Э.БАЯРМАГНАЙ: Бараа, материалд чанарын хяналт хийх хугацаа, үйл ажиллагаа илүү тодорхой болсон

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гаднын байгууллагаас нийлүүлэгдэх бараа, материалын чанарыг хянах журам шинэчлэгдсэн. Үүнтэй холбогдуулан Чанарын хяналтын хэлтсийн Хяналтын албаны дарга Э.Баярмагнайтай уулзаж, онцлох өөрчлөлтийн талаар тодрууллаа.
-Журам шинэчлэх ямар нөхцөл шаардлага үүссэн бэ? 
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гаднаас нийлүүлж байгаа бараа, материалын чанарын хяналтыг манайх хариуцан гүйцэтгэдэг. 2021 онд шинэчлэн баталсан журам хэрэгжиж байсан. Мөн Тээвэр, ложистикийн төвийн Бараа, материал хүлээн авах, орлогодох журам гэж байдаг. Энэ журамтай, хугацаанаас эхлээд зарим зүйл, заалт зөрсөн асуудал гарсан учраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гаднын байгууллагаас нийлүүлэгдэх бараа, материалын чанарыг хянах журмыг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан. Бид шинэ журмаа 9-р сарын 23-нд батлуулаад мөрдөн ажиллаж байна. 
-Гол асуудал юунд байв? 
-Үйлдвэрийн газарт эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх зорилготой. Бидний хүлээж авсан бараа нэгдүгээрт, чанарын шаардлага хангасан байх ёстой. Хоёрдугаарт, захиалагчийн техникийн тодорхойлолтын дагуу ирсэн байх ёстой. Үндсэн шаардлага энэ. Захиалагч цехийн инженер техникийн ажилтнууд оролцсон, Чанарын хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд ахалсан комисс гарч, бараа материал хүлээж авдаг. Захиалагч хэсгүүдээс чанарын мэргэжилтэн нь юм уу, эсвэл бараа, материалын хангамж хариуцсан инженер нь комисст ордог байсан. Энийг бүтцийн бүх цех, нэгжүүдэд хандаад, хяналт тавьдаг улсуудыг баталгаажуулж авсан байгаа. Чанарын инженер нь байх юм уу, хэсгийн дарга нь байх юм уу. Баяжуулах үйлдвэр гэхэд олон хэсэгтэй шүү дээ. Том оврын ачаа бараа, материал, тээрэм, белаз, экскаватор зэргийг хүлээж авахад комисс ажиллаж дүгнэлт гаргана. Дүгнэлтийг үндэслээд акт гардаг болсон.
-Акт ямар хугацаанд гарч байгаа вэ? 
-Ажлын 10 хоногт чанарын шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдэг акт гаргах ёстой. Комисст цехийн даргын баталсан инженер техникийн ажилтан орж ажиллана. Ингэснээр хариуцлагыг өндөржүүлж байгаа юм. Нөгөө талаас хэн ч хамаагүй, мастер нь ч юм уу очоод, “Манай захиалсан бараа мөн байна, болж байна” гэж авахгүй. Баталгаажсан эрх бүхий инженер ажиллаж, захиалагчаас Үйлдвэрлэл, техникийн хэлтэст ирүүлсэн техникийн тодорхойлолт, худалдан авах гэрээгээр зааж өгсөн техникийн тодорхойлолт хоёрыг харьцуулсан үзүүлэлтийг үндэслэн хүлээж авч байгаа. Шинэчилсэн журам дээр ийм тодорхой заалт оруулж өгсөн. 
-Хүлээн авч буй бараа материалаа хэрхэн баримтжуулж байгаа вэ?
-Бүх бараа, материалыг баримтжуулсан мэдээлэлтэй болгож байгаа. Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Тээвэр, ложистикийн төвтэй хамтраад тусгай программ ашиглалтад оруулсан. Ирж байгаа бараа, материалын дагалдах тодорхойлолт, техникийн паспорт, гарал үүслийн баримт бичгүүд, баглаа боодолтой байгаа үеийн зураг, үйлдвэрлэсэн он, сар гээд захиалагчаас техникийн ямар л тодорхойлолт шаарддаг, тэр бүхнийг баримтжуулсан мэдээлэл бүрдүүлэн хүлээж авч байгаа. Өмнө нь хятад хэл дээр баахан баримт бичигтэй, орчуулга байхгүй юм ирдэг байсан. Тэрийг нь орчуулах, техникийн тодорхойлолттой нь тулгах гээд хугацаа алддаг байлаа. Бараа, материал нийлүүлсэн компаниудаас чанарын акт гарахгүй хугацаа алдаж байна гэх гомдол гардаг байсан. Энэ асуудлыг цэгцлээд, хугацааг нь тодорхой болгоод явж байна. Зарим шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Ерөнхий инженерийн шийдвэрээр Ажлын хэсэг байгуулаад, техникийн туршилт хийж, акт үйлдэж хүлээн авч байгаа. 
-Бараа, материал дүйцүүлж авдаг байдал үүгээр цэгцрэх үү? 
-Бид дүйцүүлэх гэх үндэслэлийг бүр байхгүй болгосон. Сүүлийн үед ОХУ-д болж буй цэргийн үйл ажиллагаатай холбоотойгоор Оросоос зарим тоног төхөөрөмжүүдийг экспортод гаргахыг хориглосон. Үүнээс шалтгаалан зарим компани бараагаа Хятадаас дүйцүүлэн нийлүүлье гэдэг хүсэлт тавьдаг. Дүйцэхүйц гэдэг утгаар чанарын шаардлага хангахгүй бараа материал ирдэг. Одоо дүйцүүлэх асуудлыг цаашид хэрэгжүүлэхгүй. Техникийн тодорхойлолтод ямар шаардлага тавьсан байна, ямар марк байх ёстой байна, тэрийгээ л авна. Чанарын шаардлага хангахгүй бол шаардлага хангаагүй гэсэн акт гаргаад, Тээвэр, ложистикийн төвөөс буцааж байгаа. Журам шинэчлэгдсэнээр бараа, материалд чанарын хяналт хийх үйл ажиллагаа, хугацаа, акт гаргаж ажиллах комиссын үүрэг хариуцлага илүү тодорхой болсон. 
-Зөрчил гаргасан компанид ямар хариуцлага тооцох вэ? 
-Чанаргүй бараа, материал нийлүүлж, байнга хэл ам таталдаг компаниудын хар жагсаалт үүсгэж, тендерт дахин оруулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий захирлаас холбогдох бүтцийн нэгжүүдэд үүрэг болгосон. Манай Худалдан авах ажиллагааны бодлогын газар энэ дээр хяналт тавиад ажиллаж байгаа. 
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
2
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %