М.Энхцэцэг: Эрдэнэт үйлдвэр Архивын баримтын хадгалалт хамгаалалтыг олон улсын жишигт нийцүүлнэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Архив, албан хэрэг хөтлөлтөд баримтлах бодлогыг Ерөнхий захирлын 6-р сарын 21-ний А/391 тоот тушаалаар баталлаа. Бодлогын баримт бичигт тусгасан асуудал, түүнийг хэрхэн хэрэгжүүлэн ажиллах талаар Хүний нөөц, захиргааны хэлтсийн Төрөлжсөн архивын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын Улсын байцаагч М.Энхцэцэгтэй ярилцлаа. 

-Та эхлээд Архив, албан хэрэг хөтлөлтийн бодлогын зорилго, ач холбогдлын талаар ярина уу?
-Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар баримтлах төрийн бодлогыг Үйлдвэрийн газрын хэмжээнд бүрэн хэрэгжүүлж, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд нэгдсэн удирдлага, хяналтын цахим тогтолцоог нэвтрүүлэх, ажилтнуудын албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх, үйлдвэрийн ой санамж, түүхэн үнэт баримтыг судлах, ашиглах, олон нийтийн хүртээл болгох, архивын баримтын хадгалалт хамгаалалтыг олон улсын жишигт хүргэх зорилготой юм. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд дөрвөн үндсэн чиглэлээр бодлогын баримт бичгийг гаргасан. Бодлогын баримт бичигт хууль эрх зүй, цахим архив, албан хэрэг хөтлөлт, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, түүнчлэн хүний нөөцийг бэхжүүлэхэд баримтлах бодлого чиглэлийг тодорхойлсон. 
-Хууль тогтоомжийн хүрээнд ямар бодлого боловсруулсан бэ?
-Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль 2020 онд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийг дагаж, Засгийн газрын тогтоол, Хууль зүй дотоод хэргийн яам, Архивын Ерөнхий газар зэрэг субъектуудээр батлагдсан 30 гаруй дүрэм, журам бий. Үйлдвэрийн газар эдгээр хууль, тогтоомжид нийцүүлэн дотооддоо мөрдөх дүрэм журмуудаа шинэчлэн боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, нэгдсэн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, арга зүйгээр хангах ажилд нэгдсэн бодлого хэрэгжүүлэх юм. 
-Цахим архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр...?
-Төрийн албан хэрэг хөтлөлтөд цахим технологи нэвтрүүлэх Үндэсний хөтөлбөр 2005 онд батлагдсан. Энэ нь үндсэндээ гурван шаттай хэрэгжиж, 2020 онд дууссан. 2023 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 13-р тушаалаар Цахим архив, албан хэрэг хөтлөлтөд баримтлах чиглэл батлагдсан. Энэ чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж, нэгдсэн удирдлага, хяналтын цахим тогтолцоог нэвтрүүлэх, иргэн хуулийн этгээдэд архивын лавлагаа, үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор цахим дэд бүтцийг бий болгох юм. 
-Архивын баримтын хадгалалт хамгаалалтын ажлыг сайжруулах ажлын хүрээнд юу хийх вэ?
-Архивын зориулалттай барилгыг ашиглалтад оруулж буй. Ингэснээр архивт хадгалагдаж буй үйлдвэрийн газрын ой санамж, түүхэн үнэт баримтыг хадгалалт хамгаалалтын тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж, стандарт шаардлагад нийцүүлэх юм. Хадгалалт хамгаалалтын хувьд Олон улсын жишигт нийцэхүйц хэмжээнд хүргэнэ. Архивын баримтад температур, чийгшлийн хэмжээ зэрэг хадгалалт хамгаалалтын маш нарийн горим баримталдаг. Энэ стандартын дагуу хадгалж хамгаалахаар бодлогодоо тусган ажиллаж байгаа. 
-Архив, бичиг хэргийн хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд ямар бодлого баримтлах вэ?
-Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд ажилтнуудын мэдлэг, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах чиглэлээр бодлогоо боловсруулсан. Үйлдвэрийн газрын хэмжээнд Архив, албан хэрэг хөтлөлтийн 90 гаруй ажилтан байгаа. Үүнээс орон тооны 74 ажилтан, үлдсэн нь ямар нэгэн ажилтай хавсран, орлон гүйцэтгэдэг. Хуулинд бүтцийн нэгж нь албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр орон тооны ажилтантай байна гэж заасан. Хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлд бодлого боловсруулан ажиллаж байгаа. 
-Төрөлжсөн архивын шинэ барилга хэзээ ашиглалтад орох вэ?
-Шинэ барилгыг хүлээж авсан. Нүүх бэлтгэл ажлын төлөвлөгөөг саяхан Ерөнхий захирлаар батлуулан ажиллаж байгаа. Наадмын дараа архиваа нүүлгэж дуусна. 
-Цаг зав гарган, ярилцсанд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %