Б.ЧИНЗОРИГ: Дотоод бүх нөөц бололцоогоо ашиглана

Эрдэнэт үйлдвэр жил бүр үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа тэг зогсолт хийж, технологийн нөөцгүй ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийн найдвартай, аюулгүй байдлыг хангах зорилгоор иж бүрэн их засвар хийдэг. Энэ жилийн ээлжит “их зогсолт”-ыг энэ сарын 30-нд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ талаар Механикийн хэлтсийн дарга-Ерөнхий механикч Б.Чинзоригоос  тодрууллаа. 
-Үйлдвэрийн “их зогсолт”-ын ажлын бэлтгэл хэр зэрэг хангагдаж байна? Энэ талаар мэдээлэл өгөөч.   
-“Их зогсолт”-ын бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг нийт 11 удаа хуралдаад байна. Одоо долдугаар сарын 04, 18, 25-ны өдөр болох гуравхан хурлын хугацаа үлдсэн. Бэлтгэл ажлын хувьд “их зогсолт”-оор хийх бүх ажлын жагсаалт албан ёсоор батлагдсан. Энэхүү ажлыг гүйцэтгэх хүн хүч, тэрэг техник болон тоноглолын бэлэн байдал ерөнхийдөө хангагдсан. Бүх хэмжих хэрэгслийг хянуулах жагсаалт мөн батлагдаад, Чанарын хяналтын хэлтэст хүргэгдсэн. Хэмжил зүйн товчоогоор хэмжилт, тохируулга, засвар хийлгэх 143 хэмжих хэрэгсэл бий. Ажлын байрны хэмжилтүүдийг ХАБЭА-н хэлтэс хийнэ. Мөн “их зогсолт”-оор ажиллах хүмүүсийн хоол хүнс болон автобус унааны асуудлыг долдугаар сарын 18-ны, эсвэл 25-ны хурлаар эцэслэн шийдвэрлэх юм. Ерөнхийдөө урьдчилсан байдлаар тоо гарч байна.  
-Өнгөрсөн долоо хоногийн хурлаар ямар асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн бэ?      
-Хангамжийн асуудал яригдсан. Үндсэндээ 102 тендерээс 64 тендер нь гэрээлсэн буюу нийлүүлэлт хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, 60 орчим хувь нь хангамж хийж байна. Үлдсэн хэсгээс зургаан тендерийн бараа материал хугацаандаа ирэх боломжгүй болсон. Энийг хурлаар хэлэлцлээ. Дотоод бүх нөөц бололцоогоо ашиглая. Цехүүд агуулахын үлдэгдэл болон бусад цехүүдээс сэлгэн авах, мөн аваарын нөөцийг ашиглахаар тохирсон. Үндсэндээ энэ зургаан тендерийн асуудлыг шийдсэн гэсэн үг. Үлдсэн таван тендер бий. Гэрээлэх асуудлыг яаралтай  шийдвэрлэх хэрэгтэй. Гэрээлэх санал хүргүүлсэн, нийлүүлэлт хүлээгдэж буй 27 тендер байна. Энд цехийн дарга нар онцгой анхаарч, “хангамж”-тай хамтран ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлбэл гэрээлэгдсэн, “их зогсолт”-оос өмнө ирнэ гэсэн тодотголтой, бараа материалын хүлээлт их байна. Хэрэв амжиж ирэхгүй бол асуудал хүндэрнэ. Тэгэхээр нийлүүлэлт дээр бүх талаасаа хамтран ажиллах шаардлагатай байна. Штаб энэ дээр онцгой анхаарал хандуулна. “Их зогсолт”-ын хугацаанд үйлдвэрийн хэмжээнд нийт 484 багц ажил хийхээр төлөвлөн бэлтгэл хангаж байна. Их засварын ажлууд Баяжуулах үйлдвэр, Цахилгаан цех, Ус хангамжийн цех, Автотээврийн цех, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Дулааны цахилгаан станц зэрэг зургаан цехэд зэрэг хийгдэх юм.        
-Баярлалаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %