М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгоноос тус цехэд хийгдэж буй үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлтийн талаар тодрууллаа.

-Нунтаглан баяжуулах хэсэгт гуравдугаар секцийг шинэчлэх ажил амжилттай хийгдсэн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр эдийн засгийн ямар үр ашиг өгч байгаа вэ? Тухайлбал, баяжуулалтын цахилгаан энергийн зарцуулалт, тоног төхөөрөмжийн ашиглалтын зардал хэрхэн буурсан бэ?
-Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд олон өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Үүний нэг нь Баяжуулах үйлдвэрийн хам баяжуулалтын секцүүдийн шинэчлэл юм. Бид хам баяжуулалтын 2, 3-р секцийн шинэчлэлийн ажлыг 2022 оноос инженерингийн ажлаар эхлүүлж, 2024 оны 6-р сарын 20-ноос хуучин 3-р секцийн тоног төхөөрөмжийг буулгаж эхэлсэн. 7 сарын хугацаанд ажлаа гүйцэтгэж, 2025 оны 1-р сарын 16-ны өдрөөс туршилтын залгалт хийж, 72 цагийн хугацаанд тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хянаж, технологийг жигдрүүлж, 2025 оны 1-р сарын 23-ны өдрөөс байнгын ажиллагаанд хүлээн авлаа. Хуучин ажиллаж байсан 3-р секцийн тухайд 2011 онд ашиглалтад орсон ОХУ-ын “РИВС” фирмийн 16-25м3 эзлэхүүнтэй, хөвүүлэн баяжуулах 48 машинаар жилд 6 сая тонн хүдэр баяжуулдаг байсан. Шинэчлэл хийгдсэнээр 30-160м3 эзлэхүүнтэй, АНУ-ын FLSmith компанийн “WEMCO” брэндийн 11 флотомашинаар жилд 6 сая тонн хүдэр баяжуулах боломж бүрдлээ. Тус секцийг шинэчилснээр цөөн тооны, бүтээмж өндөр флотомашинууд ажиллаж, ашиглалтын болон цахилгаан энергийн зардал тус бүр 10 хувиар буурна. Мөн орчин үеийн дэвшилтэт, бүрэн автоматжуулсан камер болон хяналтын систем бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон, ашиглалтын зардал бага, найдвартай ажиллагааны өндөр зэрэглэлтэй. Түүнчлэн, туршилт, судалгааны үндсэн дээр тодорхойлсон өнөөгийн болон ирээдүйд олборлох хүдрийн шинж чанарт тохирсон олон хувилбарт технологийн уян схемээр ажиллах боломжтой юм.
-Хоёрдугаар секцэд демонтаж хийх ажил эхэлсэн. Энэ ажлыг ямар хугацаанд хийж дуусах вэ? Ач холбогдол, үр дүн юу вэ? 
-Хам баяжуулалтын хоёрдугаар секцийг буулгах ажлыг 2025 оны 1-р сарын 27-ноос эхлүүлээд байна. Үйлдвэрийн Ерөнхий инженерийн баталсан төлөвлөгөөний дагуу бид 2025 оны 8-р сард залгаж, ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна. Уг секц нь 2007 онд ашиглалтад орсон, одоо ашиглалтын хугацаа дуусаж, элэгдэлд орсон нь найдварт ажиллагаа алдагдаж, баяжуулалтын процессыг жигд удирдах боломжийг бууруулж, металл авалтыг унагах эрсдэл үүссэн. Шинээр баригдах 2-р секц нь 3-р секцтэй адил АНУ-ын “ФЛС” компанийн “WEMCO” брэндийн 11 флотомашинаар жилд 6 сая тонн хүдэр баяжуулах боломжийг бүрдүүлнэ. Хам баяжуулалтын 2 болон 3-р секцийг шинэчлэх ажил нэг төслийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд хуучин секцүүд нийтдээ 96 флотомашинаар 12 сая тонн хүдэр баяжуулдаг байсан. Тэгвэл шинэчлэл хийснээр 22 флотомашинаар 12 сая тонн хүдэр баяжуулах боломж олгож байгаа юм. Энэ шинэчлэлийн ажил нь өнөөгийн болон ирээдүйд баяжуулах хүдрийн шинж чанарын судалгаан дээр үндэслэсэн технологийн уян схемтэй, орчин үеийн дэвшилтэт технологийг шингээсэн тоног төхөөрөмжүүд суурилагдсан, өндөр бүтээмж, найдварт ажиллагааны зэрэглэл өндөртэйгөөс гадна өртөг зардлыг бууруулах ач холбогдолтой. 
-Баяжуулах үйлдвэрт хийгдэж буй бусад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар ярина уу?
-Дээр дурдсан баяжуулалтын секцүүдийг солих, үйлдвэрлэлийн хуучирсан үндсэн тоног төхөөрөмжүүд болох тээрэм, бутлуурыг солихоос гадна хүдэр бэлтгэлийн 1-р шугамыг шинэчлэх, хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, шинэ хаягдлын сан байгуулах зэрэг томоохон төслийн ажил эхлээд явж байна. Эдгээр төслүүд нь жилээс жилд буурч байгаа хүдэр дэх металлын агуулга болон өсөн нэмэгдэж буй хүдрийн хатуулгийн эсрэг үйлдвэрлэлийн бүтээмжийг бууруулахгүйгээр эцсийн бүтээгдэхүүн болох Зэс болон молибдены баяжмал гаргалтын хүрсэн түвшнийг хадгалж, бага зардлаар, өндөр бүтээмжтэй ажиллаж, өртөг зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах чиглэлээр хийгдэж буй ажил болно. Төслүүдийг 2028 оны 4-р улиралд дуусгахаар төлөвлөлт хийж, гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. 
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %