үзэх болсон. Ер нь хүнээ хөгжүүлж чадсан байгууллага илүү өндөр хөгжилд хүрдэг бөгөөд хүнээ сургаж хөгжүүлэх үйл явц нь зардал биш, хамгийн оновчтой хөрөнгө оруулалт юм. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орны байгууллагууд дэргэдээ сургалтын академи байгуулж, ажилтнуудаа үе шаттай давтан сургадаг зэрэг сайн туршлага олон байна. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн хүнээ хөгжүүлэх, тогтвортой ажиллуулах, үнэт баялаг болгох эрхэм зорилгын нэг хэсэг нь хөгжлийн цогц хөтөлбөр юм.   

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %