Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд “Нэг ажилтан-Нэг цэцэг” аян өрнөж эхэллээ. Энэхүү аян ямар зохион байгуулалтаар хэрхэн явагдах талаар тус аяныг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын Хамтын ажиллагаа, төслийн албаны дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.   
-Аяны зорилго, ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 
-Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “Ногоон оффис” гарын авлага гарган хэрэгжүүлж байна. Эрдэнэт үйлдвэр эко системийг тэгшитгэх, ногоон нөөцийг үр ашигтай байлгах, ногоон ажлын байр бий болгох зорилгоор “Ногоон ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд ажилтнуудынхаа нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, цэцэг алагласан эко орчин, ногоон ажлын байр бий болгох зорилгын хүрээнд “Нэг ажилтан-Нэг цэцэг” аян өрнүүлэх бэлтгэл хангалаа. 10-р сарын 21-ний даваа гаргийн өглөө 09:00 цагт Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд аяны нээлтийн үйл ажиллагаа болно. Энэ үеэр тасалгааны цэцгийн үзэсгэлэн дэлгэнэ. Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энхийн санаачилгаар хэрэгжиж байгаа энэ аян маань бүтэн сарын хугацаанд үргэлжлэх юм. 
-Аян ямар зохион байгуулалтаар өрнөх вэ? 
-Аян зохион байгуулах Ажлын хэсэгт үйлдвэрийн газрын бүтцийн бүх нэгжийн төлөөлөл орсон. Манай үйлдвэр 7000 гаруй ажилтантай. Ойролцоогоор 7000 орчим цэцэг цугларна гэж найдаж байна. Тухайн бүтцийн нэгжийн ажлын байрны ногоон тохижилтод цугласан цэцгүүдийг ашиглаж, цехүүд зохион байгуулалтаа өөрсдөө хариуцах юм.  
-Тасалгааны цэцэгт тавигдах шаардлага..? 
-Аяны удирдамжийг цехүүдэд хүргүүлсэн. Цэцэг нь хортон шавжид идэгдээгүй, өвчлөөгүй, ургалт хэвийн байх ёстой. Түүнээс гадна цех, нэгжүүд цэцгийн савныхаа өнгөөр жигдэрч ижилсэхээр удирдамжид тусгасан байгаа. Хэмжээ заагаагүй.  
-Аяныг хэрхэн дүгнэх вэ? 
-Цугларсан цэцгээр ажлын байраа хэрхэн тохижуулснаас хамаараад шалгаруулалт хийнэ. Шалгарсан бүтцийн нэгж болон ажилтнуудыг Эрдэнэт үйлдвэрийн мэдээллийн сувгуудаар олон нийтэд сурталчлахаар төлөвлөж байна. 
-Ажилтнууддаа хандаж юу хэлэх вэ?
-Бид “Ногоон ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд ажилчдаас судалгаа авсан. Судалгаанд оролцсон ажилчдын 70 гаруй хувь нь тасалгааны цэцэг тарьдаг, цэцэг цуглуулах аян зарлавал дуртайяа оролцоно гэсэн санал өгсөн байдаг. Ингээд бид энэ аяныг зохион байгуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Ажилчид маань өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцохыг уриалж байна. 
-Баярлалаа      


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %