Х.ОЛЗБААТАР: Манай агуулахууд 90-100 хувийн бараа материалын дүүргэлттэй байна

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр, ложистикийн төвийн дарга Х.Олзбаатараас бараа материалын ханган нийлүүлэлт, нөөц хийгээд зарим зүйлийг тодрууллаа. 
-Үйлдвэрийн хэрэгцээтэй бараа материал цаг хугацаандаа ирж байна уу. Танай цехийн ажлын төлөвлөгөө хэрхэн биелж байна вэ? 
 -Манай хамт олон оны эхний найман сарын ажлын төлөвлөгөөг цаг тухайд нь давуулан биелүүллээ. Галт тэрэгний хөдөлгөөний болон сэлгээний ажлын хувьд ямар нэгэн зөрчилгүй ажиллаж байна. Мөн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн чиглэлээр ноцтой зөрчилгүй ажиллалаа. Оны эхний долоо, найман сар манай цехийн тухайд нэлээн ажлын ачаалалтай байлаа. Эрдэнэт үйлдвэрийн их зогсолттой холбоотой бараа материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл их ирсэн. Их зогсолтын дараа ч хөрөнгө оруулалтын чиглэлээр тендерт оролцсон компаниудын бараа материал ирж байна. Эдгээр бараа материалыг бүтцийн нэгжүүдэд цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа. Одоогоор бүх агуулахууд 90-100 хувийн бараа материалын дүүргэлттэй явж байна. Мөн их зогсолтоос хойш технологийн материалын тасалдалттай холбоотой бараа материалыг цаг хугацаанд нь шуурхай татан авах явдал манай цехийн хувьд гол ажил байлаа. Замын-Үүдийн боомтоор ачааны урсгал нэлээн их байна. Одоогоор үйлдвэрийн хэрэгцээт хүхэрт натри, 120, 124-ийн ган бөмбөлөг татах ажил нөөц бүрдэх хэмжээнд хүрсэн. Бусад бараа материалын хувьд хангалттай нөөцтэй байгаа. 
-Импортын бараа материалыг улсын хил хүртэл нийлүүлэгч тал хариуцдаг. Энэ талаар..?
-Тийм. Харин улсын хилээс нааш манай тал хариуцаж, үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээтэй бараа материалаа тээвэрлэдэг. Эдгээр бараа материалыг өмнө нь дотооддоо зуучлалын байгууллага тээвэрлэж байсан. Бид төмөр замын суурь үнэлгээ дээр нэмж мөнгө төлдөг байсан юм. 2024 оны долдугаар сарын 22-ны өдрөөр тухайн дотоодын тээвэр зуучлагч компанитай байгуулсан гэрээ дуусгавар болсон. Энэ үеэс бид бараа материалаа дотооддоо ямар нэгэн зуучлагчгүйгээр тээвэрлэж байна. Ингэснээр тээвэрлэлтийн зардал хэмнэсэн. Өөрөөр хэлбэл дотоодын тээврийн зардлыг 40-50 хувиар хэмнэх боломжтой. Энэ нь хийж болох ажлыг хийхгүй явсан юм биш. Тодорхой хэмжээнд гаалийн бүрдүүлэлт хийх, шилжүүлэгтэй холбоотой жижиг зардал гардаг. Үүнийг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Гаалийн албатай хамтраад шийдэж байна. Удахгүй, ажлын хэсэг гарч Замын-Үүд дээр энэ ажлыг шалгаж нягтална. Хилээр орж ирсэн импортын ачаа барааг бага зардлаар татах боломжтой. 
-Намар, өвлийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Манай хамт олны хувьд төмөр замаа, аж ахуйгаа бэлтгэх нэг том ажил байдаг. Үүнтэй уялдуулан төмөр замын зүтгүүрийн бэлэн байдлыг хангадаг. Замын ажил өнгөрсөн таван сараас хийгдээд явж байна. Суман шилжүүлгүүд, дэр модуудыг солих ажил хийгдсэн. Ирэх аравдугаар сарын эхээр төлөвлөгөөний дагуу замын засвар үйлчилгээний ажлыг бүрэн хийж дуусна. Хугацаа дууссан нэг илчит тэргийг Эрдэнэт өртөө рүү оруулахгүйгээр ойр зуур ашиглаж байна. Мөн тендерт шалгарсан компани нэг илчит тэргэнд засвар хийж байна. Удахгүй хүлээж авна. Бусад засвар үйлчилгээг өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан цаг тухайд нь хийгээд явж байна. Нефт бааз дээр савнуудаа цэвэрлэх ажлыг хийлээ. Мөн гаднын компанийн оролцоотойгоор шугам хоолойг засварлах, будах ажил дууссан. Одоо нэг ажил үлдсэн. Энэ нь төв агуулахын дохиоллын системийг шинэчлэх ажил байгаа. Тендерт шалгарсан компани ажлаа эхлүүлсэн.
-Хөдөлмөрийн хүмүүст урам зориг өгөх чухал байдаг. Танай цехийн ажилтнууд хөдөлмөрөө хэрхэн үнэлүүлж байна вэ?
-Энэ сарын эхээр манай хамт олон мэргэжлийн баяраа тэмдэглэсэн. Материал, техникийн хангамжийн бааз, Төмөр замын цехтэй нэгдсэнийг та бүхэн мэднэ. Хоёр цех нэгдсэнээс хойш бид мэргэжлийн баяраараа ажлаа дүгнэдэг уламжлал тогтсон. Хөдөлмөрийн амжилт гаргасан хүмүүсээ шагнаж урамшуулдаг. Энэ удаа ч манай цехийн зарим хөдөлмөрийн сайчууд яам, тамгын газрын шагнал хүртлээ. 
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %