Б.БААСАНСҮРЭН: Төслийн барилга байгууламж, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай явна

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэнгээс тус цехэд хэрэгжиж буй төслийн талаар тодрууллаа.

-Манай Засвар механикийн заводыг 2018-2031 он хүртэл хөгжүүлэх өргөтгөл шинэчлэлийн хүрээнд техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, төсөл хэрэгжүүлэх ажил 2022 оноос эхлэн хэвийн явж байна. Энэ төслийн хүрээнд Цутгуурын цехийн Илчийн боловсруулалтын тасгийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын барилга байгууламж, дэд бүтцийн ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч компани хүн хүчээ нэмж, ажлаа эрчимжүүлэх тал дээр анхаарал тавин ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа. Дэд ажлын хэсэг нь Засвар механикийн завод дээр. Нөгөө нь үйлдвэрийн газрын хэмжээнд чиглэл хариуцсан хэлтэс, бүтцийн нэгжүүд оролцсон төв ажлын хэсэг юм. Энэ ажлын хэсэг тогтмол хуралдаж, асуудлаа хэлэлцэн  шийдвэр гарган ажиллаж байна. Механик цехийн төслийн хувьд 2023 оны тендер амжилттай явагдаагүй. 2024 оны эхний тендер нээгдсэн. Уг тендерийн ажил цаг хугацаандаа амжилттай явагдана байх. Энэ төслөөс гадна манай завод дээр хэрэгжих төсөл биш ч Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Үйлдвэр технологийн паркийн бүрэлдэхүүнд барьж байгуулах “Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах Засвар, механикийн завод-2”  төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил дуусах шатандаа явна. Төслийн ТЭЗҮ-ийг нь  УБ хотын “Ди Ди Эй Жи” компани боловсруулсан. Энэ ажил эхэлснээс хойш Үйлдвэрийн газрын ажлын хэсэг цаг хугацаандаа ажлын тайланг нь хэлэлцэж, зохих заавар зөвлөмж өгч ажилласан. Өнгөрсөн таван сард ажлын хэсэгт танилцуулсан. Дараа нь Үйлдвэрийн газрын Техникийн зөвлөлөөр боловсруулсан төслөө хэлэлцүүлж дэмжигдсэн. Одоо дараагийн шат болох Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх ёстой. Энэ нь Монгол Улсад ачааны авто машин, автобус угсрах үйлдвэр, ачааны хагас вагоны үйлдвэрлэл байгуулахаар боловсруулсан төсөл юм.
-Эдгээр төсөл хэрэгжсэнээр ямар үр дүн гарах вэ?
-Засвар механикийн заводын өргөтгөл шинэчлэлийн төсөл нь Цутгуурын болон Механик цехийн гэсэн үндсэн хэсэгтэй хэрэгжинэ.  Үйлдвэрлэлийн хувьд өндөр үр ашигтай байх тооцоо бий. Энэ төсөл 2031 он хүртэл хэрэгжинэ. Төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин өсгөж, шинээр 280 орчим ажлын байр нэмэгдэнэ. Тухайлбал, бид резинэн бүтээгдэхүүний өнөөгийн 140 орчим тонн үйлдвэрлэлийг 2031 он гэхэд 700 гаруй тоннд хүргэн нэмэгдүүлэх тооцоо хийсэн зах зээл нь ч байгаа. Мөн Засвар механикийн заводын Техник эдийн засгийн үндэслэлийн хүрээнд  Цутгуурын цехийн  5000 гаруй тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүчин чадлыг 7000 тоннд хүргэж нэмэгдүүлнэ. Мөн жилд 7000 тонн цутгамал бүрээгдэхүүн үйлдвэрлэх цех шинээр баригдана. Зураг төсөл боловсруулах ажлын тендер удахгүй зарлагдана.  
-Төслийн гүйцэтгэгчээр ямар компани шалгарсан бэ? Цутгуурын цехийн барилга байгууламж дэд бүтцийн ажил ямар шатандаа явна?
-Төслийн хэрэгжүүлэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ. Мэдээж, төсөл хэрэгжих газар нь Засвар механикийн завод. Гүйцэтгэгч компаниар “Аглут” ХХК шалгарсан. Энэ компани манай  Цутгуурын цехийн барилга байгууламж, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж байна. Ажлын нийт гүйцэтгэл 70 гаруй хувьтай явж байна. Энэ оны 8-р сарын дундуур ажил дуусах ёстой.
-Таны ярьсан энэ төслүүдийг хэрэгжүүлснээр Машин үйлдвэрлэлийн төвийн суурь тавигдаж байна гэж ойлгож болох уу? 
-Монгол Улсын хэмжээнд хүмүүс Машин үйлдвэрлэлийн төвийн талаар ярихдаа их болгоомжилдог. Бид машин үйлдвэрлэж чадахгүй гэдэг. Манай Засвар механикийн завод машин үйлдвэрлэнэ. Тэгэхээр Машин үйлдвэрлэлийн төвийг юу гэж ойлгохоос их зүйл хамаарна. Гадаа зогсож буй дөрвөн дугуйтыг машин үйлдвэрлэл гэж үзэх биш юм. Салбар бүрт машин үйлдвэрлэл байгаа шүү дээ. Уул уурхай хүнд үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн машин үйлдвэр гэх мэт. Монгол Улсад Машин үйлдвэрлэлийн үндэс суурийг бэхжүүлэх, эхлэлийг нь тавихад бид санал санаачилга гарган ажиллаж байна. Энэ төслүүд хэрэгжвэл суурь нь тавигдаад цааш бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг тасралтгүй сайн хийж байж үйлдвэрлэл хөгжлийн шат ахиж явдаг. Машин үйлдвэрлэлийн салбар кластераар хөгжүүлэхэд дөхөмтэй. Нэг дор бүх юмыг хийх боломжгүй. Монгол Улсад Аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластр байгуулах зорилгоор ЗМЗ-ын хоёр төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн техникийн даалгаврыг боловсруулахдаа Монгол Улс Машин үйлдвэрлэлийн ямар салбар хөгжүүлэхэд анхаарах вэ. Уул уурхайн чиглэлтэй байх юм уу. Эрчим хүч, Хөдөө аж ахуйн чиглэлтэй байх юм уу гэдгийг нилээд ярилцсан. Ер нь машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний кластер хөгжүүлэхэд анхаарч  судалгааны ажил хийж хэрэгжүүлж болох төсөл байхаар техникийн даалгавар бичигдсэн. Ингээд техникийн даалгавар боловсруулж, тендер зарлагдаад нэг компани ялсан. Энэ компани ажил гүйцэтгэх явцад Эрдэнэт үйлдвэр, Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Хүн тээврийн автобус, ачаа тээврийн эргэлт манай улсын хувьд хүндхэн байгаа. Дээрх чиглэлд ач холбогдол өгч санамж бичигт тусгасны дагуу гүйцэтгэгч компанитай техникийн даалгаврын хүрээнд ярилцаад судалгаагаа үргэлжлүүлж хийсэн. Уг төслийн үндсэн зорилго нь Монгол Улсад хүн тээврийн автобус болон 1-10 тоннын ачааны авто машин угсрах юм. Түүнчлэн жилд 500 орчим хагас вагон үйлдвэрлэх төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулаад  байгаа. Тэгэхээр төсөлд тусгасан энэ ажлууд амжилттай хэрэгжинэ гэж бодож байна. Юун түрүүнд энэ төслийг эхлүүлэх нь чухал байсан учраас бид өөрсдийнхөө санаа оноог ярьж, зөвлөмж өгч ажилласан. Монгол Улсад Машин үйлдвэрлэл, барилгын машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн засварын завод Завхан, Ховд, Дорнод аймагт ажиллаж байлаа. УБ-т “1000 засварын газар” нэртэй томоохон Авто засварын завод ажиллаж байсан. Сүүлд нь чиргүүл хийдэг ч болсон. Мөн Арьс ширний болон Барилгын  машин механизмын үйлдвэр завод байсныг дурдаж болно. Одоо ихэнх нь байхгүй болсон нь харамсалтай. Энэ нь Машин үйлдвэрлэлийн төвийн суурь байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тус салбарыг огт хаячихсан юм биш. Хөгжүүлж байсан. Дээр дурдсан засварын завод, газрууд нийгмийн шилжилтийн үед зарим нь татан буугдсан түүхтэй.  Тэгэхээр энэ салбарыг цаашид хөгжүүлэх чухал болохыг мэргэжилтнүүдийн хувьд олон нийтэд зөв мэдээлэл хүргэж, эхлэлийг зөв тавих бодлого барьж ажиллах ёстой л доо. 
-Дээр дурдсан төслийн ажилд танай инжерүүдийн идэвх оролцоо хэр байсан бэ?
-Манай Засвар механикийн завод улсын хэмжээнд машин үйлдвэрлэл, металл боловсруулах салбар, цутгуурын үйлдвэрлэлийн чиглэлийн хамгийн том нь. Тэргүүлэх мэргэжилтнүүд манай заводад ажилладаг. Миний бие 2016 онд заводын дарга болоод Заводын орон тооны бус “Инженерийн зөвлөл”-ийг  таван чиглэлээр байгуулж ажилласан юм. Ялангуяа ЗМЗ-ыг 2017-2031 он хүртэл хөгжүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулах ажилд манай баг хамт олон 100 хувь оролцсон. Бүгд өөрсдийн санал бодлоо тусгаж, оюун ухаан, авьяас билэг, ур чадвараа дайчлан ажилласан гэсэн үг. Энэ төслийг боловсруулах явцад цар тахлын үе таарсан. Тэгэхэд танхимаар 17 удаа, цахимаар 32 удаа санагдаж байна. Бид төслийн талаар авч хэлэлцэн санал бодлоо солилцож, төслийн багтай хамтран ажилласан байдаг. Энэ хамтын ажиллагаа тухайн төслийг амжилттай хэрэгжих суурийг тавьсан. Иймээс манай баг хамт олны идэвх оролцоо их байлаа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.ТҮВШИНЖАРГАЛ: Асуудлыг болохгүй талаас нь харах тусам улам томордог
Н.ЭРДЭНЭТУЛГА: Аливаад дөртэй, эр зоригтой байхыг хичээдэг
Б.БААСАНСҮРЭН: Төслийн барилга байгууламж, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай явна
Н.ЧҮЛТЭМСҮРЭН: Инженер хүн амьдралаас олон талын мэдлэг олж авдаг
Я.ПҮРВЭЭ: Энэ онд 30 мянган тонн баяжмал Биржээр арилжаална
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %