Р.БУЯН-ОЛДОХ: Бид үйлдвэрлэлийн бүх мэдээллийг хэрэглэгчдэд найдвартай хүргэж ажилладаг

Энэ удаа бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аварга, Цахилгаан цехийн телемеханикийн инженер Р.Буян-Олдохтой уулзаж ярилцлаа. 
-Эхлээд та өөрийнхөө удам судрын талаар ярихгүй юу?
-Миний аав Норовын Рэнцэндорж Ховд аймгийн Чандмань сумын харьяат. Ээж Цэвэгжавын Дашдэлгэр тус аймгийн Мөнххайрхан сумын уугуул. Аав маань халх, ээж өөлд угсаа гаралтай. Бид эцэг, эхээс есүүлээ. Би дээрээ гурван ах, таван эгчтэй. Айлын отгон хүүхэд. Ховд аймагт 1977 онд төрсөн. 
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
-Эрдэнэтэд. Манай аав, ээж хоёр 1978 онд Эрдэнэтэд илгээлтээр ирж ажилласан байдаг. Аав жолооч, ээж хүний бага эмчийн мэргэжилтэй. Тэгэхэд би нэг настай, энэ сайхан хотод ирсэн юм билээ. Эрдэнэтэд цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж, дээд боловсрол эзэмшээд одоо “Эрдэнэт шинэ илгээлт” уриан дор дараагийн үеийн төлөөлөл болон үйлдвэрт ажиллаж, амьдарч явна. Би удам дамжсан уурхайчин.
-Танай удмаас Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа хүн бий юу?
-Байгаа. Миний ээжийн бага дүү Ц.Цэцгээ “Эрдэнэт” сувиллын цогцолборт зүрх судасны эмчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Ах дүүсээс 4-5 хүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. 
-Таны эзэмшсэн мэргэжил юу вэ? 
-Цахилгаан системийн автоматжуулалтын инженер мэргэжилтэй. Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан цехээс ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
-Таны ажлын онцлог юу вэ?  
-Цахилгаан цехийн телемеханикийн хэсэг Эрдэнэт үйлдвэрийн нүд, чих нь. Энэ утгаараа бид алдах эрхгүй, хариуцлагатай ажил хийдэг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор 24 цагийн турш байнгын хяналт тавьж ажилладаг. Манай хэсэг удирдлагатайгаа нийлээд 11 хүний бүрэлдэхүүнтэй. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээний бүх мэдээл-лийг хэрэглэгчдэд найдвартай хүргэж ажилладаг. Үйлдвэрлэлийн технологийн процесс, уур, ус, дулааны зарцуулалтын мэдээллийг оператор, мэргэжилтнүүдэд хүргэхийн зэрэгцээ хянах, удирдах ажил эрхэлдэг. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хангал сумын нутагт байгаа гүний худгуудыг манай хэсэг хянан, удирдаж ажиллах боломжоор хангадаг. Үйлдвэрийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг алсын цэгт ч хүрч ажилладаг гэсэн үг. 
-Өнгөрсөн хугацаанд та Эрдэнэт үйлдвэрт яг юу хийж бүтээсэн байна вэ?
 -Манай цех оюуны их нөөцтэй газар. Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан, автоматжуулалтын шилдэг мэргэжилтнүүд энэ цехээс төрөн гарсан байдаг. Тэгэхээр миний гэхээсээ, бидний хийсэн ажил их. Энэ хүмүүсийнхээ хөдөлмөр зүтгэлээр бахархаж явдаг. Миний бие уур, ус дулааны хэрэглээг хариуцан ажилладаг. Ганцхан жишээ хэлэхэд, ус чандмань эрдэнэ. Уур, ус дулааны зөв зохистой хэрэглээнээс хэмнэлт гарсан. Тэгэхээр усны зарцуулалт, төлөв, урсгалын хурд, чиглэл зэргийг өндөр нарийвчлалтай гаргах боломжийг бүрдүүлж ажилласан гэсэн үг.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай гэр бүлийн хүнийг Энхбатын Баясгалан гэдэг. “Эрдэнэт ус, ДТС” ОНӨХК-д диспетчерээр ажилладаг. Дээд сургуулийн маань ангийн охин. Миний бүх ар талыг дааж явах юм даа. Говь-Алтай аймгийн харьяат. Манайх ам бүл зургуулаа. Том залуу маань ОХУ-д аавынхаа мэргэжлээр сурдаг. Нэг дүү нь дунд сургуульд, нөгөөх нь цэцэрлэгт хүмүүжиж байна. Отгон охин маань оны өмнөхөн мэндэлсэн. Ээж нь дархан бэр.
-Та хэнээс юу сурч мэдсэн бэ?
-Хамт олноосоо багаар ажиллах ур чадварыг олж авсан санагддаг. Цехийнхээ шилдэг инженерүүд, гадаад мэргэжилтнүүдээс харилцааны соёл, ажлын эв дүй, арга барилыг эзэмшсэн.
-Залууст хандаж юу хэлдэг вэ?
-Хүн өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж явах ёстой. Тэгэхгүй бол технологийн хурд, шинэчлэлтээс шалтгаалан цаг үеэсээ хоцордог. Өөрөөр хэлбэл байнгын суралцаж байх шаардлагатай. 
-Та гарын шавь олонтой юу?
-Ажиллах хугацаандаа 10 гаруй шавиа дагалдуулан сургасан. Үүнээс гадна “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд гэрээгээр багшилж, 500 гаруй шавь бэлтгэж төгсгөсөн байна. Эдгээр төгсөгчдийг инженер болох замд нь хөтөлсөн хүний нэг. Энэ үйлсээрээ бахархаж явдаг.
-Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Цаг сайн баримталдаг. Цагийн юмыг цагт нь хийхийг хүсдэг. 
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Танд урлаг, спортын ямар авьяас байна вэ?
-Олон спорт сонирхсон. Багадаа усан спортод дур сонирхолтой байсан. Дунд сургууль төгстлөө усан спортоор хичээллэж тодорхой амжилтууд гаргаж байлаа. Үндэсний сурын спортоор хичээллэдэг. Анх Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжсэн төслийн багт хамрагдаж сурын спортоор хичээллэсэн. Та ч бас хичээллэж байсан ш тээ. Бид чинь Баасанхүү багшийн шавь нар биз дээ. (Инээв. Сур.) Тэр их үр дүнтэй төсөл хэрэгжсэн. Эндээс сурын спортын олон мэргэчүүд төрсөн дөө. Би сурын спортын “Гарамгай мэргэн” цолтой. Орхон аймгийн баяр наадмын сурын харваанд дэд байр эзэлсэн. Ер нь Төрийн баяр наадамд сур харваж тоосоо өргөхөөр хийморь сэргэх шиг болдог. Уулын спортын мастер цолтой.
-Ямар уулсын оргилд гарч, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж байв?
-Анх Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооноос бүтцийн нэгжүүдээс нэг, нэг шилдэг залуу ажилтанг шалгаруулж Отгонтэнгэр хайрханд бараалхуулж байлаа. Монголыг даасан энэ хайрханд гарснаас хойш уулын спорт сонирхох болсон. Олон улсын хэмжээний мастер С.Бат-Эрдэнэ, Энхтөр нар замчилж Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрт авиралт амжилттай хийсэн. Алтай таван богдын “Хүйтний оргил”, Саяны нурууны “Мөнх сарьдаг”, Хан Хэнтийн нурууны “Асралт хайрхан”, Африк болон Европ тивийн ноён оргил “Килиманжаро”, “Эльбрус“-д багаараа амжилттай гарч байлаа.
-Спорт танд юу өгсөн бэ?
-Усан спорт эрүүл бие бялдрын өв тэгш хүмүүжил олж авахад тусалсан. Сурын спорт дотор хүнтэйгээ тулж ажиллах, тэсвэр хатуужил суулгасан. Уулын спорт эр зоригийн хүмүүжил олгосон гэж боддог. Уулын спорт хүнд ухаарал хайрладаг. Тэр сүрлэг уулсын дэргэд очихоор хүн өөрийгөө ямар өчүүхэн болохыг мэдэрдэг юм. Манай үйлдвэрийн ажилчид дуртай спортоороо хичээллэх бүрэн боломжтой. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Эрдэнэт үйлдвэр ийм боломжоор бүрэн хангаж өгсөн гэж боддог.
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %