Б.Алтангэрэл: Төслийн дэд бүтцийн ажил 60 орчим хувьтай явна

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг түшиглэн  Үйлдвэрлэл,  технологийн парк барьж байгуулах төслийн дэд бүтцийн  ажил ид  өрнөж байна. Энэхүү бүтээн байгуулалтад зориулан Засгийн газраас Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх “Хөөврийн хөндий”-д  1217 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд олгосон юм. Төслийн дэд бүтцийн  Үйлдвэрлэл, технологийн парк Төслийн  нэгжээс Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад  бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээллийг шат дараатай хүргэж буй. Өнөөдөр Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цех, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станцын ажилтнуудад   мэдээлэл хийлээ.  
Бид энэ үеэр  Үйлдвэрлэл, технологийн парк Төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Үйлдвэрлэл технологийн парк Төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явц ямаршуу явна вэ? 
-Төслийн дэд бүтцийн ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй явна. Ариутгал татуурга усан хангамжийн ажлын гэрээг энэ онд байгуулсан, гүйцэтгэл нь 40 хувьтай, Автозамын ажил 40 хувьтай, Төмөр замын ажил 85-90 хувьтай явна. Энэ гурван ажлыг 2024 ондоо гүйцэтгэж дуусгаад, Улсын комисс хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Цахилгаан хангамжийн хувьд Инженерийн зураг төслийн хүрээлэн зураг төслөө боловсруулж дуусгаад, магадлангаар орж, ойрын хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулснаар ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 хувь хариуцан ажиллаж байгаа.
-Хэдэн км урттай төмөр зам, авто зам  тавигдах вэ?
-Зураг төслийн дагуу  өртөө, ачиж буулгах, өндөр нам  тавцантай, 4,4 км урттай төмөр зам тавигдана. Авто замын хувьд сайжруулсан, асфальтан хучилттай 12,6 км урттай авто замыг барьж байгуулах ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. 


 

-Үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ?
-Засгийн газраас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн паркийг барьж байгуулахаар заасан. Энэ паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдэр боловсруулах катодын зэсийн үйлдвэр, Молибденийн баяжмал боловсруулах үйлдвэр, Засвар механикийн заводын өргөтгөл шинэчлэл гэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн. 
-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ямар шатанд яваа вэ?
-Бид 2022 онд техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, батлуулсан. Одоогийн байдлаар бид  өнгөрсөн оноос эхэлсэн элементийн хүдрийн туршилтын ажлын үр дүнг нэгтгээд,  тодотгол хийж яваа. Үүнийгээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх шаардлагатай. Энэ ажлыг хийж гүйцэтгэсний дараа ойрын хугацаанд үйлдвэрийнхээ үндсэн бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхээр зорин ажиллаж байна. 
-Засвар механикийн заводын өргөтгөлийн хувьд....?
-Механик цехийн болон Цутгуурын цехийн өргөтгөлийн санхүүжилт тодорхой хэмжээгээр шийдэгдээд явж байгаа. Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах  “Засвар механикийн завод-2” төслийн  техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлж, батлуулсан.  
-Үйлдвэрлэл технологийн паркт шинээр хэдэн ажлын байр гарч байгаа вэ?
-Техник эдийн засгийн үндэслэл, урьдчилсан тойм судалгаагаар 1830 үндсэн ажлын байр шинээр бий болох дүр зураг харагдаж байгаа. Мэдээж эдгээр ажлын байранд  Эрдэнэт үйлдвэрийн боловсон хүчнээсээ хангах, шаардлагатай мэргэжилтнүүдийг гадаадад сургах зэргээр төлөвлөн ажиллаж  байгаа. 


 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.БАЯРМАГНАЙ: Бараа, материалд чанарын хяналт хийх хугацаа, үйл ажиллагаа илүү тодорхой болсон
Д.АЛТАНХУЯГ: Нарийвчилсан хайгуул нь ордын нөөц тогтоохоос гадна ашиглалтад бэлтгэхэд чухал үүрэгтэй
Д.Баярбат: Ажилтнуудаа амины орон сууцтай болохыг дэмжиж, банкнуудтай хамтран ажиллана
Б.ОДГАРЬД: Хүрсэн түвшингээ бататгах, ахиулах маш хариуцлагатай үйл ажиллагаа явагдаж байна
Х.ОЛЗБААТАР: Манай агуулахууд 90-100 хувийн бараа материалын дүүргэлттэй байна
Х.ОЮУНТУНГАЛАГ: Хаягдал багатай үйлдвэрлэл явуулах боломжийг хайхад анхаарал хандуулж байна
Г.Мөнх-Эрдэнэ: Бид төлөвлөсөн ажлаа чанартай гүйцэтгэж, намар, өвлийн бэлтгэлээ хангалаа
Г.Алтангэрэл: Үйлдвэрлэл, технологийн паркийн ажлын байрны 65 хувь нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт ажиллана
О.Отгонбаяр: Мэдлэг түгээх ажлын байр нь ажилтнуудыг хөгжүүлэх томоохон боломж юм
Б.МӨНХТОГОО: Жадо Ринбүчи багш Маналын ван айлтгаж, овоо тахилгын зан үйлд оролцоно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %