Б.Сонин-Эрдэнэ: Усанд сэлчхээд ажилдаа ирэхэд бие, сэтгэл хөнгөн, сэргэг, бүтээмж сайтай байдаг

Бид энэ буландаа Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч, бригадын дарга Б.Сонин-Эрдэнийг урьсан юм. Усан спортын Монгол Улсын мастер цолтой тэрбээр саяхан Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болсон Мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс таван алт, гурван мөнгөн медаль хүртсэн юм. Тэр Баяжуулах үйлдвэрийн 2023 оны Хөдөлмөрийн аварга, 2022 оны Шилдэг тээрмийн машинч юм. Хүнд үйлдвэрт амжилттай ажиллахын зэрэгцээ спортын төрлүүдээр хичээллэж амжилт гаргаж яваа түүний тухай энэ ярилцлагаас сонирхоорой.  

-Ярилцлагын эхэнд та төрсөн нутаг, аав, ээжийнхээ тухай дурсан ярина уу ?
-Би Эрдэнэт хотод төрсөн, Эрдэнэт үйлдвэртэйгээ нас чацуу. Эрдэнэт үйлдвэртээ тээрмийн машинчаар 20 дахь жилдээ ажиллаж байна. Аавыг маань Н.Баяр-Эрдэнэ, ээжийг Л.Цэцэгмаа гэдэг. Аав маань Өвөрхангайнх. 1974 онд Эрдэнэтэд цэрэгт татагдан ирснээр ээжтэй танилцаж, ханилсан. Аав маань Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад орохоос өмнө Орост курст явж, 1976 оноос бүтээн байгуулалтад ажиллаж эхэлсэн гэдэг. Аав Ил уурхайд, ээж Баяжуулах үйлдвэрт олон жилийн бүтээлч хөдөлмөрөө зориулсаар, гавьяаны амралтдаа суугаа. Эрдэнэт хотын унаган хүү би анхдагч аав, ээжийгээ залгамжлан Эрдэнэт үйлдвэртээ ажиллаж яваагаараа бахархдаг. 
-Та хэдэн настайгаасаа усан спортоор хичээллэсэн бэ?
-Намайг нэгдүгээр ангийн сурагч байхад миний эгч энэ спортод намайг хөтөлж оруулсан юм. Тэр үед эгч маань хоёрдугаар ангийн сурагч байсан. Өөрөө эхэлж хичээллээд, их таалагдсан болохоор намайг бассейнд дагуулж ирсэн хэрэг. Түүнээс хойш би 38 дахь жилдээ хичээллэж байна. Эгч маань усан спортын дэд мастер. Одоо Баянгол дүүргийн бассейнд багшилдаг. 
-Та спортын мастер болтлоо хичээллэсэн болохоор олон тэмцээн уралдаанд оролцсон байх. Тэр тухайгаа ярина уу?
-Усан спорт олон төрөлтэй. Дельфин, мэлхий, араар даллах, өврөөр даллах. Түүн дотроо 25, 50, 100, 200 метрт сэлж уралддаг. Би бүх төрлөөр хол, ойрын зайд уралддаг ч үндсэн сэлэлт маань дельфин. 2000 онд Москва хотод болсон дэлхийн аваргын тэмцээнд 25 м-ийн зайд, 2001 онд Фукуокагийн дэлхийн аваргын тэмцээнд 50 метрт, мөн ондоо Осакагийн Зүүн азийн наадамд оролцож байлаа. 2002 онд Пусаны Азийн тоглолтод, 2005 онд Канадын Торонтод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 50 метрт оролцсон. Энэ бүх тэмцээнд оролцоход минь Эрдэнэт үйлдвэр маань ажлаас чөлөөлж, тэмцээний зардлыг гаргаж байсан. Энэ дашрамд М.Отгон, Т.Гэрэлт-Од, Ч.Энхбаатар дарга нартаа, хамт олондоо баярласнаа илэрхийлье. Тамирчин хүнд дэмжлэг үгүй бол амжилт гаргахад хэцүү. 

-Эдгээр тэмцээнээс ямар амжилт үзүүлсэн бэ?
-2001 онд Усан спортын Монгол Улсын мастерын болзол хангасан. 2000, 2001, 2002 онд Улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон. Дельфин төрлөөр оролцсон тэмцээн болгондоо рекордоо эвдэж байсан. Одоо бол усан спорт их хурдацтай хөгжиж, тамирчдын цаг нь богиносож байна. Дасгалжуулалт өндөр түвшинд хүрч, техник ч мөн их өөрчлөгдсөн. Бидний үед “орос школ”-той, хүч, бяраар л сэлдэг байж. Манай Эрдэнэтийнхэн Улсдаа усан спортоор манлайлдаг байлаа. Олимпод оролцогчдын ихэнх нь манай тамирчид байсан. Анхны олимпод Алтантуяа эгч Галбадрах багш. Дараа нь Тамираа, Дөлгөөн, Дэлгэр зэрэг тамирчид олимпын тэмцээнд оролцсон. 
-Усан спортын сайхан нь юунд байдаг вэ?
-Өв тэгш, эрүүл чийрэг бие бялдартай болдог. Уушгины багтаамж их сайжирдаг. Ийм болохоор миний хувьд ханиад шуухнаа бараг хүрдэггүй. Чих, толгой маш сайхан амардаг. Эрүүл мэндэд тустай, цэвэрхэн, бас бэртэл гэмтэл багатай, аюулгүй спорт л доо. Би багаасаа бяр, хүчний дасгал их хийсэн. Одоо ч зундаа хөл бөмбөг, өвөлдөө хоккей тоглодог. 
-Хөл бөмбөг, хоккейн спортоор хичээллэхэд танд хэн нөлөөлсөн бэ? Эдгээрээр ямар амжилт үзүүлсэн бэ?
-Аав маань хөл бөмбөгийн спортын мастер хүн л дээ. Би бүр жаахнаасаа аавыгаа дагаж, тоглохыг нь сонирхож явсан. Аав 3.11, 3.12-р байрны бидний үеийн хүүхдүүдэд хөл бөмбөгийн хичээл заадаг байлаа. Манай хойд стадионыг өвөл тэр чигт нь мөстүүлдэг байсан. Тэндээ хоккей тоглодог байв. Би гурван жилийн өмнөөс ахмадын ангилалд тоглож байна. Багийн спорт учраас хүн бүрийн хичээл зүтгэл, хамтач байдал чухал. Бид хөл бөмбөгийн өсвөр үеийн Улсын аварга, Бүх ард түмний спартакиадын хүрэл медальтай. Эрдэнэт үйлдвэрийн 10-аад удаагийн аварга. Хангарьд клубийн +40 насны тамирчид бид Хоккейн Улсын аваргын тэмцээнээс өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн. Өмнөх жилүүдэд медалиас мултраад байсан юм. Энэ жил чадварлаг тамирчин манай багт орж ирснээр бид ийм сайн амжилт үзүүлсэн. Миний хувьд Хангарьд клубийнхээ нэрийн өмнөөс 30 гаруй жил тэмцээн, уралдаанд оролцож байна даа. Усан спорт харьцангуй эрт 24 настайгаас, хөл бөмбөг 38, хоккей 40-тэйгөөс мастеруудын тэмцээнд оролцдог. 
-Хүнд үйлдвэрийн ажилтан спортоор хичээллэснээр биед ямар нөлөө үзүүлдэг вэ? 
-Усанд сэлчхээд ажилдаа ирэхэд бие хөнгөн, сэтгэл сэргэг, бүтээмж сайтай байдаг. Хөл бөмбөг тоглож гүйж хөлсөө гаргаснаар ажлын ачаалал, стресс сайхан тайлагддаг юм. Тиймээс хүнд, хортой нөхцөлд ажилладаг тусмаа спортоор хичээллэж, хөлсөө гаргаснаар бие дэх хорыг гадагшлуулах сайн талтай гэж би боддог. 
-Төрөлх үйлдвэр тань танд хэрхэн үр өгөөжөө өгсөн талаар та сэтгэгдлээ хуваалцана уу?
-Анхдагчдын үр сад болсон би төрсөн цагаасаа л Эрдэнэт үйлдвэрийнхээ хишгийг хүртсэн дээ. Найрамдлын эрдэнэс зусландаа 10 жил дараалан амарсан. Хүүхэд насны сайхан дурсамж одоо ч сэтгэлд хадгалаастай. Бүх насаараа л бор уулынхаа буян заяаг хүртэж яваа азтай хүн гэж өөрийгөө би боддог. Өгөөжтэй энэ үйлдвэрийнхээ хөрөнгөөр Уул уурхайн механикийн бакалавр, магистрын зэрэг хүртэл хамгаалсан. Иймээс оногдсон ажлаа сайн хийж, залууст үлгэртэй нэгэн байхсан гэж хичээж явна даа. 
-Цаг зав гарган, ярилцсанд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн
Эм Эм Си Жи компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг судалж, тооцоолсноор цаашдын зорилт, бодлогоо бодитой тодорхойлох боломжийг нээж байна
Д.БУДСҮРЭН: Сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын уялдаа холбоо сайжирсан
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %