Г.Алтангэрэл: Үйлдвэрлэл, технологийн паркийн ажлын байрны 65 хувь нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт ажиллана

Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн бүтээн босгож буй “Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн парк”-ийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж, ашиглалтад оруулах асуудал Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Монгол инженерүүд, тэр тусмаа Эрдэнэтийн үе үеийн инженер, уурхайчдын олон жилийн мөрөөдөл болсоор ирсэн зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барих, Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын явц, төлөвлөлтийн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн механик инженер Г.Алтангэрэлээс тодруулж, ярилцлаа. 


-Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд нийт хэдэн чиглэлээр, ямар төслүүд хэрэгжиж байна вэ? 
-Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” Үйлдвэрлэл, технологийн парк төслийн хүрээнд Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах HL-SX/EW технологиор боловсруулах катодын зэсийн үйлдвэр байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан. Эдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бүхий л ажлын батлагдсан төлөвлөгөө, санхүүжилтийн дагуу гүйцэтгэхээр бид зорьж байна. Манай үйлдвэрлэл, технологийн паркийн суурь үйлдвэр болох Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Дээрх үндсэн гурван үйлдвэрийн үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах, дагалдах үйлдвэрүүд цаашид төлөвлөгдөнө. Тухайлбал, кабель утасны үйлдвэр, зэс нунтгийн үйлдвэр гэх мэт. Ингэснээр уул уурхай, металлурги, химийн цогцолбор үйлдвэрүүд иж бүрэн байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн парк болон хөгжих юм. 

-Өнөөдрийн байдлаар, бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэл хэдэн хувьтай байна? Тухайлбал, дэд бүтцийн ажлууд хэрхэн хийгдэж байгаа вэ? 
-Одоогоор үндсэн гурван үйлдвэрийн ТЭЗҮ-үүд болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Мөн техник, технологийн түвшний үнэлгээ хийгдэж байна. Дээрх үйлдвэрүүдийг барихад шаардлагатай дэд бүтцийн ажлууд амжилттай урагшилж байна. Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар 1217 га газрыг улсын тусгай хэрэгцээнд эзэмшиж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэж байна. Тодруулбал, төмөр замын ажил 87 хувь, ус хангамж, ариутгах татуургын систем 64 хувь, авто замын ажил 45 хувь, улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг хамгаалах хашаа барих ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Түүнчлэн, цахилгаан хангамжийн зураг төсөл батлагдсан. Энэ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан байгаа. 
-Энэ ондоо багтаж, дэд бүтцийн ажлууд дуусах уу? 
-Цахилгаан хангамжийг барьж байгуулахаас бусад дэд бүтцийн ажлыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж, гэрээ байгуулан ажиллаж байна. 
-Саяхан хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа Эрдэнэт ҮТП-ийн хүрээнд Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг байгуулах асуудлыг тодорхой тусгасан. Энэ төсөл хэзээ эхлэх вэ, зураг төсөл , ТЭЗҮ зэрэг бэлтгэл ажлууд хэрхэн хангагдаж байна вэ?
-Зэсийн баяжмалыг тасралтгүй ажиллагаатай хос SKS технологиор хайлуулан, боловсруулах металлурги-химийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг БНХАУ-ын “ENFI” болон “NFC” консорциумтай хамтран боловсруулж, ЭБМЗ-ийн хурлаар 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцүүлсэн нь дэмжигдсэн. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрээс ялгарах металлургийн хийг боловсруулж, элементийн хүхэр үйлдвэрлэх туршилтын ажлыг 2021 онд байгуулсан гэрээний дагуу энэхүү технологийн патентыг эзэмшигч БНХАУ-ын “ENFI” компани БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Фуюун дүүрэгт гүйцэтгэж байна. Тус туршилтыг 2024 онд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр элементийн хүхэр үйлдвэрлэх техник, технологийн үзүүлэлт тодорхой болно. Одоогоор төр засгийн хэмжээнд хөрөнгө оруулалт болон бусад чухал асуудлуудыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. 


 

-Эрдэнэт ҮТП-ийн ач холбогдол үр өгөөж юу байх вэ? Энд хэчнээн ажлын байр бий болох вэ? 
-Манай улс олон жил зэсийн баяжмалаа худалдан борлуулж ирсэн буюу 70 орчим хувийн шороо агуулсан бүтээгдэхүүн экспортолдог гэсэн үг. Тиймээс тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хүнд үйлдвэрийн салбар хөгжих, орчин үеийн боловсруулах технологийг нутагшуулах, ашигт малтмалыг илүү үр ашигтай ашиглах боломж бүрдэх төдийгүй ажлын байрыг шинээр бий болгох, тус үйлдвэрийн бүтээгдэхүүн (катодын зэс)-ийг боловсруулах өндөр технологийн үйлдвэрүүд дагаж хөгжих гэх мэт олон талын ач холбогдолтой юм. Одоогоор үндсэн төслүүдийн батлагдсан ТЭЗҮ-д 1300 орчим ажлын байр шинээр бий болохоор тусгагдсан ч цаашид паркийн хүрээнд баригдах үйлдвэрүүдийн ажилтнуудыг оролцуулбал 2200 орчим ажлын байр бий болох урьдчилсан тооцоолол гарсан байгаа. Эдгээр ажлын байрны 65 хувь нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт хамаарна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний ажиллах хүч, хүний нөөц бэлтгэгдэж, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт ажиллана гэсэн үг юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.БАЯРМАГНАЙ: Бараа, материалд чанарын хяналт хийх хугацаа, үйл ажиллагаа илүү тодорхой болсон
Д.АЛТАНХУЯГ: Нарийвчилсан хайгуул нь ордын нөөц тогтоохоос гадна ашиглалтад бэлтгэхэд чухал үүрэгтэй
Д.Баярбат: Ажилтнуудаа амины орон сууцтай болохыг дэмжиж, банкнуудтай хамтран ажиллана
Б.ОДГАРЬД: Хүрсэн түвшингээ бататгах, ахиулах маш хариуцлагатай үйл ажиллагаа явагдаж байна
Х.ОЛЗБААТАР: Манай агуулахууд 90-100 хувийн бараа материалын дүүргэлттэй байна
Х.ОЮУНТУНГАЛАГ: Хаягдал багатай үйлдвэрлэл явуулах боломжийг хайхад анхаарал хандуулж байна
Г.Мөнх-Эрдэнэ: Бид төлөвлөсөн ажлаа чанартай гүйцэтгэж, намар, өвлийн бэлтгэлээ хангалаа
Г.Алтангэрэл: Үйлдвэрлэл, технологийн паркийн ажлын байрны 65 хувь нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт ажиллана
О.Отгонбаяр: Мэдлэг түгээх ажлын байр нь ажилтнуудыг хөгжүүлэх томоохон боломж юм
Б.МӨНХТОГОО: Жадо Ринбүчи багш Маналын ван айлтгаж, овоо тахилгын зан үйлд оролцоно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %