Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ

Саяхан Франц улсын Лион хотод болсон Дэлхийн ур чадварын тэмцээний токарийн төрөлд Монгол хүү Дэлхийн ур чадварын түвшинд хүрсэн хэмээн үнэлэгдэж, сертификат гардсан. Энэ хүүг гардан бэлтгэлцсэн, Засвар, механикийн заводын зохион бүтээгч инженер Г.Энхбаттай ярилцлаа. 

-Юуны өмнө шавиа амжилттай бэлтгэсэн танд баяр хүргэе. Дэлхийн ур чадварын тэмцээний талаар манай уншигчдад товчхон тайлбарлана уу? 
-Баярлалаа. Мэргэжлийн ур чадварын олимп гэгддэг энэхүү тэмцээн хоёр жилд нэг удаа зохиогддог. Тэмцээн 59 мэргэжлээр болдгоос энэ жил манай улсаас долоон мэргэжлээр оюутнууд оролцсон. Тэмцээнд 22 хүртэлх насны мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд ур чадвараараа өрсөлддөг. 
-Та бүхэн дэлхийн тэмцээнд оролцогчоо хэрхэн бэлтгэсэн бэ? 
-“Дэлхийн ур чадвар” Монгол, “Дэлхийн ур чадвар” Солонгос байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын CNC токарийн чиглэлийн оролцогч нар Засвар, механикийн заводын CNC төв дээр бэлтгэлээ базаасан. “Монгол ур чадвар” тэмцээнд түрүүлсэн Барилгын техникийн коллежийн оюутан Б.Нямбаяр, ахлах эксперт багш ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюунбат, Солонгос улсын эксперт, Үндэсний ялагч оюутантайгаа бид хамтарсан бэлтгэл хийсэн. Солонгосын эксперт, оюутан аль аль нь маш өндөр ур чадвартай байсан. Манай улсын хувьд шинэ салбар учраас бид тоног төхөөрөмжийн ашиглалт, зорох багаж хэрэгслийн хэрэглээ гэх мэтчилэнгээр тэднээс туршлага судалж, суралцсан маш үр дүнтэй бэлтгэл болсон. Ингээд манай улсаас энэ мэргэжлээр Б.Нямбаяр анх удаагаа 701 оноо авч, дэлхийн ур чадварт хүрсэн гэсэн сертификат гардлаа. Хамтарсан бэлтгэл хийсэн Солонгос оюутан энэ тэмцээнээс алтан медаль хүртсэн. 
-Манай улсаас энэ тэмцээнд хэзээнээс оролцож эхэлсэн бэ? Уг тэмцээнд оролцогчийг хэрхэн шалгаруулдаг вэ? 
-2015 оноос оролцож эхэлсэн. Ерөнхийдөө МСҮТ-өөс токарийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд Монгол ур чадвар тэмцээнийг гурван үе шаттай зохион байгуулж, түрүүлсэн оюутнаа хоёр жил бэлдээд Дэлхийн ур чадварын тэмцээнд явуулдаг. Энэ тэмцээнд оюутан нэг л удаа оролцдог. Тийм болохоор жил тутамд шинэ хүүхэд бэлдэнэ. Энэхүү тэмцээний эхнээс өнөөг хүртэл оролцогчдыг ахлах эксперт Б.Оюунбат багш бэлтгэж ирсэн. Би хоёр жилийн өмнө шалгалт өгч, туслах эксперт болсон. Дэлхийн ур чадварын тэмцээний дээд оноо 800. Энэ оноог авбал алтан медаль, доош шатлаад мөнгө, хүрэл медаль хүртдэг. 700-гаас дээш оноо авбал дэлхийн ур чадварын түвшинд хүрсэн гэсэн сертификат олгодог. Тэгэхлээр манайх бараг 10 жил шахам “ноцолдож” жил тутам оноогоо ахиулж явсаар энэ жил том амжилт тогтоож, CNC машины токарийн чиглэлээр дэлхийн түвшинд хүрлээ. 
-Тэмцээнд шавиа “сойх”-оос гадна техникийн дэвшлийг олж харсан байх? 
-Тэмцээний онцлог нь зөвхөн уралдах биш. Нэмүү өртөг шингээж, эдийн засгийн үр ашиг авчрах өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжийг нүдээр үзсэн нь тун чухал байлаа. Үүнийг үйлдвэртээ нэвтрүүлэх санаа өвөрлөж ирсэн нь тэмцээний бас нэгэн давуу тал юм. Нөгөөтээгүүр, заводдоо байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг 100 хувь ашиглах боломжийг ч тухайн байгууллагуудаар дамжуулан судалсан. 
-Улсын зүгээс тэмцээнд оролцогчдод дэмжлэг үзүүлж байгаа юу? 
-Өмнө нь улсаас дэмжлэг байсангүй. Зөвхөн ивээн тэтгэгч байгууллагуудын дэмжлэгээр явдаг байсан. Харин энэ жил “Дэлхийн ур чадвар” Монгол хэмээх байгууллагатай болж, Боловсролын яамнаас дэмжлэг үзүүлж, зориуд баг бүрдүүлэн, улсаас зардлыг нь дааж, энэ тэмцээнд явуулсан. Үүнд бид их баяртай байгаа. 
-Дэлхийн ур чадварт нийцсэн оюутныг бэлтгэхэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа их зарцуулсан байх? 
-Өгөгдсөн хугацаанд тухайн эд ангийг хийнэ гэдэг маш их анхаарал төвлөрөл, мэдлэг, чадвар шаарддаг. Тухайн хүүхэд хэдийгээр ур чадвар сайтай ч, онолын мэдлэг муу бол явахгүй. Аль алиныг нь хослуулах шаардлагатай. МСҮТ-ийн хүүхдүүд инженерийн мэдлэг заалгаагүй байдаг. Тийм болохоор тэдэнд инженерийн анхан шатны мэдлэг олгоно. Дээрээс нь суурь машины тухай ойлголт өгнө. Суурь машиныг удирдах программыг заана. Хоёр жилийн сургалтын программ их шахуу. Нөгөөтээгүүр, дэмжигч байгууллагуудтай хамтрах хэрэгтэй болдог. Хэрэглэж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл маш өндөр үнэтэй. Эрдэнэт үйлдвэр маань энэ тал дээр томоохон дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Хүүхдийн хичээл зүтгэл дээр энэ бүхэн нэмэгдэж л амжилт гаргаж байгаа юм. Оюутныг бэлтгэхэд зориулсан цаг хугацаа, хөрөнгө мөнгө мэдээж маш их. Энэ бүхнийг зориулж байж л бид дэлхийн ур чадварт нийцсэн ажилтан бэлтгэнэ. 
-Солонгос улстай хамтарч бэлтгэл хийсэн болохоор нь асууж байна л даа. Энэ тэмцээнд амжилттай оролцогчийг улсаас нь хэрхэн урамшуулдаг бол? 
-Солонгосчууд энэ тэмцээнийг олимп шиг хүлээж авч, урамшуулдаг гэсэн. Алтан медаль авсан хүүхдийг улсаас 50 мянган ам доллароор урамшуулж, бүх насаар нь сар бүр 1000 доллар олгодог. Эксперт багш нарын урамшуулал түүнээс ч өндөр. 
-Өмнө нь дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон хүүхдүүд одоо хаана явна? 
Энэ тэмцээнд Монголоос оролцсон, бас бэлтгэгдсэн хүүхдүүд бүгд томоохон компаниудад урилгаар орж, ажиллаж байгаа. Энэ тэмцээний анхны оролцогч Х.Лхагва гэхэд л Засвар, механикийн заводод CNC машины оператораар ажиллангаа инженер мэргэжлээр суралцаж яваа. Удахгүй сургуулиа төгсөнө. 

Дашрамд дурдахад, дэлхийн түвшний токарьчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ орууж яваа Г.Энхбат нь Эрдэнэт үйлдвэрт 20 шахам жил ажиллаж буй туршлагатай инженер төдийгүй “Монгол Инженер” Улсын уралдааны алт, хоёр мөнгөн медальтай. Одоо тус тэмцээний шүүгчээр ажилладаг. Мөн тэрээр Монголд токарийн чиглэлээр экспертийн эрхтэй гурван хүний нэг. Монголдоо мэргэжлээрээ дээгүүр үнэлэгддэг ур чадвартай инженер, багш юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %