Б.БАЯНБАТ: Эргэлтийн 3-р усан санг хүчитгэсэн төмөр бетон хийцлэлтэй байгуулснаар 50 жил ашиглах боломж бүрдсэн

Эрдэнэт үйлдвэрийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор баяжуулалтын технологийн гол орц болох эргэлтийн усыг нөөцлөх 10000 м3 эзлэхүүнтэй 3-р усан санг шинээр барьж, оны эхэнд ашиглалтад оруулсан. Газар доорх энэхүү бүтээн байгуулалтын онцлог, давуу тал, үр ашгийн талаар Ус хангамжийн цехийн Ерөнхий инженер Б.Баянбаттай ярилцлаа. 

-Ус хангамжийн цех Баяжуулах үйлдвэрийг эргэлтийн усаар тасралтгүй хангах үүргээ хэрхэн биелүүлж байна? 
-Манай цех Эрдэнэт үйлдвэрийн цөм болох Баяжуулах үйлдвэрийг эргэлтийн болон техникийн усаар хангах үүрэг хүлээн ажилладаг. Баяжуулалтын технологийн гол орц нь эргэлтийн ус. Баяжуулах үйлдвэр хоногт дунджаар 240 мянган тонн эргэлтийн ус, 60-70 мянган тонн техникийн ус хэрэглэдэг. Хаягдлын аж ахуйд хэрэглэсэн усаа ухрааж, дахин ашиглах зарчмаар, байгаль экологид ээлтэй, усыг ариг гамтай хэрэглэх үр ашигтай горимоор дахин ашиглаад явж байна. Эргэлтийн усыг Баяжуулах үйлдвэрт дамжуулахдаа тус бүр нь 10000 м3-ын эзлэхүүнтэй хоёр усан санд хуримтлуулдаг байсан. Хуучин ажиллаж байсан эргэлтийн хоёр усан сан маань сүүлийн үеийн дэвшилтэт геомембран хийцлэлтэй боловч манай байгаль цаг уур, үйлдвэрийн онцлогт төдийлөн тохирохгүй байгаа. 
-Ямар хүндрэл үүссэн бэ? 
-Өвөл хөлддөг, үйлдвэрийн бүсэд тэсэлгээ явагддаг, доргилт үүсдэг нөхцөл байдлаас шалтгаалаад ашиглалтын хувьд хүндрэл үүсэж, удаа дараа эвдрэх, цоорох, урагдах гэх мэт олон гэмтэл гарсан. Эдгээр гэмтэл нь нэг талаасаа засвар ашиглалтын зардлыг нэмэгдүүлнэ. Дээрээс нь Баяжуулах үйлдвэрийн хэвийн жигд, найдвартай ажиллагаанд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болсон. Иймээс эргэлтийн ус хангамжийн системийн усан сангуудын хэвийн найдвартай ажиллагааг бүрэн хангая, Баяжуулах үйлдвэрийн эргэлтийн усны ажиллагааг дээшлүүлье, өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах үүднээс эргэлтийн ус хангамжийнхаа усан сангуудын ус нөөцлөх хэмжээг нэмэгдүүлье гэсэн мэргэжилтнүүд, удирдлагуудын шийдвэр гарсан. Үүний дагуу эргэлтийн усны гурав дахь усан санг барих ажил эхэлсэн юм. 
-Газар доорх бүтээн байгуулалт хэдий хугацаанд өрнөсөн бэ? 
-Монголын усны салбарт олон барилга, байгууламж барьсан туршлагатай “Бридж констракшн” компани тендерт шалгарч, гуравдугаар усан санг барьж байгуулах ажлыг бүтэн жил, хоёр сарын хугацаанд гүйцэтгэсэн. Ингэхдээ ашиглалтын найдвартай ажиллагааг хангах, удаан хугацаанд ашиглахыг нь бодож хүчитгэсэн төмөр бетон хийцлэлтэй усан сан баръя гэдэг шийдэлд хүрч, “Бридж констракшн” ХХК чанарын өндөр түвшинд барьж байгуулсан. Хэдийгээр гаднын компани барьж байгуулсан боловч чанар гүйцэтгэл дээр Эрдэнэт үйлдвэрийн Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс, Цахилгаан цех, Баяжуулах үйлдвэр, Чанарын хяналтын хэлтэс гээд хамаарал бүхий бүтцийн нэгжүүд хяналтаа тавьж ажилласан. Энэ ажил гэрээгээр 2024 оны 12-р сарын 31-ний өдөр дуусах хугацаандаа багтсан. Ингээд 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс 17-ны хооронд усан дүүргэлт, тохируулга, зүгшрүүлэлт, өмнө нь ажиллаж байсан хоёр усан сантай уялдаж ажиллах технологи горимын тохиргоо хийгдсэн. Энэ хугацаанд ямар нэгэн технологийн болон техникийн, бусад талаас зөрчил дутагдал илрээгүй, хэвийн ажиллагаанд ороод явж байна.  
-Эргэлтийн гуравдугаар усан сан барьж байгуулснаар ямар давуу тал бий болов? 
-Төмөр бетон хийцлэлтэй усан сан барьснаар нэг талаасаа хуучин усан сан дээр гарч байсан засвар үйлчилгээний зардал багасна. Баяжуулах үйлдвэрийн өнөөгийн болон алс хэтийн эргэлтийн усан хангамжийн хэрэглээ, түүний найдвартай ажиллагаа дээшилнэ. Хүчитгэсэн орцтой учраас барилгын норм дүрмээрээ 50 жил, түүнээс ч дээш хугацаанд ашиглах боломжтой. Нөгөө талаасаа эргэлтийн ус Баяжуулах үйлдвэрийн тодорхой зардлыг эзэлдэг. Манай цехийн хувьд ч мөн адил. Тэгэхээр цахилгаан эрчим хүчний, ашиглалтын гээд хэд хэдэн үзүүлэлт дээр зардал буурах урьдчилсан тооцоо бид хийж байна. Энэ усан сан маань ашиглалтад ороод удаагүй. Цаашид эхний хагас жилээр, цаашлаад бүтэн жилээр эдийн засгийн болон үйлдвэрлэлийн үр ашиг гарна гэж тооцоолж байгаа. 
-Эргэлтийн 1, 2-р усан сангийн хийцлэлийг төмөр бетон болгох ажил цаашид хийгдэх үү? 
-Ойрын таван жилд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөнд саналаа өгсөн. Манай шууд харьяаллын Эрчим хүчний хэлтэс мөн зөвшөөрч байгаа. Цаашлаад үйлдвэрийн газрын Ерөнхий инженер болон бусад холбогдох мэргэжилтнүүдэд ажлын явцад танилцуулга хийгдэх байх. Гэхдээ өнөө, маргаашдаа биш. Ойрын хугацаанд эргэлтийн 1, 2-р усан сангийн хийцлэлийг шинэчлэн сольсон тохиолдолд Баяжуулах үйлдвэрийн найдварт ажиллагаа дахиад л нэг алхам урагшлах юм. 
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %